1. Би үүнийг хийж чадахгүй / Энэ бол боломжгүй зүйл
Бүхий л компанид даалгасан ажил үүргийг цаг тухайд нь гүйцэтгэж чаддаг ажилтан хэрэгтэй байдаг. Тиймдээ ч мэргэжлийн төвшинд аливаа нэг зүйлийг хийх ёстой үедээ "Би чадахгүй, энэ боломжгүй" гэж хэлбэл удирдлагууд чинь таныг ажиллах хүсэлгүй байна гэж бодох болно.
Үүний оронд:
Зарим ажлыг хийхэд үнэхээр хэцүү байдаг хэдий ч та эхлээд захирлынхаа хэлж буй зүйлсийг маш сайн сонсох хэрэгтэй. Харин дараа нь яагаад тухайн зүйлийг хийх боломжгүй байгаагаа баримттайгаар тайлбарлаж, ирээдүйд гарах үр дүнг нь хүртэл ойлгуулах шаардлагатай юм.
2. Энэ миний ажил үүргийн тодорхойлолтод байхгүй
Энэ тохиолдолд захирал чинь таныг хөгжих хүсэлгүй нэгэн мэтээр харах болно. Мөн удаан хугацааны турш нэг ажлаа хийх нь маш сонирхолгүй байдаг тул та өөрийгөө хөгжүүлэхийн төлөө заримдаа ч болов өөр зүйл хийх хэрэгтэй юм. Энэ нь ирээдүйд илүү өндөр цалинтай албан тушаалд хүрэхэд тустай байдаг гэдгийг санаарай.
Үүний оронд:
Хэрвээ та залхуугаасаа биш харин үнэхээр их ажилтай байгаа учраас тухайн үүрэг даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байгаа бол тэр талаараа захиралдаа хэлэх хэрэгтэй. Энгийнээр бол хуучин ажлуудаа дуусгах ёстой байгаагаа түүнд ойлгуулах хэрэгтэй юм.
3. Хариуд нь би юу авах юм?
Захирал чинь илүү цагаар ажиллах хүсэлт тавиагүй байгаа л бол хариуд нь юу авах талаар дурссаны ч хэрэггүй. Ялангуяа хэрвээ та менежер бол танаар ачаа зөөлгөх нь юу л бол.
Үүний оронд:
Хэрвээ та өөрийн ажил үүргийн тодорхойлолтоосоо хэт их давсан ажил хийгээгүй л бол энэ талаар дурсах хэрэггүй. Харин цалингаа нэмүүлэхийг хүсэж байвал өөрийгөө ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж байгаа гэдгээ батлах шаардлагатай юм.
4. Таны буруу
Ялангуяа олон хүний өмнө захирлаа буруутгах нь маш буруу зүйл юм. Тэрбээр өөрийн хүч хөдөлмөрөөрөө л тэрхүү албан тушаалд хүрсэн гэдгийг санах хэрэгтэй ба хүн бүр л хэн байхаасаа үл хамаарч алдаа гаргадаг шүү дээ. Түүнчлэн захирал чинь аливаа зүйлийг хүндээр тусгаж авдаг, нэг дургүй болсон хүнтэйгээ цаашдаа харьцахаа больдог зантай бол таныг ирээдүйд юу хүлээж байгаа нь тодорхой биз ээ.
Үүний оронд:
Та түүнтэй мэдээлэл дээр тулгуурлаж ярих хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ тоон үзүүлэлт зөрж байвал сүүлийн үеийн тоон үзүүлэлтийн баримтыг тэр авсан эсэхийг асуугаарай. Мөн тухайн алдааг хамтран шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй.
5. Би мэдэхгүй
Захирал чинь танаас ямар нэгэн зүйлийг асууж байвал тэрбээр таны ой тогтоолтыг шалгах гэж байгаа бус харин хариултыг нь олуулахыг хүсэж байгаа юм. Тиймээс би мэдэхгүй гэж хэлэх нь утгагүй.
Үүний оронд:
Хэрвээ түүний асуултад хариулахад танд тодорхой хугацаа шаардлагатай байгаа бол захирлаасаа тухайн мэдээлэл хэр яаралтай болохыг нягталж асуугаарай. Харин дараа нь асуултын хариултаа олохыг хичээх хэрэгтэй юм.
6.Би хичээнэ/ Би оролдож үзье
Таны оролдох, хичээх цаг хугацаа их сургуульд байхад чинь өнгөрсөн. Мөн “Би оролдож үзье” гэсэн үг нь "Би чадахгүй" гэж байгаатай яг адилхан юм.
Үүний оронд:
Та захирлынхаа өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байх хугацаандаа түүнээс шаардлагатай мэдээллүүдийг авна гэдгээ эртнээс сануулах хэрэгтэй. Ингэснээр та алдаа гаргахгүйгээр асуудлаа шийдвэрлэж чадах юм.
7. Эс тэгвээс би ажлаасаа гарлаа
Энэ үгийг хэлснийхээ дараа та шууд ажлаасаа гарах хэрэгтэй болно. Учир нь хэн нэгэнд болзол тавьсны дараа та ажлаа сайн хийх нь юу л бол.
Үүний оронд:
Хэрвээ таны хийж буй ажил таалагдахгүй байгаа бол өөр ажил хайсан нь хамгийн тохиромжтой юм. Харин ажил дээр тань тулгамдсан асуудал гарсан бол захиралтайгаа ярилцах хэрэгтэй шүү.
8. Энэ миний алдаа биш
Өөрийн гардаж хийсэн ажлынхаа бурууг хэн нэгэн рүү чихэх хэрэггүй. Учир нь сайн удирдагчид ажилчдынхаа гаргасан алдааг өөр дээрээ хүлээж авдаг юм. Энэ нь миний дутуу хяналтаас л боллоо гэсэн утгыг илэрхийлдэг аж.
Үүний оронд:
Өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, алдаагаа ухаараарай.
9. Би түүнтэй ажиллаж чадахгүй
Захирлууд болон хүний нөөцийн шийдэж чаддаггүй асуудлууд олон байдаг. Жишээлбэл, хэн нэгэн танд бэлгийн дарамт үзүүлж байж болно. Харамсалтай нь таны захирлууд цэцэрлэгийн багш биш учир гомдоогчийг буланд зогсоож шийтгэж чадахгүй шүү дээ.
Үүний оронд:
Тухайн хүний ажилдаа хандаж буй хандлагаас хамаарч байгууллагын ашиг орлого буурч байж болно. Тэгвэл та баримт, нотолгоотойгоор гомдол гаргах эрхтэй юм.
10. Бид өмнө нь ингэж хийж байгаагүй
Уламжлал гэдэг бол маш гайхалтай зүйл. Гэхдээ хааяа аливаа зүйлийг шийдвэрлэхийн тулд шинэ арга барил ашиглах хэрэгтэй байдаг юм.
Үүний оронд:
Хэрвээ захирлын чинь авч буй арга хэмжээ байгууллагын нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байвал та түүнд эвтэйхнээр бүхнийг ойлгуулж, тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ таны буруу гэж чичлэх хэрэггүй гэдгийг санаарай.