10
Германы төрийн дуулал - "Deutschlandlied"
1922 онд буюу Веймарын Бүгд Найрамдах Улсын үед Германы одоогийн төрийн дуулал албан ёсоор батлагдаж байжээ. Гэхдээ уг дуулал нь Дэлхийн II дайны дараа зөвхөн Баруун Германд хэрэглэгдэж байсан бөгөөд 1990 онд хоёр Герман нэгдсэнээр бүх нийтийн төрийн дуулал болж чадсан гэдэг.
Хэдийгээр энэ дууны үгийг 1841 онд бичсэн боловч эхний бадаг нь Нацист дэглэмтэй хамааралтай байсан тул хууль бус хэмээн үзэж хоригложээ. Тиймдээ ч өдгөө зөвхөн "Эв нэгдэл, хууль, эрх чөлөө нь аз жаргалын үндэс суурь" гэх утгыг агуулдаг гурав дахь бадгийг нь Герман улсын төрийн дуулал болгон ашигладаг юм.
9
Өмнөд Африкийн төрийн дуулал
Өмнөд Африкийн өнөөгийн төрийн дууллыг анх 1897 онд зохиосон бөгөөд 1994 онд албан ёсны төрийн дуулал болгож байжээ. Энэ дуу Нелсон Мандэлагийн засаглалын өмнө арьс өнгөний ялгаварлан гадуурхлаас болж шаналж байсан хүмүүсийн албан бус сүлд дуу нь байжээ. Мөн дууных нь үгэнд бурхан Өмнөд Африкчуудыг адисалж, тэднийг удирдаж, залбиралд нь хариу өгнө хэмээн итгэж байгаа тухай өгүүлдэг аж.
8
АНУ-ын төрийн дуулал - "Star Spangled Banner"
АНУ 1812 оны тусгаар тогтнолын төлөөх дайнд Их Британийг ялсныг тохиолдуулан Фрэнсис Скотт Кэй (Francis Scott Key) уг дууны үгийг зохиож байжээ. Гэсэн ч түүний шүлгийг төрийн дуулалд нийцэхгүй хэмээн үзэж байсаар 1931 онд л албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү эгшиглэнт төрийн дуулал нь “Хуучны их ялалтын” бэлгэ тэмдэг билээ.
7
Их Британийн төрийн дуулал - "God Save the Queen"
1744 оны Англичууд төрийн дууллынхаа анхны хувилбарыг 1619 оны Жон Буллийн төгөлдөр хуурын аяз дээр суурилан зохиож байжээ. Мөн Их Британийг хатан, хаангүйгээр төсөөлөх аргагүй тул энэ дуунд тэрхүү онцлогийг нь гайхалтайгаар тусгаж өгсөн байдаг. Тэдний төрийн дуулал нь ялалт болон эрхэм дээд оршихуйн бэлгэдэл юм.
6
Бразилын төрийн дуулал
Бразилын төрийн дуулал хоёрхон бадагтай боловч бадаг тус бүр нь 26 мөртэй аж. Тус дуу нь энх тайван болон хайрыг голчлон бэлгэддэг бөгөөд хоёр дахь бадгийг нь заавал хөгжимтэй дуулах албагүй хэмээн хуулиндаа тусгасан байдаг.
5
Канадын төрийн дуулал - "O Canada"
Франц хэлээр анх бичигдсэн байсан "O Canada" нь 1906 онд Англи хэл рүү хөрвүүлэгдсэн юм. Мөн тэрхүү Англи хэл дээрх хувилбарт нь хэд хэдэн удаа засвар хийгдэж байсан аж.
4
Италийн төрийн дуулал
Гоффредо Мамелигийн (Goffredo Mameli) зохиосон энэ дуу бол маш сэтгэл хөдөлгөм төрийн дууллуудын нэг билээ. Сүр хүчийг илтгэсэн хөгжимтэй уг дууны эхний мөрүүд “Италийн ахан дүүс”, “Итали сэргэн мандсан” зэрэг эв нэгдэл, ялалтыг бэлгэдсэн шүлгээр эхэлдэг. Мөн Итали нь зарим улс оронтой харьцуулахад гэгээлэг түүхтэй боловч энэхүү төрийн дуулалд эсрэг өнцгөөс нь тусгасан байдаг юм.
3
Японы төрийн дуулал - “Кимигаё”
Японы төрийн дууллын үг нь мянган жилийн өмнө бичигдсэн ба анх "Kokin Wakashu" хэмээх яруу найргийн ном дээр нэргүй хэвлэгдэж байжээ. Мөн энэ шүлэг маш эрт зохиогдсон учраас өөр дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй аж. Гэхдээ бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нэр нь “Кимигаё” билээ.
2
Оросын төрийн дуулал
Орос улс түүхэндээ төрийн дууллаа хэд хэд өөрчилж байсан. Тэд анх 1944 онд Сталинд зориулсан шүлэг зохиож, төрийн дууллаа болгож байжээ. Гэхдээ түүнийг нас барсны дараа 1956 онд Коммунизмын ялалтын талаар өгүүлсэн шинэ дуутай болсон юм. Харин 2000 онд Владимир Путин ЗХУ-ын үеийн төрийн дууллынхаа үгийг шинэчилсэн гэдэг.
1
Францын төрийн дуулал - "La Marseillaise"
1700-аад оны үед хаант засгийн эсрэг тэмцэж байх үедээ Францын ард түмэн төрийн дууллаа зохиож байжээ.
Клод Жозеф Руже уг дууныхаа үгийг Францын тэмцэгчдэд урам зориг, итгэл найдвар хайрлаж, тэднийг ялалтанд уриалан дуудсан өнгө аястайгаар бичсэн байдаг.