Багадаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн хүний 10 шинж

Хүүхдээ өсгөхдөө гаргасан эцэг эхчүүдийн алдаа тэдний амьдралыг насан туршид нь сөрөг тал руу өөрчлөх магадлалтай. Багадаа халамж хайраар дутуу өссөн хүмүүсийн хувьд насанд хүрснийхээ дараа гэр бүл, хүүхдүүдтэйгээ төдийгүй ажлын хамтрагчидтайгаа ч таатай холбоотой болж чаддаггүй аж. Ингээд сэтгэл судлаачид бага насандаа эцэг эхийн хайр халамжаар дутуу өссөн хүнд ямар шинж тэмдгүүд илэрдгийг тодорхойлсныг танд хүргэе.

Багадаа эцэг эхийн хайраар дутагдаж өссөн хүний 10 шинж

1. Хүнд итгэх итгэлгүй болох

Үргэлж хэрүүл уруултай орчинд байх, амьдарч буй газраа байнга өөрчлөх нь хүний итгэх чадварт сөргөөр нөлөөлдөг. Хэрвээ тухайн хүн багаасаа эцэг эхийн хайр халамж, сэтгэл хөдлөлийн таатай орчинд өсөж чадаагүй бол насанд хүрсэн хойноо тэд хүнд итгэх итгэлгүй болдог байна. Энэ нь мэдээж нэн түрүүнд тухайн хүний хувийн амьдралд сөргөөр нөлөөлдөг аж.

2. Хайр дурлалын харилцааны асуудал

Багадаа хайр халамж дутуу өссөн хүмүүс хайр сэтгэлийн харилцааны хувьд нэлээд асуудалтай болно. Жишээлбэл: Эмэгтэйчүүд өөрт нь асуудал учруулах төвөгтэй харилцааг  (эхнэртэй хүнд дурлах г.м) илүүтэй хайж өөрийгөө зовооно. Харин эрчүүдийн хувьд бэлгийн хамтрагчаа байнга сольж, өөрийгөө хүнд хэрэгтэй, хайр халамж хүртэх эрхтэй гэдгээ энэ аргаар батлахыг хичээнэ.

3. Сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй

Том болох тусам хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, өөрийнхийгөө үйл хөдлөл, хэл яриагаараа илэрхийлэхэд суралцдаг. Харин хайр халамжийг дутуу мэдэрсэн хүүхэд өөрийн айдас, сөрөг сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй. Ингээд тэрээр ямар ч төрлийн сэтгэгдэл хөдлөлөө хянаж чадахгүй болдог юм. 

4. Алдаа хийхээс айх болно

Мөн тэдний өөртөө итгэх итгэл нь үгүй болдог бөгөөд тэрээр үргэлж ямар нэг зүйл дур мэдэн хийхээс айж, алдаа гаргах вий гэдгээс эмээх болно.

5. Үргэлж хүүхэд байх

Тэд бүхий л амьдралынхаа туршид хүүхэд хэвээр үлдэхийг хичээдэг бөгөөд зөрүүд зан гаргаж, ажил хийхээс татгалзаж, гэр бүл зохиохыг хүсдэггүй байна.

6. Сэтгэл санааны гүн хямралд орох нь элбэг

Хайр халамжийг дутуу мэдэрсэн хүүхдүүд ихэнхдээ сэтгэл зүйн хувьд асуудалтай болсон байдаг. Ингээд эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж тухайн хүүхэд сэтгэл санааны гүн хямралд орж, архаг айдастай болдог аж.

7. Хэт мэдрэмтгий болох

Тэд насанд хүрмэгцээ бусад хүмүүс түүнд дургүй болох вий, түүнийг үгүйсгэх вий гэхээс маш их айдаг. Энэ нь мэдээж, өөртөө итгэлгүй байдалтай холбоотой бөгөөд өөрийгөө бусдад хэрэггүй, хэн ч түүнийг хайрладаггүй гэсэн мэдрэмжтэй болсон байдаг юм. 

8. Өөрийгөө үнэлэх үнэлэмж багатай болох

Тэдэнд зориг дутагдах бөгөөд чухал шийдвэр, сонголтыг гаргаж чадахгүй болсон байдаг. Ихэнхдээ энэ төрлийн хүмүүс хүнд хэцүү ажлыг нь бага мөнгөөр хийхэд бэлэн байдаг аж. Учир нь тэд өөрийгөө маш багаар үнэлдэг юм.

9. Гэр бүлээсээ хол амьдрах

Мэдээж, гэр бүлийн харилцаа таагүй байсан тохиолдолд тэд гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ хол тусгаарлагдмал амьдрахыг хүсдэг аж. Тэд боломж л гарвал өөр оронд очих, эсвэл тусдаа байр түрээслэхийг эрмэлздэг байна.

10. Өөрийнхөө хүүхдүүдтэй асуудалтай болно

Түүнчлэн тэд насанд хүрмэгцээ өөрийнхөө эцэг эхийн зан араншинг дуурайж, хүүхэддээ ч анхаарал дутуу хандуулах болно. Эсвэл эсрэгээр нь хүүхдээ хэт их эрхлүүлж, хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагаварыг авчирна.

Хүүхдийн хувь хүн болж төлөвших, хүмүүжихэд эцэг эхийн хайр халамж маш их хэрэгтэй байдаг.  Хүүхэд бүр өөр учир зарим нь эцэг эхийнхээ хайрыг мэдрээгүйн улмаас дуугаа хурааж, дотроо шаналамтгай болдог бол зарим нь биеэ буруу авч явж, сөрөг аргаар ч хамаагүй бусдын анхаарлыг татах эрмэлзэлтэй болдог аж.

Харамсалтай нь хүүхэд байхдаа шийдэж чадаагүй асуудлууд нь насанд хүрсэн ч тухайн хүнийг дагадаг юм. Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч байвал та сэтгэл зүйчид хандаад үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()