1
"Spirytus" цагаан архи
Польшуудын үйлдвэрлэдэг "Spirytus" цагаан архи нь дэлхийд хамгийн хатууд тооцогдох 95-98 хувийн спиртийн агууламжтай ч ууж үзсэн хүмүүс зөөлөн амтыг нь гайхдаг. Тус архийг энгийн хэрэглээнээс гадна эмийн үйлдвэрлэл болон амттаны орцонд ашигладаг.
2
"Bruichladdich" шотланд виски
Жинхэнэ эрчүүдийн ундаа гэгддэг вискиний төрлүүдээс хамгийн хатуу нь 92 хувийн агууламжтай "Bruichladdich" хэмээх шотланд виски аж. Арвайгаар хийдэг уг виски нь маш гашуун бөгөөд хэр барагийн хүн ууж чаддаггүй.
3
Абсинт (Absinthe)
89.5 хувийн спиртийн агууламжтай абсинтыг агь гэх мэт янз бүрийн өвс, эмийн ургамлыг найруулж хийдэг. 19-р зууны үед Европт ид хүчээ авч байсан энэхүү хатуу ундаа нь мансууруулах чадал ихтэй, аюултайд тооцогддог учраас маш бага хэмжээгээр савладаг гэнэ.
4
"Жон Кроу"-ын цагаан рум
Энэхүү цагаан рум дарсыг анх Ямайкад үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тун өвөрмөц амттай учраас хүссэн нь ууж чаддаггүй гэнэ. "Жон Кроу"-ын цагаан румыг амсаж үзсэн хүн өөр ямар ч шингэнийг төвөггүй ууж чадна гэдэг яриа хүртэл бий.
5
"Sierra Silver" текила
75 хувийн спиртийн агууламжтай энэхүү текилаг зөвхөн Мексикт үйлдвэрлэдэг бөгөөд гол орц нь кактус юм. Төрлөөсөө хамаараад уг текила нь алим, хан боргоцойн нэмэлт амттай байдаг.