"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа

"Apple" компани өөрсдийн ухаалаг төхөөрөмж, гар утасны үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар болох "iOS 13" болон "Mac Pro" суурин компьютероо олон нийтэд танилцууллаа. Ингээд та бүхэнд онцлог үйлдлүүд, нэмэлт боломжуудаар дүүрсэн "Apple"-ийн шинэчлэгдсэн хүчирхэг компьютерын талаарх мэдээллийг хүргэж байна.

"Apple" компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "iOS 13" үйлдлийн систем

Шинэхэн зарлагдсан ухаалаг утас болон таблетийн үйлдлийн систем "iOS 13" нь олон шинэ үйлдлүүдийг өөртөө агуулснаас гадна өмнөх үйлдлийн системийн алдааг засаж хэрэглэгчдэд илүү их боломжуудыг нээж өгчээ.

"iOS 13" үйлдлийн систем

"iOS 13" нь "Apple"-ийн бүхий л ухаалаг утас төхөөрөмжүүдэд зориулагдаагүй бөгөөд хуучин загваруудад нь суулгах боломжгүй юм. 

Тохирсон төхөөрөмжүүд:

  • "iPhone 6S, "iPhone SE" болон түүнээс дээш загварууд, 
  • "iPad Air 2", "iPad Pro" болон "iPad Mini",
  • 7-р үеийн "iPod Touch"

  • "iOS 13" - Хар горим

Олон хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн нэгэн тохиргоо нь "Хар горим" юм. "iOS" үйлдлийн системийн гэгээлэг цагаан үндсэн цэсийг хар бараан өнгөтэй болгох энэхүү горим нь батарейг хэмнэхээс гадна шөнө гэрэл багатай орчинд ухаалаг төхөөрөмжөө ашиглахад илүү тухтай болгож өгчээ.

  • Камер болон зургийн сангийн шинэчлэл

"Portrait Mode" ашиглан зураг авах үед гэрлийг хэмжээг сонгох, шинэ хар цагаан филтер "High-Key Mono" гэх мэт олон тохиргоонууд нэмэлтээр танилцуулагдлаа. Мөн зургийн санд томоохон өөрчлөлтүүд орсон байна. Үүнд тухайн өдөр, сар жилийн онцлох шилдэг зургуудыг сонгон харуулах, зураг болон бичлэг янзлах шинэ горимууд багтжээ.

2 "iPadOS" буюу таблетанд зориулсан үйлдлийн систем

"iOS 13" үйлдлийн систем нь төрөл бүрийн "iPad" таблет төхөөрөмжид зориулагдан томоохон шинэчлэлийг хийжээ. Үүнд "Flash drive", "Hard" гэх мэт нэмэлт санах ой ашиглаж мэдээлэл зураг дамжуулах, олон давхар програм аппликэйшн ашиглах шинэчлэгдсэн үйлдлүүд багтсан байна. Мөн үндсэн цэсийг шинэчилсэн бөгөөд танилцуулгын үеэр мэргэжилтнүүд "iPad" төхөөрөмжийг илүү мэргэжлийн төвшинд ажил хэргийн хэрэгцээг хангах зориулалттай болгох болно хэмээн тодотгосон юм. Мөн ирээдүйд хулгана ашиглах боломжтой болох талаараа ч дурдсан ба энэхүү хөнгөн авсаархан төхөөрөмж нь зөөврийн компьютерыг орлох боломжтой болох аж.

"iPadOS" буюу таблетанд зориулсан үйлдлийн систем

3 "Mac Pro 2019"

"Mac Pro" суурин компьютерын шинэ загвар болох "Mac Pro 2019" нь хүчин чадал үзүүлэлтээрээ шинэчлэл хийж чадсан бөгөөд одоогоор хамгийн хүчирхэг загварт тооцогдож байна. Үндсэн загварын үнэ нь 5999$ ба 32 гигабайтын түр санах ой, 8 цөмт "Intel Xeon" процессор, "Radeon Pro 580X" график карттай аж. Түүнчлэн үзүүлэлтийг сайжруулах олон боломжууд байгаа бөгөөд хамгийн хүчирхэг сонголт нь 28 цөмт "Intel Xeon" процессор, 1.5терабайтын санах ойтой болгох юм. Мөн түр санах ойн 12 ширхэг оролт, график картын 4 оролттой ба түүнийгээ өөрийн хүссэнээр шинэчилж нэмэлт эд ангиудыг суулгах боломжтой аж.

"Mac Pro 2019"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()