Зүүдний ертөнцтэй эндүүрмээр гайхалтай сонин 10 газар

Манай гараг маш олон гайхалтай байгалийн тогтцуудтай ба тэдгээрийн зарим нь үнэхээрийн нууцлагдмал, хачирхалтай байх нь бий. Гэхдээ та доорх газруудын аль нэг рүү очвол зүүдэлж байгаа мэт мэдрэмж авах болно. Ингээд танд бодит биш гэмээр зүүдний ертөнцийг санагдуулам 10 газрыг танилцуулж байна.

Зүүдний ертөнцтэй эндүүрмээр гайхалтай сонин 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Роттердамын куб байшин

Нидерландын архитектур Пиэт Блом Роттердам дахь тус байгууламжийг зохион бүтээсэн гэдгээрээ дэлхийд алдартай билээ. 

Уг байгууламж бүр "мод нийлээд ой мод" гэсэн загвараар баригдсан. Мөн Ноён Бломын ойг харах өнцөг ихэнх хүмүүсээс тэс өөр байсан нь ойлгомжтой. 1984 онд баригдсан энэхүү  "Kijk-Cubus" буюу куб байшинг хүмүүс хувийн орон сууц болон бизнесийн зориулалтаар ашигладаг аж. Харин нэг куб байшин нь олон нийтэд нээлттэй байдаг гэнэ.

Роттердамын куб байшин

2 Мангасан кабинет

Та Берлины газар доорх мангасан кабинетын учрыг ойлгохын тулд герман хэлтэй байх шаардлагагүй.

Энэ газрыг нэгэн цуглуулагч хариуцан ажиллуулдаг ба тэрбээр харанхуй мухар гудамжинд байрлах уг агуулахыг бүхэлд нь хачин сонин зүйлсээр дүүргэсэн байдаг.

Мангасан кабинет

Энэ байшинд 1940-өөд оны үед нацистаас дүрвэсэн еврейчүүдийг нуудаг байсан ба тэдний нуугдаж байсан нууц өрөөнүүд яг хэвэндээ байгаа бөгөөд 1995 онд одоогийн эзэн нь авах хүртэл тус газар эзэнгүй байжээ. Уг агуулахад робот үзүүлэн, гаж төрхтэй нүүрнүүд, аварга том шавж болон бусад хачин сонин амьтдын дуураймал баримлууд байдаг. Мөн энэ байгууламжид очсон хүмүүс "Nine Inch Nails" хамтлагийн дууг сонсоод зүүдэлж байгаа мэт мэдрэмж авдаг гэнэ.

3 Чөтгөрийн багана

"Чөтгөрийн багана" нэртэй геологийн тогтоц нь манай дэлхийн хамгийн том баганан базальтууд юм. Базальтийн найрлагатай лаав нь нуур үүсгэж, аажмаар хөрж, нягтрал багатай хэсгүүдэд нь цууралт үүссэнээр ийм төрлийн тогтоц бүрэлддэг аж. Тус гайхалтай тогтоц нь өндрөөрөө 6 давхар байртай тэнцэх ба итгэмээргүй тэгш хэмтэй гэнэ.

Чөтгөрийн багана

4 "Хобгоблины тоглоомын талбай" - "Hobgoblin’s Playground"

АНУ-ын Невада мужид орших тус улаан боржин чулууны тогтоц нь салхи, усны ид шидийн гэмээр хослолын үр дүнд олон сая жилийн туршид бүрэлдэн тогтжээ.

Мөн энэ газар яг л амьд мэт санагддаг бөгөөд хачин сонин амьтдын хазайж мурийсан дүрс, биегүй гар бас нүүр гэх мэт зүүдэнд л тохиох ер бусын зураглал таныг Хобгоблины тоглоомын талбайд хүлээж байна.

"Хобгоблины тоглоомын талбай" - "Hobgoblin’s Playground"

5 Хадан хүрхрээ

Мексикийн өмнө зүгийн Оахакад байрлах аялал жуулчлалын бүст орших "Hierve el Agua" (Буцалж буй ус) нэртэй байгалийн маш өвөрмөц энэхүү тогтоц нь яг л чулуужсан хүрхрээ шиг харагддаг. Нэгэн цагт тус газарт жинхэнэ хүрхрээ байсан ба ус нь эрдэс бодисоор баялаг байсан тул тэр нь тунаж үлдсээр ийм сонин геологийн тогтоц бүрэлджээ.

Хадан хүрхрээ

6 Шефшаоны хөх хот, Морокко

Шефшаоны (Chefchaouen) бүх зүйл нь хөх өнгөтэй байдаг. Анх 1930-аад онд тус газар ирж суурьшсан Еврейчүүд энэхүү сонин уламжлалыг эхлүүлж хотынхоо гудамж, бүх байр, байшингуудаа бүдэг цэнхэр өнгөөр будах болжээ. Уг жижигхэн хотын ихэнх салаа зам "Plaza Uta el-Hammam" буюу "Төв плаза" руу нийлдэг бөгөөд энэ бүс нутаг нь Мороккогийн хамгийн ихээр каннабис тариалдаг хэсэг юм. 

Шефшаоны хөх хот, Морокко

7 "Макмурдо саунд" мөсөн тавцан (McMurdo Sound)

Эрдэмтэд Антарктидын Макмурдо саундын мөсөн тавцан шиг газарт анхны амьд биет үүссэн гэж үздэг. Энэ бүс нутагт судалгаа хийж буй судлаачид урт өдөр, шөнөтэй зохицож амьдрах шаардлагатай тулгардаг бөгөөд нойргүйдлээсээ болж сэрүүн байх үедээ ч нэлээд асуудлуудтай тулгардаг аж.

"Макмурдо саунд" мөсөн тавцан (McMurdo Sound)

Энэ тогтоц нь дагтаршсан олон төрлийн мөс холилдож салхинд идэгдсэнээр удаан хугацааны туршид үүсжээ.

8 Антелопын хавцал

Нарийхан ан цавтай Антелопын хавцал нь усны хүчтэй урсгалд идэгдсэнээс үүссэн бөгөөд уугуул Навахочуудын өгсөн нэршил нь "Tse’ bighanilini" буюу "Чулуун дундуур урсах ус" гэсэн утгатай. Хавцлын ан цав улаан элсэн чулуунаас бүрэлдсэн ба ямар ч өө сэв, хатуу өнцөггүй, урсгал усны долгион шиг харагддаг. Мөн жижиг нүх сүвээр нь байгалийн гэрэл нэвтэрч ер бусын үлгэрийн гэмээр орчинг бүрдүүлдэг тул мэргэжлийн зурагчид болон кино найруулагчид ийшээ очих тун дуртай байдаг.

Антелопын хавцал

9 Аризонагийн давлагаа

Хэдэн мянган жилийн турш Аризонагийн элсэн цөлийн доор дээр дээрээсээ давхралдан тогтсон эртний элсэн манхан хэдэн сая жилийн өмнө газрын гадарга дээр гарч иржээ. Усны идэгдлээс болж ил гарч ирсэн төмөр болон эрдэст чулуулгийн давхарга нь удаан хугацааны туршид салхинд идэгдэн зөөлөн гадаргуутай болсон аж.

Аризонагийн давлагаа

Энэхүү гайхалтай байгалийн тогтцыг та нүдээрээ харвал тархи чинь яаж хүлээж авахаа мэдэхгүй байж ч магад. Гэхдээ энэ газар тэсэхийн аргагүй халуун байдаг ба амархан төөрдөг тул хүн бүрийг ийшээ оруулдаггүй аж. 

10 Даллол галт уул

Этиопын цөлд төрөл бүрийн эрдэс бодисоор хүрээлүүлсэн галт уулын тогооноос гадна хүчилтэй тогтоол ус, халуун рашаанууд бий. Эдгээр эрдэс бодис, галт уулаас үүдсэн байгалийн тогтцууд нийлж хэний ч санаанд оромгүй, гайхалтай өнгүүдийг үүсгэсэн байдаг.

Даллол галт уул

Өвөрмөц өнгөнүүдийн хослолтой энэ газарт олон төрлийн химийн элементийн урвал явагдаж, хорт хий ялгардаг ба маш халуун уур амьсгалтай учир хүмүүс очих нь ховор байдаг.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()