Орос гэрэл зурагчны жирийн Монголчуудтай уулзсан тэмдэглэл

Оросын аялагч, гэрэл зурагчин, "Яндекс" сайтын нийтлэлч Георгий Красников нь сүүлийн 15 жилийн хугацаанд олон гадаадын орнуудаар аялсан бөгөөд өнгөрсөн 4-р сард галт тэргээр Монголд зочилж, ард иргэдийн аж амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулгажээ. Ингээд та бүхэнд Георгий Красниковын Монголоор аялсан зургуудыг тэмдэглэлийнх нь хамтаар хүргэе.

Орос гэрэл зурагчны жирийн Монголчуудтай уулзсан тэмдэглэл

Монголчууд үнэхээр найрсаг ард түмэн юм. Би өмнө нь тэднийг их ширүүн авиртай хүмүүс гэж сонсож байсан ч үнэндээ тийм хүмүүстэй таарсангүй. Тува нутаг өнгөрмөгц би бүр өөрийн эрхгүй тайвширч байлаа.

Монголчууд зургаа даруулахдаа ер санаа зовдоггүй. Би Латин Америк, ялангуяа Перу болон Боливоор аялж байхдаа үргэлж нууцаар зураг авдаг байсан. Учир нь нутгийн иргэд нь зураг даруулах дургүй, даруулснаа мэдэх юм бол заавал устгуулахыг оролддог байв. Өөрийн эрхгүй нууцаар зураг авч сурсан миний бие гэрт, гадаа хамаагүй чөлөөтэй зургаа даруулж байгаа хүмүүсийг харах бага зэрэг эвгүй байсан шүү.

Энэ айлд найр болж байсан учраас тэд намайг урьж оруулсан юм.

Гэр бол Монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг.

Дээл бол Монголчуудын өдөр тутмын хувцас.

Тэд үүнийгээ хотод ч хамаагүй өмсдөг.

Хэрвээ та хэсэг бүлэг хүмүүстэй тааралдвал тэдний 1-2 хүн нь заавал Орос хэл мэддэг байж таарна. Энэ нь ч надад олон удаа тус болж, би хаанаас юу авах, хаашаа хэрхэн очих гэх мэт зүйлсийг мэдэж авч чадсан юм.

Монгол орон гуйлгачин ихтэй. Нэг Орос хэлтэй гуйлгачин (зургийг нь би дараагүй) галт тэрэгний буудлын хажуугаас эхлээд 20 минут намайг дагаж юм гуйсан.

Монгол "гопник"-ууд

Хотын залуус.

Хотын охид.

Бусад буурай хөгжилтэй орнуудын адилаар хүмүүс нь гудамжинд шатар тоглох дуртай.

Гудамжны худалдаа.

Энэ хүн надаас эелдгээр зургийг нь дарж өгөхийг хүссэн юм.

Монгол хүүхдүүдийн талаар дурдья.

Хэрвээ та Монголчуудын зургийг авах фото төсөл эхлүүлэх гэж байгаа бол олон хүүхэд цугларсан газрын зургийг нууцаар дараарай. Хэрвээ тэд зургийг нь авч байгааг мэдэх юм бол та бүхэл бүтэн сургууль дүүрэн хүүхдүүдийн зургийг дарах хэрэгтэй болно шүү.

Монгол хүүхдүүд зургаа даруулах үнэхээр дуртай. Тэднээс би маш сайхан эерэг мэдрэмжийг авч чадсан.

Би замын тэмдгийн зураг авах гэтэл энэ 2 хүү янз бүрийн поз авч эхэлсэн учраас тэдний зургийг авахаас өөр аргагүйд хүрсэн.

Энэ тээврийн хэрэгслийн даац нь хэтэрсэн байна.

Цагаан хоолтон хүмүүсийн хувьд Монгол "там" байх болно. Учир нь эндхийн бүх хоол маш их махтай.

Миний дуртай хоол - Цуйван

Манай улсын барааг ихээр импортлодог нь харагдсан

Монгол бол үнэхээр өвөрмөц, эелдэг хүмүүсээр дүүрэн орон юм. Заавал очиж үзээрэй!

Гэрэл зурагчин Георгий Красников

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()