Татах хүч үйлчилдэггүй хачирхалтай 8 газар

2019-06-22, 18:39
9,010

Дэлхий дээрх буй бүх зүйл таталцах хүчний нөлөөнд оршин тогтнодог. Гэхдээ түүний нөлөөнд автдаггүй этгээд газрууд байдаг гэдгийг та мэдэх үү? Ингээд манай гарагийн гайхамшиг болсон татах хүч үйлчилдэггүй хачирхалтай 8 газрыг хамтдаа сонирхоцгооё.

Татах хүч үйлчилдэггүй хачирхалтай 8 газар

8 Английн дээш оргилдог хүрхрээ

Английн Хейфилд хотын ойролцоо байдаг энэ хүрхрээний ус нь доошоо бус харин дээшээ оргилдог. Энгийнээр яг л усан оргилуур шиг гэсэн үг юм. Яагаад гэж үү? Учир нь хавцал руу үлээх маш хүчтэй салхи хүрхрээний усыг доош урсахаас нь өмнө дээш оргилуулдаг ажээ. Мөн усны урсгал хэвийн байх үед хүрхрээний өндөр 24 метрт хүрдэг байна.

Английн дээш оргилдог хүрхрээ

7 Орегон мужид байрлах нууцлаг байшин

Орегон мужийн ойн гүн дэх нэгэн жижигхэн байшин маш сонин тогтоцтой газарт байрладаг. Мөн уугуул Америкчууд эрт дээр үеэс үүнийг "Хориотой" газар хэмээн үздэг байв. Учир нь тэндэхийн зарим нэг хэсэг нь газрын гадаргаас хэт өндөрт байдаг бол нөгөө хэсэг нь хэт нам доор оршдог аж. Тийм ч болохоор хүмүүс энэхүү байшинд таталцах хүчийг өөрөөр мэдэрдэг билээ.

Мөн байшингийн шал дээр зүгээр алхах боломжгүй бөгөөд заавал хана түших эсвэл юмнаас барих шаардлагатай болдгоос гадна урт бариултай шүүрийг хаана ч тавьсан бай хамаагүй эгц босоогоороо л байдаг гэнэ.

Орегон мужид байрлах нууцлаг байшин

6 Армен улсын Арагац уулын зам

Армен болон Турк улсын хил дээрх Арагац уулын бэлийн замыг харах гэж өдөр бүр олон зуун жуулчид тэнд очдог. Учир нь энэ газрын зам тэгшхэн боловч машинууд өөрөө хөдөлж явдаг ажээ. Мөн уулын бэл дэх нэгэн гол нь дээш урсгалтай байдаг. Хачирхалтай нь, энд очиж үзсэн хүмүүс өгсөж алхахаас илүүтэй доош уруудах нь хэцүү байдаг гэж хэлж байжээ.

Армен улсын Арагац уулын зам

5 Невада мужийн далан

Энэхүү 221 метрийн өндөр далан дээр гараад та ус цацаад үзээрэй. Гэхдээ таны цацсан ус доошоо урсахгүй эсрэгээрээ өөдөөс чинь асгарвал гайхах хэрэггүй юм. Мөн уснаас гадна хөнгөн жинтэй зүйлийг шидэх гэж оролдох үед  ч тэр нь дээш хөөрдөг аж. Энэ үзэгдлийн гол шалтгаан нь доороос дээш үлээх хүчтэй агаарын урсгал юм.

Невада мужийн далан

4 Вайоминг мужийн "Чөтгөрийн цамхаг"

Тус "Чөтгөрийн цамхаг" нь чулуун галт уулын дунд байрладаг бөгөөд харахад маш нарийн бүтэцтэй энэ хадыг хаанаас гарч ирснийг хэн ч мэддэггүй. Тиймдээ ч Вайоминг мужид олон жуулчдын анхаарлыг татдаг ганц зүйл нь уг хад болжээ.

Мөн 8000 метр өндөрт авирдаг туршлагатай ууланд авирагч хүртэл ердөө 386 метр өндөртэй "Чөтгөрийн цамхаг"-ийн орой дээр нь хүрч чаддаггүй гэнэ шүү. Энэ нь магадгүй дээш авирахаас илүүтэй доош буух нь хэцүү байдагтай холбоо болов уу?

Вайоминг мужийн "Чөтгөрийн цамхаг"

3 Өмнөд Солонгосын этгээд зам

Солонгосын Чежу арлын нэгэн зам дээр хоосон лааз тавивал тэр нь уул өөд өөрөө эргэдэг гэнэ. Үүнийг мэдсэний дараа Солонгосын засгийн газар жуулчдыг татахын тулд энэ газрыг бага зэрэг тохижуулжээ. Тухайлбал, замын аль хэсэгт лааз тавивал өөрөө эргэж эхэлдгийг заасан самбарыг байрлуулсан байдаг.

Өмнөд Солонгосын этгээд зам

2 Мьянмарын алтан бул чулуу

Зураг дээрх алтан өнгөтэй бул чулуу нь хэзээ мөдгүй нурж унах гэж байгаа мэт харагддаг. Гэхдээ энэ нь 2500 жил ийм байдалтай байгаа билээ. Уугуул иргэдийн домогт бичсэнээр уг чулуу Буддагийн үсэнд байсан гэнэ шүү.

Хэдийгээр үүнийг тогтоон барьдаг зүйл байхгүй боловч аймшигтай байгалийн гамшгийн үеэр ч энэ чулуу огт хөдөлдөггүй байна. Мөн тэндэхийн хүмүүс зөвхөн эмэгтэй хүн л чулууг түлхэж унагаана гэж итгэдэг учраас эрчүүдийг л тус газарт очихыг зөвшөөрдөг аж.

Мьянмарын алтан бул чулуу

1 Аргентин дахь "Даваскогийн чулуу"

Энэ том чулуу дэлхийн татах хүчийг ялан дийлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь маш олон мянган жилийн турш 300 гаруй тонн жинтэй тус чулуу хавцлаас дүүжлэгдэж байсан юм. Мөн нутгийн иргэд чулуун дээр усны шил тавьж үзэхэд тэр дороо хагарч байжээ.

Гэвч 1912 оны хоёрдугаар сарын 29-нд "Даваскогийн чулуу" гэнэтхэн хавцлаас унаж оршин суугчдыг ихэд айлгаж байсан бөгөөд тэндэхийн хүмүүс 95 жилийн дараа түүний дүүжлэгдэж байсан газарт нь хуулбар чулууг хийжээ. Тэрхүү шинэ чулуу нь 9 тонн хүнд боловч хадтай маш сайн холбогдсон байдаг гэнэ.

Аргентин дахь "Даваскогийн чулуу"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()