Харах мэдрэхүйд хачирхалтайгаар нөлөөлдөг 10 эмгэг

Бид бүхний өдөр тутамдаа хийдэг энгийн зүйлсийг зарим нь хүсээд ч хийж чаддаггүй гэдгийг та мэдэх үү? Учир нь хүний тархи маш олон ил болон далд чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд нэг талаасаа бидэнд сайнаар нөлөөлдөг хэдий ч нөгөө талаасаа сэтгэц мэдрэлийн өөрчлөлтөд хүргэх аюултай байдаг. Ингээд тэдгээр аймшигт өөрчлөлтүүдэд өртсөн хүмүүс хорвоо ертөнцийг хэрхэн хардаг болохыг хамтдаа сонирхоцгооё. 

Харах мэдрэхүйд хачирхалтайгаар нөлөөлдөг 10 эмгэг

1 Тархины цус харвалт

Тархиндаа цус харвасан хүмүүс аливааг доорх зураг шиг хардаг юм.  Зурган дээр байгаа зүйлсээс ганцыг нь ч та нэрлэж чадахгүй. Үүнтэй адил тэдэнд бүх зүйлс танил юм шиг хэрнээ маш ойлгомжгүй санагддаг.

Тархины цус харвалт нь тархины цусан хангамжийн цочмог хямралаас болж үүсдэг бөгөөд нойр хүрч нозоорох, дүүнгэтэж манарах, ухаан санаа балартах, толгой өвдөх, эргэх, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүдээр илэрдэг.

Тархины цус харвалт

2 Астигматизм - Байгаагаар нь харахгүй

Та бүхэн зүүн талын зурган дээрээс астигматизмтай хүмүүс орчин тойрноо хэрхэн хардаг болохыг ажиглаарай. Аливаа юмсыг яг байгаагаар нь харах чадварыг алдагдуулдаг энэ төрлийн харааны гажиг нь нүдний болор, эсвэл эвэрлэг бүрхүүлийн буруу бүтцээс болж үүсдэг. 

Астигматизм - Байгаагаар нь харахгүй

3 Акинетопс - Хөдөлгөөн удаашрана

Акинетопс нь ямарваа нэг хөдөлж буй биетийг тогтоон харах чадвар алдагдах байдлаар илэрдэг сэтгэц мэдрэлийн хямрал юм. Уг хямралд өртсөн хүмүүст юмс үзэгдэл яг л зэрэглээ мэт бүдгэрэн, сүүмэлзэж байгаа мэт харагддаг. Энэ нь тархины хагалгааны дараа, тархины цусан хангамж саарсан үед болон ямар нэг механик гэмтлийн үед үүсдэг байна. 

Акинетопс - Хөдөлгөөн удаашрана

4 Прозопагноз - Царай ялгаж чадахгүй

Доорх зураг таныг цочоосон ч байж болох юм. Гэхдээ энэхүү эмгэгээр өвчилсөн хүмүүст бусад хүмүүсийн, бүр заримдаа өөрийнх нь нүүр царай хүртэл яг ингэж харагддаг гэнэ. Хүмүүс золгүй тохиолдлоор дагз хэсгийнхээ баруун доод талд хүчтэй гэмтэл авснаар бусдын царай төрхийг ялгаж харах чадваргүй болдог ажээ.

Прозопагноз - Царай ялгаж чадахгүй

5 Синдром “Алиса гайхамшгийн оронд”

Энэ хачирхалтай нэртэй синдром нь тухайн хүний харж байгаа зүйлсийн хэлбэр, хэмжээ, харагдах байдал оюун санаанд нь хэрхэн бууж байгаатай шууд холбоотой байдаг. Метаморфос хэмээх энэхүү сэтгэцийн хямрал нь ихэвчлэн тархины гэмтлийн үед болон шизофрени өвчинтэй хавсарч илэрдэг.

Синдром “Алиса гайхамшгийн оронд”

6 Капграгийн синдром - "Хоёрдогч хүн"

Энэхүү синдромын үед хүн өөрийг нь эсвэл хэн нэг дотны хүнийг нь ямар нэг “хоёрдогч хүн” орлосон байна хэмээн төсөөлдөг. Жишээлбэл ийм өвчтэй хүн гэмт хэрэг хийгээд баригдвал тэрхүү хэргийг өөртэй нь яг ижилхэн харагддаг хүн хийсэн хэмээн батлахыг оролддог. 

Капграгийн синдром - "Хоёрдогч хүн"

7 Синестез - Амтыг "харна"

Синестез нь мэдрэлийн гаралтай онцгой үзэгдэл ба хүний тархин дахь хоёр өөр үйл ажиллагааг хариуцдаг мэдрэхүйнүүд (жишээ нь, харах, амтлах) хоорондоо холбогдож, нэгэн зэрэг ажиллаж эхлэх үед үүсдэг эмгэг юм. Жишээлбэл тухайн хүний нүдэнд ямар нэг цэнхэр өнгийн зүйл өртмөгц тэр хүний аманд алим амтагдаж эхэлдэг гэсэн үг юм.

Уг үзэгдлийн гол шалтгаан одоо хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд тархины цус харвалт, хавдар, гавлын ясны гэмтэл зэргээс болж үүсдэг байх магадлалтай аж. Мөн  бясалгалын үеэр, эсвэл ямар нэг зүйлд хэт гүн анхаарал төвлөрүүлсэн үед ажиглагддаг гэнэ.

Синестез - Амтыг "харна"

8 Парейдол - Хувиргаж харна

Хэрэв та энэхүү зурган дээрээс сүм хийд биш харин шувууны дүрс харж байвал та парейдолтой юм байна. 

Бидний тархи ямар нэг өөрт танил, өмнө нь олон удаа тааралдаж байсан зүйлсийн дүрсийг олж хармагцаа автоматаар түүнийгээ тухайн биетэд хувирган хардаг онцгой чадвартай байдаг. Энэ тохиолдолд бол таны тархи сүмийн цонх болон дээврийн зохилдлогоог шувууны дүрс болгон харж байна.

Түүнчлэн бидний тархи эволюцын хөгжлийн үйл явцад бусдын үйлдэл, сэтгэл хөдлөлийг ажиглан тэр дороо дүгнэлт хийж, ургуулан бодох чадварт суралцсан байдаг. Жишээлбэл, найз чинь хөмсгөө зангидчихсан, жаахан бухимдсан маягтай сууж байхыг хармагцаа та ярилцах гэж байсан чухал яриагаа жаахан хойшлуулсан нь дээр юм байна гэдгийг хэнээр ч хэлүүлэлгүй шууд л ойлгодог шүү дээ. 

Парейдол - Хувиргаж харна

9 Дислекс - Унших чадвар алдагдана

Дислекс бол унших болон бичих чадвар саарах үзэгдэл бөгөөд энэхүү хямралд өртсөн хүн өмнөө байгаа бичвэрийг яг доорх зурагт дүрслэгдсэн шигээр хардаг. Тэдэнд юм унших үед аливаа үгсийн үсгийн дараалал буруу байгаа мэт санагдсанаас болж өгүүлбэр бүтээж, холбож уншихад нь хүндрэл үүсдэг аж. Харин бичих үед үг үсгийн байрлал тогтмол солигддог учир тэднийг дараалалд нь оруулан зөв утга үүсгэж бичих ямар ч боломжгүй байдаг гэнэ. 

Энэхүү гажиг нь удамшил эсвэл зарим мэдрэлийн холбоосууд хоёр тархинд тэгш бус хуваарилагдсан байдгаас болж үүсдэг.

Дислекс - Унших чадвар алдагдана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()