Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

Бид амжилттай яваа хүмүүсээс үлгэр дууриалал авч, тэдэн шиг байхыг эрмэлздэг. Гэхдээ та тэдний өдөр бүр цүнхэндээ авч явдаг зүйлсийг мэдэх үү? Алдартай загвар өмсөгч эсвэл жүжигчин бүсгүйчүүд үргэлж менежертэйгээ явдаггүй учраас шаардлагатай үед хэрэглэх зүйлсээ байнга биедээ авч явдаг гэнэ шүү. Ингээд бүсгүйчүүддээ зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Амжилттай бүсгүйчүүд цүнхэндээ юу авч явдаг вэ?

1 Дуучин, жүжигчин Зэндаяа (Zendaya)

Зэндаяа нэгэн ярилцлагынхаа үеэр "Эгч минь надад уруул өнгөлөгч байнга авч яваарай гэж хэлж байсан. Тэр бол миний амьдралдаа сонсож байсан хамгийн шилдэг зөвлөгөө байх. Би одоо цүнхэндээ уруул өнгөлөгчөөс гадна чийгшүүлэгч тос болон үнэртэй ус байнга авч явдаг" гэж хэлж байжээ.

Дуучин, жүжигчин Зэндаяа (Zendaya)

2 Жүжигчин Лана Кондор (Lana Condor)

Жүжигчин Лана Кондорын олон жилийн турш хэрэглэсэн "Hello Kitty"-ын хэтэвч нь одоо ч өнгөө алдаагүй хэвээр байдаг гэнэ.

Тэрбээр эцэг, эхийнхээ гэрт байсан одойн хөшөөг жижиг пиццаны хайрцагт хийгээд сахиус болгон биедээ авч явдгаас гадна өөрийн галбираа хадгалахын тулд омега 3 амин дэмээр баялаг яргай загасны чихрийг байнга цүнхэндээ байлгадаг. Мөн арьсаа арчлахын тулд "Fenty Beauty" брэндийн чулуун массажны өнхрүүш, нүдний будаг болон уруулын будаг авч явдаг.

Жүжигчин Лана Кондор (Lana Condor)

3 Дуучин Шакира (Shakira)

Шакира цүнхэндээ паспорт, витамин, сормуус дэрвийлгэгч, Миланд байгаа хүүгийнхээ тоглоом болон хамгийн дуртай номыг нь авч явдаг.

Дуучин Шакира (Shakira)

4 Жүжигчин Лена Хэди (Lena Headey)

Жүжигчин Лена Хэди цүнхэндээ үргэлж уруул өнгөлөгч авч явдаг бөгөөд хүүгийнхээ тоглоомыг ч гэсэн багтаах зай гаргадаг байна. 

Жүжигчин Лена Хэди (Lena Headey)

5 Жүжигчин Эмма Уатсон (Emma Watson)

Жүжигчин Эммэ Уатсон өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэргүй хаашаа ч явдаггүй.

Тэрбээр нэгэн ярилцлагынхаа үеэр "Би Chanel-ын хэтэвчиндээ хайртай. Учир нь тэнд юу ч хамаагүй багтдаг юм. Би бас утсандаа бүр донтчихсон болохоор гэртээ хэзээ ч орхидоггүй" гэж хэлсэн байдаг.

Жүжигчин Эмма Уатсон (Emma Watson)

6 Жүжигчин Лаварна Кокс (Laverne Cox)

Жүжигчин Лаварна Кокс биеийн цацлага, амны үнэр дарагчаас огт салдаггүй.

Тэрбээр "Би Салхинд туугдагсад киноны гол дүр Скарлет О Хара дэвүүртэй байхыг харснаас хойш байнга дэвүүр авч явахыг хичээх болсон. Миний дэвүүр хар өнгөтэй, алтан саатай" гэж  хэлж байжээ.

Мөн цүнхэндээ уруул өнгөлөгч, сормуусны будаг, нүүрний будгийн цуглуулгаас гадна амны зугаа гаргах хөнгөн зууш авч явдаг.

Жүжигчин Лаварна Кокс (Laverne Cox)

7 Жүжигчин Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

Жүжигчин Сара Жессика Паркер амны хөндийн ариун цэврийг эрхэмлэдэг бөгөөд нэг удаа ярилцлага өгөхдөө "Би үргэлж шүдний сойз, оо болон шүд цэвэрлэгч авч явдаг. Учир нь ээж минь намайг хоолны дараа шүдээ угааж байхыг сургасан юм" гэж хэлж байсан. Мөн тэрбээр ямар нэг алдартай, шагнал хүртсэн ном авч явдаг гэнэ.

Жүжигчин Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

8 Загвар өмсөгч Тайра Банкс (Tyra Banks)

Загвар өмсөгч Тайра Банкс цүнхэндээ юу авч явдаг вэ гэсэн асуултад "Sephora"  брэндийн хар нүдний харандаа, харшлын эм болон зээлийн карттай хэтэвчээ байнга авч явдаг гэж хариулжээ.

Загвар өмсөгч Тайра Банкс  (Tyra Banks)

9 Жүжигчин Салма Хайек ( Salma Hayek)

Харин жүжигчин Салма Хайек гоо сайханд хамгийн хэрэгтэй зүйл бол гарын цайруулагч тос хэмээн хариулжээ. Мөн тэрбээр хаа ч явсан таатай орчин бүрдүүлэхийн тулд анхилуун үнэртэй тос цүнхэндээ авч явдаг гэнэ.

Жүжигчин Салма Хайек ( Salma Hayek)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()