Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

Орчин үед хүн бүр урт наслах боломжтой болсон хэдий ч нас ахих тусам бидний тархины үйл ажиллагаа бага багаар муудаж байдаг билээ. Түүнчлэн байнгын хөдөлгөөнгүй суугаа ажил болон элдэв хорт зуршил зэрэг нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, уураг тархийг маш ихээр гэмтээдэг байна. Тиймээс бид танд амин чухал эрхтэн болох тархиа хэрхэн хамгаалах ёстойг зааж өгье.

Тархиа хөгшрөхөөс сэргийлэх 5 арга

1 Хоолны зуршлаа өөрчил

Эрүүл хооллолт нь бие галбир, сэтгэл санаанд эергээр нөлөөлөөд зогсохгүй тархины үйл ажиллагааг дэмжиж байдаг. Тиймээс өөрийн дадал болсон буруу хооллолтоо өөрчлөхийг хичээгээрэй. Жишээлбэл, орой кофе уухын оронд та ногоон цай ууж болно шүү дээ. Учир нь ногоон цайнд тархины эд, эсийг гэмтлээс хамгаалдаг их хэмжээний антиоксидант агуулагдсан байдаг юм. Мөн утсан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахаа мартав аа.

Эрүүл хооллох гэдэг нь бүтэн өдрийн турш ногооны салат, бүхэл үрийн гурил, будаа хэрэглэ гэсэн үг биш. Эрдэмтдийн үзэж байгаагаар далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний ногоо, оливын тос, загас зэрэг нь тархины эд, эсийг үхжихээс сэргийлж, оюуны чадамжийг дээшлүүлдэг байна.

Хоолны зуршлаа өөрчил

2 Өдөрт 20 минут орчим дасгал хий

Тархины үйл ажиллагааг хэвийн байлгахад дасгал, хөдөлгөөн маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Ялангуяа аэробик нь цусны эргэлт болон ой тогтоолтыг сайжруулж, тархины эд, эсийг хөгжүүлж, мэдрэлийн шинэ холбоог үүсгэхэд тусалж байдаг юм.

Мөн спорт нь тархинд бага хэмжээний стрессийн эсрэг бүтээгдэхүүн хэрэглэсэнтэй адил үйлчилгээг үзүүлдэг учраас та долоо хоногт хамгийн багадаа 1,5 цагийн турш спортоор хичээллэж байгаарай.

Өдөрт 20 минут орчим дасгал хий

3 "Тухтай бүс"-ээсээ гар

Хэрвээ та тархиа өдөр бүр сонирхолтой зүйлсээр ачаалж байвал тархи чинь удаан хугацааны турш залуугаараа байх болно. Учир нь тархи бол програмчлагдсан зүйл биш болохоор үүнийг яаж ч өөрчлөх боломжтой байдаг юм. Тэгэхээр хүсэл л байвал та хуучин дадал зуршлаа орхиж, шинэ дадал зуршлыг бий болгож чадах нь ээ.

Жишээлбэл, гадаад хэл сурах, шинэ хөгжмийн зэмсэг тоглох зэрэг нь мэдрэлийн холбоог үүсгэхэд сайнаар нөлөөлж байдаг ажээ. Үүнээс гадна өөр бусад төрлийн мэргэжлийн хүмүүстэй харьцаж, тархиа хөгжүүлэх ч боломжтойг санаарай.

"Тухтай бүс"-ээсээ гар

4 Сайн унтаж амар

Нойрны глимфатик систем нь тархийг хэрэггүй стресс, альцгеймерийн өвчин тусахад нөлөөлдөг бета-амилоид болон тау уургаас ангижруулдаг. Мөн паркинсон өвсний эх үүсвэр болох альфа-синуклин хуримтлагдахаас сэргийлдэг байна.

Түүнчлэн цэвэрлэх үйл явц нь удаан хугацаанд үргэлжилдэг учир хүн төрөлхтөн өдөрт 7-9 цаг унтаж амрах хэрэгтэй байдаг ажээ.

Сайн унтаж амар

5 Нийгмийн идэвхтэй байгаарай

Хүн хэдийгээр нийгмийн амьтан ч гэсэн нас ахих тусам бидний хүрээлэл багасаж, хүмүүстэй харилцах нь цөөрч байдаг.

Гэвч үнэн хэрэгтээ хамаатан садан, ойр дотны хүмүүстэйгээ харилцах нь эрүүл мэндэд маш тустай байдаг ажээ. Тиймээс та бүхий л амьдралынхаа туршид бусадтай нээлттэй харилцаж, шинэ зүйл туршиж үзэх хэрэгтэй юм. Тэгвэл та нас ахих үедээ ой тогтоолт сайтай байж, оюун ухааны тал дээр ямар ч асуудалгүй байх болно шүү.

Нийгмийн идэвхтэй байгаарай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()