Хөлөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

2018-06-21, 11:19
16,089

Таны биеийн эрүүл мэндийн талаар хөл тань их зүйлийг хэлдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өвчний шинж тэмдгийг хөлний байр байдал маш сайн харуулдаг. Эдгээрийг харж, ойлгохын тулд та заавал эмч байх албагүй. Харин зөвхөн хөлөө сайн ажих л үлдлээ.

Хөлөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлийн ул удаан хугацаагаар идээлж, шархлах

Хэрвээ таны хөл шархалж, эдгэх гэж нэлээдгүй хугацаа авч байгаа бол чихрийн шижин өвчний шинж тэмдэг байх магадлалтай. Үүнийг чихрийн шижний шархлаат үрэвсэл гэдэг юм. Цусан дахь глюкоз, өөх тос нэмэгдэхэд мэдрэлийн судсыг гэмтээдэг. Ингэснээр ямар нэгэн шарх удаан эдгэдэг байна. Тэр тусмаа хөлийн шарх.

Тиймээс чихрийн шижинтэй хүмүүс хөлийн шархаа эмчлэхгүй удвал муу юм. Харамсалтай нь энэ тохиолдолд хүндэрвэл чихрийн шижинтэй хүмүүс өвчтэй биеийн хэсгээ мэс заслын аргаар тайруулах нь түгээмэл байдаг гэнэ. Хэдий эмчлэхэд бэрх ч хөнгөн шарх бол эдгэдэг юм.

  • Шархаа маш шуурхай эмчлэх арга хэмжээ авах
  • Мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж, гам барих

Хөлийн ул удаан хугацаагаар идээлж, шархлах

2 Хүйтэн хөл

Хүний хөл даарч л байдаг. Гэхдээ ямар ч шалтгаангүй хөл даарч байвал бамбай булчирхайн асуудалтай байх магадлалтай юм. Бамбай булчирхайн үйл ажиллагаа саатах үед цусны эргэлт мууддаг. Ийнхүү цусан дахь шим тэжээл үе мөчүүдэд сайн түгээгдэж чаддаггүй. Мөн гар, хөл хүйтэн байх нь архаг мөөгөнцрийн халдвартай холбоотой байж болзошгүй юм.

Хүйтэн хөл

3 Хумсны толь шарлах

Ердийнхөөс хатуу, зузаан, шар өнгөтэй хумс нь мөөгөнцрийн халдвартай холбоотой. Ариун цэвэр муу сахих нь хөлийг мөгөөнцөртөхөд хүргэдэг. Мөн агаар нэвтрүүлдэггүй, чийг татдаг гутал байнга өмсвөл хөл мөөгөнцөртөнө. 

Шивэртэй, хөлстэй оймсыг удаан өмсөх эсвэл олон нийтийн газраар хөл нүцгэн явах нь ч мөн үүнд нөлөөлнө.  Хэрвээ өөрийгөө мөөгөнцөртсөн гэж бодож байвал эмчид үзүүлж, арга хэмжээ авах хэрэгтэй.

Хумсны толь шарлах

4 Үсгүй хөл

Хүмүүсийн ихэнх нь хөлдөө үстэй байдаг. Ялангуяа хөлийн хуруун дээр ганц нэг үс байдаг. Хэрвээ таны хөл, хөлийн хуруу улам л үсгүй болсоор байвал цусны эргэлт тань асуудалтай болж байна гэсэн үг.

Ихэвчлэн зүрх судасны өвчин тэр дундаа судас хатуурсан тохиолдолд таны бүх биеэр гүйж байгаа цус бүх эд эрхтэнд хүрэлцэж очиж чаддаггүй байна. Ийм зүйл тохиолдвол таны зүрх зөвхөн амин хэрэгтэй эрхтэнүүд рүү цусаа түлхүү шахаж хөл, гар руу цус дамжуулах нь багасдаг гэнэ.

Үсгүй хөл

5 Мэдээ алдах

Чихрийн шижингийн архаг шинж тэмдэг бөгөөд мэдрэлд нөлөөлөхөд хөл мэдээгээ алддаг. Бидний мэдрэлийн судаснууд тархийг бусад эд эрхтэнтэй холбох үүрэгтэй байдаг. Тэдний тусламжтай хөл гараа мэдэрч, хөдөлгөдөг. Хэрвээ мэдрэлийн судас гэмтвэл бие махбодид онцгой нөлөөлдөг.

Цусан дахь глюкозын хэмжээ ихсэж цусны судсыг гэмтээхэд хөл гарны мэдээ алддаг. Ийнхүү хөл цусанд шим тэжээл дутагдаж, мэдрэлийн эс үгүй болдог.

Арьс юманд хүрэх, өвчин мэдрэх, халуун мэдрэх дохиог тархинд хүргэх үүрэгтэй мэдрэлийн судас энэ тохиолдолд хамгийн ихээр гэмтдэг.  Ихэнхдээ хөлөнд ийм зүйл тохиолддог ч дараагаар нь гар, хуруундаа хүрдэг гэнэ.

Хэрвээ хөлөндөө өвдөлт мэдрэхээ больж, хөл мэдээ алдаж, халуун дулааныг мэдрэхээ больсон бол эмчид яаралтай хандаж чихрийн шижингийн үйл явцаа хянуулах хэрэгтэй.

Мэдээ алдах

6 Хөлийн үе өвчтэй байх

“Rheumatoid arthritis” гэж мөн нэрлэдэг энэ өвчин дархлааны систем бие мах бодийн эд эс рүүгээ “андуурч” халдахад бий болдог юм.  Ихэнхдээ үе мөчний дотор тал руу халддаг бөгөөд өвчтэй хэсэг хавдаж, яс буруу ургахад хүргэдэг гэнэ.

Энэ төрлийн үрэвсэл биеийн бусад эд эрхтэнд ч халддаг юм. Гэхдээ орчин үеийн дэвшилтэт эмчилгээний тусламжтай тогтворжуулж болдог болсон.

Хэрвээ танд ийм зүйл тохиолдож байгаа мэт санагдвал үе мөчний эмчид эртхэн хандсан нь дээр.

Хөлийн үе өвчтэй байх

7 Хайрстай хөл

Хөлийн өсгий, хурууны завсрыг шархлуулдаг арьсны өвчнийг “athlete’s foot” гэж нэрлэдэг юм.  Ихэнхдээ улайж, хайрстуулж, жижиг хэмжээтэй цэврүү үүсгэдэг.

Ер нь мөөгөнцрийн төрлийн өвчнөөс халдварладаг юм. Хүмүүс олон нийтийн усан сан, нийтийн шүршүүр, педикур гэх мэт газраар хөл нүцгэн алхаж яваад халдвар авдаг.

Гэхдээ энэ өвчнийг эдгээхэд амархан. Мөөгөнцрийн эсрэг тос түрхэх зэргээр эмчилж болно.

Хайрстай хөл

8 Хөлийн хурууны хэв өөрчлөгдөх

Хөлийн хумсны хэлбэр өөрчлөгдөж, хумсны толь зөөлрөх, хөлийн хумс хуруу улайх зэргээр илэрч болно.  

Яагаад хумс ингэж өөрчлөгддөг нь тодорхойгүй ч зарим өвчин цусаар дамжихдаа найрлагаа өөрчилдөг. Уушги, амьсгалын замын системийн өвчинтэй холбоотой байж болох юм.

Хөлийн хурууны хэв өөрчлөгдөх

9 Хумс нимгэрч хонхойх

Хумс нимгэрч, төвийсөн байдлаа алдан халбага шиг хонхойх нь нэг төрлийн өвчин юм.

Цусан дахь төмрийн хэмжээ багассанаар хумс ийнхүү өвчилдөг аж. Хэрвээ тоохгүй орхивол төмөр дутагдсаны улмаас царай тань цонхийж, амьсгал дутагдаж, цээж хөндүүрлэх, толгой эргэж өвдөх гэх мэтээр хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ.

Хумс нимгэрч хонхойх

10 Хурууны өнгө өөрчлөгдөх

Хөлийн хуруу өнгөө өөрчлөхийг Рейногийн (Raynaud’s) өвчин гэж нэрлэдэг. Хөл, гарын хурууны өнгө эрс өөрчлөгдөж, халуунд бадайрч, хүйт даадаг. Арьсны өнгөн хэсэгт байдаг артерийн судсан дахь цусны эргэлт муудсан үед арьсны жигд өнгө өөрчлөгддөг юм.  

Энэ өвчнөөр өвчилсөн тохиолдолд цусны эргэлт муудсан хөл гарын хэсгийн арьс цагаан өнгөтэй болдог юм. Хожим өнгө нь хувирч цэнхэр болж хүйт даан мэдрэлээ алддаг. Ийм шинж тэмдэг илэрсэн хүн халуун жин тавьж, дулаацуулахад арьс эргээд улайж, хөөж, загатнадаг байна.  

Хэрвээ удамд нь Рейногийн өвчтэй хүн байсан мөн таны хөл гарын арьсны өнгө өөрчлөгдөж байгаа мэт санагдвал эмчид хандаарай.

Хурууны өнгө өөрчлөгдөх

11 Улайж, өвдсөн хөлийн ул

Хэрвээ хөлийн ул улайж, өвдөж заримдаа мэдээгээ алдаж байвал венийн судасны тромбозын шинж тэмдэг юм. Энэ нь уушгины судсан дахь нэг хэсэг цус нөжирч, судас бөглөсний үр дүн юм. Хэрвээ эмчлэхгүй орхивол хөл өвдөхөөс гадна насан туршийн уушгины цусны судасны бөглөрлийг үүсгэж болзошгүй.

Ихэвчлэн 50-иас дээш насны хүмүүст тохиолддог ч удамшдаг өвчин юм. Мөн амьдралын хэв маягт нөлөөлөх магадлалтай байдаг. Тухайлбал, тамхи татах, илүүдэл жин, яс хугаралт, жирэмснээс хамгаалах эм их уудаг хүмүүс, тэр ч байтугай удаан хугацаагаар сууж ажил хийдэг хүмүүст тохиолдох магадлалтай.

Шинж тэмдгүүд:

  • Хөлийн ул, өвдөг хавдах
  • Өвдсөн хэсэгт мэдээ алдах
  • Өвдсөн хэсгийн арьс халуу дүүгэх
  • Өвдсөн газар тэр чигтээ улайх эсвэл хөх өнгөтэй болох

Хэрвээ танд ийм зүйл тохиолдвол нэн даруй эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ өвчин даамжрах тохиолдолд уушги өвдөж, амьсгалахад хэцүү болдог юм.

Улайж, өвдсөн хөлийн ул

12 Хөл гажих

Хэрвээ та хөлнийхөө хажуу хэсгээр өвчин мэдэрч, таны хөл хэлбэрээ алдаж байгааг анзаарвал тулай өвчин байх магадлалтай. Хэрвээ тулай өвчтэй бол биед шээсний хүчил ихэдсэн гэсэн үг юм. Шээсний хүчлийн талстууд нь үе мөчний эргэн тойронд байдаг.

Шингэн дүтагдсанаас болж тулай өвчин тусах магадлал өндөр байдаг. Биед шингэн дутагдахад шээсний хүчлийг ихээр ялгаруулж эхэлдэг. Шээсний хүчил элгээр дамжиж цусны урсгалд ордог. Шингэн дутагдсан үед бөөрний үйл ажиллагаа алдагдаж шээсний хүчил цусаар дамжин ялгарахаа больж үе мөч тэр дундаа хөлний эргэн тойронд хуримтлагддаг.

Хэрвээ эмчлэхгүй орхивол үе мөчинд том асуудал үүсгэдэг. Тулай өвчнөөр өвчилсөн бол эмчид үзүүлээрэй.

Хөл гажих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()