Булчингийн масс нэмдэг 5 хоолны жор

Бие галбираа төгс хадгалж үлдэхэд дан ганц дасгал хөдөлгөөн хийх хангалтгүй байдаг. Мөн хоолны дэглэм болон спортыг хослуулах нь ихэнх хүмүүст төвөгтэй санагддаг ажээ. Тиймээс та амттай хэрнээ эрүүл хооллолтыг чухалчилж байх хэрэгтэй юм. Ингээд бид танд хийхэд хялбархан, булчингийн масс нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлдөг маш амттай хоолнуудын жорыг танилцуулж байна.

Булчингийн масс нэмдэг 5 хоолны жор

1 Тахианы махан салат

Та энэхүү маш амттай хэрнээ жин нэмэгдүүлэхгүй салатыг амралтаараа гэртээ бэлдээд ажлын өдрүүддээ өдрийн хоолныхоо оронд идэх боломжтой юм. 

Орц (4 порц): 

  • 3 аяга жижиг хэрчсэн тахианы мах (хальсгүй)
  • 1–2 аяга хуурсан нунтагласан самар (таны сонголтоор)
  • 1–2 аяга хэрчсэн алим (усан үзэм байж болно)
  • 1⁄4 аяга хатаасан цангис
  • 2 хоолны халбага тослоггүй йогурт
  • 3⁄4 аяга зөөлөн бальзамик цуу
  • Давс, перец амталгаагаар

Хийх арга:

Том саванд тахиа, самар, алим болон цангисаа хийгээд дээрээс нь йогуртаа нэмж сайн хутгаарай. Дараа нь бальзамик цуу, давс, перецээ холино. Эцэст нь таглаад 15 минутын турш хөргөгчинд хийхэд л хангалттай.

Тахианы махан салат

2 Өндөг, ногоотой суффле

Энэхүү хоолонд хэрэглэгдэх бүх зүйл таны хөргөгчинд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. 

Орц (1 порц): 

  • 2 өндөг
  • 1 атга бууцай
  • 1 атга агшаасан будаа

Хийх арга:

Өндгөө тусдаа саванд хийж хутгана. Харин өөр нэг саванд будаа, бууцайгаа хийгээд дээр нь өндгөө хийж хүчтэй сэгсэрнэ. Ийнхүү бэлэн болсон зуурмагаа богино долгионы зууханд 2,5 минутын турш хийнэ. Завсраар нь нэг удаа гаргаж сайн хутгаарай. Ингээд л таны өглөөний цай бэлэн боллоо. 

Өндөг, ногоотой суффле

3 Цагаан шоштой салат

Төрөл бүрийн шош нь их хэмжээний уургийг агуулсан байдаг учир булчингийн масс нэмэгдүүлэхэд сайнаар нөлөөлдөг.

Орц: (4 порц):

(Песто сүмсэнд):

  • 1 аяга нунтагласан кориандр
  • 1 хумс сармис
  • 1/4 аяга үрсэн пармезан бяслаг
  • 1/4 аяга ургамлын тос
  • 1 хоолны халбага нимбэгийн шүүс
  •  Давс болон перец амталгаагаар

(Шош, хүнсний ногооны хувьд):

  •  2 стакан даршилсан цагаан шош
  •  400–500 грамм хэрчсэн аспарагус
  •  1 аяга хэрчсэн үрлэн улаан лооль
  •  1 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Сүмсэнд зориулагдсан бүх орцоо блэндерт хийж жижиглэнэ. Тэгээд хайруулын тавганд ургамлын тосоо сайтар халаагаад хэрчсэн аспарагусаа хийж зөөлөртөл нь жигнээрэй. Дуусаад дээрээс нь цагаан шошоо нэмээд ахин 5 минут жигнэснийхээ дараа улаан лоолио хийж хэсэг хугацаанд жигнэнэ.

Эцэст нь песто сүмсээ хайруулын тавагтай ногоон дээрээ хийгээд плиткан дээрээ богино хугацаанд байлгана.

Цагаан шоштой салат

4 Амтат тахианы цээж мах

Тахианы цээж мах идэх нь орчин үед тийм ч уйтгартай байхаа больжээ. Гагцхүү шаардлагатай зөв амтлагчаа л хэрэглэх ёстой аж.

Орц: (2 порц)

  • 2 тахианы цээж мах
  • 1/2 цайны халбага давс
  • 1 цайны халбага нунтаг хар перец
  • 2 хоолны халбага ургамлын тос

Хийх арга:

Шарах шүүгээгээ 180 градус хүртэл халааж, тахианы цээж махаа сайн гэгч нь угааж хатаагаарай. Давс болон перецээ тусдаа саванд хийж хутгаад тахианы цээж махныхаа хоёр талд нь жигд түрхээд, хайруулын тавгандаа шарна. Тэгээд галаа багасгаж 2 талаас нь 2-3 минутын турш шарах хэрэгтэй ба шаргал бүрхүүлтэй болсных нь дараа 8 минутын турш шарах шүүгээндээ хийж шараарай. Гэхдээ хайруулын тавагтайгаа цуг хийх ёстой шүү. Эцэст нь шарах шүүгээнээсээ гаргаж таглаад 5 минут хүлээхэд л хангалтай.

Амтат тахианы цээж мах

5 Өргөст хэмхийн тарт

Шаржигнасан талх, шинэхэн өргөст хэмх болон фета эсвэл рикотта бяслагтай талх нь гайхалтай өглөөний зоог билээ. Түүнчлэн Фета болон рикотта нь уургийн агууламж өндөртэй байдаг юм. 

Орц: (1 порц):

  • 2 хоолны халбага жижиглэсэн фета бяслаг
  • 2 хоолны халбага тослог багатай рикотта бяслаг
  • 1 зүсэм бүхэл үрийн талх
  • 9 - 12 ширхэг нимгэн хэрчсэн өргөст хэмх
  • Давс амталгаагаар

Хийх арга:

Тусдаа саванд рикотта болон фета бяслагаа холиорой. Бэлэн болсон зуурмагаа бүхэл үрийн шарсан талх дээрээ түрхэж дээрээс нь өргөст хэмхээ тавина. Шаардлагатай гэж үзвэл давс цацаарай.

Өргөст хэмхийн тарт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()