Гэрэлтсэн толигор арьсны нууц

Ялангуяа тослог, хэт мэдрэмтгий арьсыг арчлах, угааж цэвэрлэхэд хүртэл төвөгтэй байдаг шүү дээ. Сайн угаахгүй бол хар батга, өөр олон асуудлууд тулгардаг. Гэвч арьс судлаачдын үзсэнээр тослог арьс нь хэвийн болон хуурай арьстай хүмүүсийг бодоход харьцангуй удаан хөгширч, хожуу үрчлээс суудаг болохыг онцолсон байна. Бид та бүхэндээ нүүрээ зөв угааж, зөв бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар өөрчлөлт гардаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Гэрэлтсэн толигор арьсны нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

2 Тослог арьсыг хэрхэн арчлах тухай

Тослог арьстай хүмүүсийн нүүрэн дээр батга гарах түгээмэл шалтгаанууд нь:

  • Гень
  • Өдөр тутмын хооллолт
  • Стресс болон гормонийн өөрчлөлт зэргүүд нөлөөлдөг.

Мөн сарын тэмдэг, жирэмсний үед арьсан дээр төрөл бүрийн тууралт, нөсөө толбо үүсч мэднэ. Тиймээс тухайн үед нь нүүрээ сайтар арчилж, хамгийн гол нь хэрхэн зөв угаах вэ гэдэгт төвлөрөх нь чухал.

Ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд тууралт, батга гарав уу гэлтэй шууд л өө дарагч, олон давхар кремийг шавж эхэлдэг. Энэ нь эсрэгээрээ арьсны амьсгалыг боогдуулж байгаа хэрэг бөгөөд улам бүр цочроодог. Иймд бид та бүхэндээ бүх төрлийн арьсыг хэрхэн зөв цэвэрлэх тухай хэрэгтэй мэдээллийг дуулгахаар бэлтгэсэн юм.

Тослог арьсыг хэрхэн арчлах тухай

3 Бүх төрлийн арьсанд тохирох хөөсөн цэвэрлэгч хийх:

Орц:

  • Кокосын тос - 1/2 цайны халбага
  • Кастилийн саван - 1/3 аяга
  • Шүүсэн цэвэр ус - 2/3 аяга
  • Лаванда цэцгийн тос - 10-15 дусал

Хийх арга:

Дээр дурдсан бүтээгдэхүүнүүдээ хооронд нь сайтар хольж, тусгай зориулалтын шахдаг саванд хийгээрэй. Ингээд бэлэн болсон бүтээгдэхүүнээс гарт тохирох хэмжээтэйг авч, нүүрэндээ тойрог хэлбэрээр зөөлөн иллэг хийх хэрэгтэй.

Бүх төрлийн арьсанд тохирох хөөсөн цэвэрлэгч хийх:

3 Батгатай болон тослог арьсны цэвэрлэгч хийх:

Орц:

  • 1/2 аяга хэмжээтэй цэвэр зөгийн бал
  • 1/4 аяга хэмжээтэй алимны цуу
  • 10 дусал цайны модны тос

Хийх арга:

Мөн дурдсан орцуудыг хооронд хольж, таглаатай шилэн сав эсвэл зориулалтын шахагчтай саванд хийж өгөөрэй. Бэлдсэн цэвэрлэгчээ хөвөнд шингээж түүгээр нүүрээ өдөрт 2-3 удаа тогтмол цэвэрлэнэ.

Батгатай болон тослог арьсны цэвэрлэгч хийх:

4 Хуурай арьсны цэвэрлэгч хийх:

Орц:

  • 1 цайны халбага бүйлс самрын тос
  • 1 аяга гаатай кастилийн саван
  • 20 дусал жасмин цэцгийн ханд
  • 1 аяга цэвэршүүлсэн ус

Хийх арга:

Дээрх найрлагуудыг хооронд нь сайтар хольж, жижиг хэмжээтэй саванд хийж тавиарай! Ийн хэсэг байлгасны дараа таглаатай шилэн сав, шахагчтай саванд хийнэ. Ингээд бүтээгдэхүүнээс гарт тохирох хэмжээтэйг авч, нүүрэндээ зөөлөн иллэг хийгээрэй!

Хуурай арьсны цэвэрлэгч хийх:

5 Нүүрээ хэрхэн зөв угаах вэ?

Нүүрийг зайлшгүй 2-3 үе шаттай цэвэрлэж байж, сая бүрэн цэвэрлэгдлээ хэмээн үзэх хэрэгтэй. Юун түрүүнд та өөрийн хэрэглэдэг шингэн саван, тосон цэвэрлэгчээр арьсны ерөнхий бохирдол, будгийг арчиж, эсвэл угаана. Цэвэрлэгчийг арьсныхаа онцлогт тохируулан сонгох хэрэгтэйг санаарай.

Харин үүний дараа нүүрний үлдэгдэл будгийг тоникийн тусламжтай арчиж авна. 7 хоногт 2-3 удаа нүүрэндээ скраб түрхэж, арьсаа бүрэн гуужуулж байх хэрэгтэй. Ингэснээр нүүрний өнгө засарч, гэрэлтсэн, сайхан арьстай болох болно. Үргэлж хэрэгжүүлснээр будаг ч мөн сайн тогтдог болдог аж.

Нүүрээ хэрхэн зөв угаах вэ?

Танд амжилт хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()