1
Гэрэл цацруулагч болон муур
Английн иргэн Перси Шоугийн хувьд муур нь шинэ технологи бүтээх эх үүсвэр болж чаджээ. Тэрбээр авто машины гэрэл муурын нүдэн дээр ойж байгааг ажигласнаар замын цацруулагчтай тэмдгийг анх хийсэн юм.
Нэмж сонирхуулахад, эрдэмтэн Бернар Куртуа далайн замгаас хэрэгтэй бодисоо гаргаж авч чадахгүй байх үед түүний муур колбо савыг нь хагалчихжээ. Улмаар асгарсан бодисууд нь холилдож, химийн урвалд орж бор өнгийн кристаллууд бий болж иод хэмээх бодис үүссэн юм.
Мөн муур нь хумсаа хураах, гаргах тал дээрээ нэлээд мэргэшсэн байдаг учир хайчийг тэднээс санаа авч хийсэн байх магадлалтай юм.
2
Гэрэл болон био гэрэлтүүлэг
Лаа, шөнийн гэрэл үүсэхээс өмнө амьтад болон зарим төрлийн мөөг био гэрэлтүүлгийг (биолюминесценс) ашиглаж өөрөөсөө гэрэл ялгаруулдаг байжээ. Зарим эрдэмтэд үүнийг хэрхэн ашиглаж хэрэглээнд нэвтрүүлж болохыг судалж байгаа бол зарим нь гэрэлт цохноос жишээ авч аль хэдийн амжилтад хүрч чадсан юм.
3
Клон болон далайн од
Клоны техникийг далайн одны үржих аргаас санаа авч нээжээ. Далайн од нь ганцаараа, ямар ч туслалцаагүйгээр хуваагдан үржиж чаддаг байна.
Мөн клоны аргаар үүссэн далайн од энгийн нөхөн үржихүйн явцаар төрсөн далайн одноос илүү удаан амьдарч, хөгширч байсан гэнэ. Магадгүй ирээдүйд далайн од бидэнд мөнхийн залуу насыг ч бэлэглэх ч юм бил үү?
4
Дуу авианы локатор болон халим, далайн гахай
Дуу авианы локаторыг бидэнд халим болон далайн гахай бэлэглэсэн юм. Тэд үүний ачаар далайн гүнд 15 метрийн зайнаас хоол болон найз нөхдөө олж мэдэрч чаддаг аж.
Шумбагч болон бусад төрлийн хөлөг онгоцнууд энэ төрлийн дуу авианы локаторын тусламжтайгаар аюулыг эртнээс мэдэрдэг. Үүсгэсэн дууны долгион хатуу биетэд тусаж, эргэн ойх зарчмаар орчин үеийн локаторууд аливаа биетийн байршлыг тогтоодог юм.
5
Дуу тусгаарлагч болон шар шувуу
Бидэнд дуу тусгаарласан орчинд ганцаараа сууж, тайвшрах боломжийг шар шувуу олгожээ.
Шар шувуудад чимээ гаргалгүйгээр олзоо барихад өд нь тус болдог. Өдөн дунд нь байх нарийн ширхэгт утаснууд тэднийг агаараас тусгаарлаж төрөл бүрийн дуу чимээ гаргахаас нь сэргийлдэг аж.
6
Аалз болон уян бинт
Эрт дээр үеэс эхлэн хүмүүс аалзыг ажиглаж тор сүлжих урлагт суралцсан. Харин орчин үед аалзны ачаар уян бинт болон хамгаалалтын хантаазыг бүтээж чадсан билээ. Аалзны сүлждэг тор нь маш хатуу, бат бөх бас хөнгөн байдаг.
7
Хавч болон рентгений төхөөрөмж
Хавч нь усны гүнд маш харанхуйд амьдардаг учир нүдээрээ аливаа биетийг нэвт харах чадвартай байдаг. Үүний ачаар эрдэмтэд рентген төхөөрөмжийг бүтээсэн юм.
8
Шувуу болон онгоцны хамгаалалт
Хурд удаашрах үед онгоцыг агаар дээр "хөвүүлэх" техникийг шувууны ачаар бүтээжээ. Шувууны далавчны өд нь хоёр хэсгээс бүрддэг бөгөөд үндсэн хэсэг нь дэвэхэд, туслах хэсэг нь агаар дээр тогтоход зориулагдсан байдаг аж.
Онгоц газардах үед далавчны хойд хэсэгт нь туг мэтийн зүйлс дэлгэгддэгийг санаж байна уу? Энэ нь шувуунаас өвлөгдсөн технологи юм.
9
Зааны хошуу болон роботжуулсан гар
Зааны хошуу бүх зүг рүү эргэж, хүссэн зүйлсээ авч чаддаг бөгөөд энэхүү чадвараас нь эрдэмтэд жишээ авч роботжуулсан гарыг бүтээсэн юм.
Уг гар нь нугасны үүргийг гүйцэтгэх хуванцар хоолойтой ба олон хөдөлгөөн хийхэд зориулагдсан 4 хуруутай аж.
10
Аварга загасны хайрс
Аварга загас нь гаднаасаа толигор мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ маш хурц хайрстай байдаг. Үүнийх нь ачаар тэдэн дээр нян, шавж амьдардаггүй юм. Тиймээс аварга загасны хайрсыг болгоомжгүй илбэл ноцтой гэмтэх магадлалтай.
Эрдэмтэд аварга загаснаас жишээ авч завийг энэ төрлийн хайрсаар хамгаалах болсон ба хожим нь шумбагчдад зориулсан хамгаалалтын хувцас хийх болжээ.
11
Хэт улаан туяа болон могой
Могой яагаад өдөр ч, шөнө ч аюултай байдаг вэ? Учир нь тэдний толгой дээр бүхий л зүйлийг тод харахад нь тусалдаг хонхорхой байдаг гэнэ.
Могойны хурц харааг эрдэмтэд ашиглаж газар доорхийг нэвт харах боломжтой дулааны зураглалын оношилгооны аргыг нэвтрүүлжээ. Мөн шөнө аливаа зүйлийг харах багаж болон эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг бүтээсэн юм.
12
Өрөмдөгч машин болон өт
Нэгэн удаа инженер Марк Брюнель өтийг хэрхэн мод нүхэлж байгааг ажигласан бөгөөд тухайн өтний толгой хурц ирмэгүүд бүхий хатуу хайрстай байсан гэнэ. Улмаар тэрбээр нүх ухах төхөөрөмжийг бүтээжээ.
Орчин үеийн өрөмдлөгийн машины ажиллах үйл явц нь борооны өттэй адилхан байдаг бөгөөд зогсолтгүй урагшилж хөрсийг "идэн" улмаар ардаа туннель үүсгэдэг аж.
13
Хар хайрцаг болон тоншуул
Тоншуулын хошуу яг л өрөмдлөгийн машин, эсвэл алх шиг модыг цоолдог хэрнээ тархи нь огт хөдөлдөггүй гэнэ. Учир нь түүний тархинд маш олон чичирхийллийг дардаг механизм байдаг аж.
Эдгээр механизмуудыг хуулбарлах замаар инженерүүд нисэх онгоцны эвдэршгүй хар хайрцгийг бүтээжээ.
14
Супер цавуу болон гүрвэл
"Гекко" гүрвэлийн хөл нь маш олон жижиг үстэй учир шил болон таазан дээгүүр чөлөөтэй явж чаддаг. Харин нэг л үсийг нь хөдөлгөхөд тэд тухайн явж байгаа газраасаа шууд хөлөө салгаж авдаг гэнэ.
Үүний ачаар эрдэмтэд "Geckskin" хэмээх цавууг бүтээсэн бөгөөд энэхүү цавуу 300 кг жинтэй зүйлийг ч даах чадвартай бөгөөд толбо үлдээдэггүй, амархан арилдаг учир наасан зүйлийг салгаж авахад хялбар байдаг аж.