1
Алтан АК
Иракийн Ерөнхийлөгч асан Садам Хусейн алтан АК-тай байсан гэдэг. Зурган дээр байгаа АК-г Колумбын хар тамхины наймаачин Рамиро Гонсалесыг баривчлах үед хураан авсан байна.
2
Польш хувилбар
Польшууд АК 47-ын загвар дээр тулгуурлан WG-GS4-г бүтээжээ. Адилхан сум хэрэглэдэг энэхүү автомат нь нэмэлт гранат харвагчтай бөгөөд үүгээр ихэнхдээ нулимс асгаруулагч харвадаг байна.
3
Вүүдүүгийн шившлэгтэй АК
Сомалийн далайн дээрэмчид Вүүдүү шашны бөө нараар буугаа шившүүлдэг гэнэ. Тэд тулаанд амиа алдсан хүний ясыг буундаа бэхэлснээр мөргөлдөөнд шархдахгүй гэдэгт итгэдэг.
4
Том хэмжээтэй
Фотошопоор янзалсан мэт харагдаж болох ч ойрхи дорнодын хэт даврагсад "буруу номтнуудын" эсрэг хэрэглэхээр ийм том хэмжээтэй АК бууг бүтээжээ.
5
Хойд Солонгосын АК
Энэхүү АК-ны загварыг Хойд Солонгосууд өөрсдөө гаргажээ. Дайзандаа нийт 100 сумтай энэхүү зэвсгийг удирдагч Ким Жон Уны хамгаалалтад хэрэглэдэг байна.
6
Пакистан АК
Пакистанчууд АК-д гранат харвагч, лазер гэх мэт хүссэн нэмэлт хэрэгслээ суулгаж чаддаг ч бүтээлдээ баталгаат хугацаа өгдөггүй гэнэ.
7
Хятад АК
50-аад оны үед ЗХУ Хятадад АК-ны үйлдвэр байгуулж өгсөн бөгөөд тэд өөрсдөө " Дугаар 56" нэртэй АК-г үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү буу 70-аад оны үед АК-47-тай борлуулалтаараа зэрэгцэж байсан гэнэ.
8
Ирак АК
Сонирхолтой нь Иракчууд бусад орнууд шиг АК-ны хуулбар автомат бүтээгээгүй, харин загвар дээр нь тулгуурлаж "Tabuk Sniper Rifle" нэртэй мэргэн буучийн винтов бүтээжээ.
9
StG 44
Дэлхийн 2-р дайны төгсгөл үед германчууд "StG 44" нэртэй автомат үйлдвэрлэсэн юм. Мэдээж дайн дуусч байсан учраас энэ буу төдийлөн нөлөө үзүүлээгүй ч ерөнхий загвар нь АК 47-г бүтээх үндэс болсон аж.