Хамгийн бүтэлгүй гэмт хэрэгтнүүд

Бид телевиз интернэтээс гэмт хэрэг гарсан тухай, бас түүхэн дэх хамгийн аймшигтай болон зальжин гэмт хэрэгтнүүдийн талаар бишгүй уншиж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид уншигч та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн тэнэг, инээдтэй ч гэмээр гэмт хэргүүдийг хүргэж байна.

Хамгийн бүтэлгүй гэмт хэрэгтнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
1. Чикаго хотын нэгэн дэлгүүрийг 2008 онд Ruben Zarat хэмээх 18 настай залуу дээрэмдэхээр ирж тэднээс мөнгө нэхжээ. Харамсалтай нь мөнгөтэй сэйфний нууц кодыг мэдэх менежер нь байхгүй байв. Ингээд Rubin “менежерээ ирэхээр залгаарай” гэсэн бичгийн хамт өөрийн дугаараа бичиж үлдээсэн байна. Мэдээж цагдаа нар түүн рүү залган эргээд ирэхэд нь баривчилжээ.


 
2. Хамгийн зартай дээрмүүд машин эсвэл мотоциклоор үйлдэгддэг. Харин Колумбын дээрэмчдэд хулгай хийхэд тохиромжтой тээврийн хэрэгсэл нь "илжиг" байсан бололтой. Гэвч дэлгүүрээс тоносон зүйлсээ илжиг дээрээ ачаад явах гэтэл, илжиг нь зөрүүдлээд орилж, чарлан хөдлөөгүй учраас үйлдэл дээрээ баригджээ. 


 
3. Zachary хулгай хийхдээ хурууны хээ болон ширхэг ч үс үлдээдэггүй, барихад амаргүй хулгайч гэдгээрээ алдартай байжээ. Гэтэл нэгэн удаа тэр өөрийн барьж явсан 2 цүнхээ мартсанаар барахгүй, түүн дотор нь төрсний гэрчилгээ нь байсан байна. Ийм уймраа хулгайч гэж бас байдаг л юм байна.


 
4. Цагдаагийн ажилтан Derbyshir, 2011 онд нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэрээр гэмт хэрэгтнүүдэд үнэгүй шар айраг илгээгээд тухайн газар луу эргээд холбогдвол шагнал өгнө хэмээн хуурчээ. Тэдний ихэнх нь урхинд орж, 19 хүн шагнал авна хэмээн горьдож залгасан байна. Харамсалтай нь тэднийг шагнал биш, шорон хүлээж байжээ.


 
5. Берлиний банкийг 1995 оны 8 сард Klaus Schmidt хэмээх эр дээрэмдэх гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Банкны ажилтан түүнээс “Танд юугаар туслах вэ” хэмээн асуухад Клаус “Тиймээ энэ бол жинхэнэ буу” хэмээн утгагүй хариулт өгч сэжиг төрүүлсэн байна. Банкны ажилтан хонх дуугаргаж үзэхэд тэрээр сонсохгүй байжээ. Ингээд дүлий гэдгийг нь мэдээд цагдаа дуудан баривчлуулсан байна.



6. Алберт Бейли хэмээх нэгэн эр банк дээрэмдэхээр шийдэж, илүү хялбарчлахын тулд банкны ажилтан руу залгаад "Банкин дахь бүх мөнгөө гаргаж ирээд цүнхлээд бэлдчих" хэмээн хэлсэн байна. Энэ нь мэдээж сэжиг төрүүлсэн тул банкны ажилтан цагдаа руу залгаж дээрэмчнийг барьж өгсөн ажээ.



 
7. Лондон хотын “Halifax Bank”-д нэг гартаа гар буу, нөгөө гартай том цүнх барьсан нэгэн дээрэмчин орж ирээд банкны ажилтныг байгаа бүх мөнгөө гарга хэмээн тушаажээ. Ажилтан байгаа 700.000 паундаа үзүүлтэл дээрэмчин цүнхээ өгөөд "дотор нь хий" хэмээн тушаажээ. Харамсалтай нь цүнхээ өгөх гэж байгаад буугаа андуураад өгсөн байна. Нэгэнт банкны ажилтны гарт гар буу орсон тул тэр юу хийж чадах билээ дээ.


 
8. АНУ-н Пенсилвани мужийн 48 настай иргэн Dennis Hawkins банк дээрэмдэхээр төлөвлөхдөө эмэгтэй хүний дүрд хувилж, хуурамч хөх зүүн, бариу трико өмссөн байна. Харин тэр эрэгтэй хүний хамгийн чухал “эд мөрийн баримт” болох сахлаа хусахаа мартсан байна. Дээрээс нь түүний өмссөн хувцас олон хүний анхаарал татахаас гадна, хэтэрхий содон байжээ. Ингээд тэр бараг л газар дээрээ баригдсан юм.


 
9. Небраска мужийн нэгэн эмэгтэй хүүгээ сургуульд нь хүргэж өгөхөөр явах гэж  байтал дээрэмчин түүн рүү буу тулган машиндаа суухыг шаардсан байна. Дээрэмчин машин хулгайлах зорилготой байсан ч эмэгтэйн машин механик араатай байсан учир тэр бүтэлгүйтэн, машинаа асааж ч чадсангүй. Үүнийг харсан гэрч цагдаа руу утасдан, дээрэмчнийг баривчлуулсан байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()