1
Гутлын төв
Хэрвээ таны гутлын төв хэсэг илүү их элэгдэж байвал энэ нь таныг шилбэний шөрмөсөндөө хэт их ачаалал өгч байгааг харуулж байна. Дасгалыг буруу хийж байгаагаас эсвэл гутлаа буруу сонгосноос болж шөрмөсөнд ачаалал очдог.
2
Улавчийн дотор булан
Улавчийн дотор булан элэгдэх нь таныг буруу гишгэж байгааг илэрхийлэх бөгөөд та өөрөө ч анзаарахгүй байж болох юм. Тиймээс эртнээс мэргэжлийн эмчид хандаж, хүндрэхээс нь өмнө асуудлаа шийдвэрлүүлээрэй.
3
Гутлын улны дотор болон гадна ирмэг
Энэ нь мөн л таны буруу гишгэлттэй холбоотой бөгөөд та алхахдаа урд хэсгээ дотогш нь харуулж явдаг гэсэн үг юм. Удаан хугацааны турш энэ байдал тань үргэлжилбэл үе мөчний үрэвсэлтэй болох магадлалтай.
4
Гутлын гадна ирмэг
Хэрвээ таны гутлын гадна ирмэг илүү их элэгдэж байвал өөрийн алхалтандаа анхаарал хандуулаарай. Энэ нь хөлийн улын хэлбэр алдагдаж байгааг илэрхийлнэ.
5
Улавчийн урд хэсэг
Улавчийн урд хэсэг, хурууны ойролцоо их элэгдэх нь та хэт өндөр өсгийтэй гутал өмсөж байгааг илэрхийлнэ. Өдөр бүр тийм эвгүй гутал өмсөх нь үе мөчний үрэвсэлд хүргэх магадлалтай. Эмч нарын үзэж байгаагаар 2,5-4 см өндөр гутал хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Үнэхээр шаардлагатай үед 7 см өндөртэй гутлыг сонгохыг зөвлөж байна.
6
Улавчийн эрхий хурууны хэсэг
Улавчийн эрхий хурууны хэсэг маш ихээр элэгдэж байвал та нарийн хэлбэртэй гутал өмсөж байгаа бололтой. Ийнхүү нарийн гутал өмсөх нь хөлийн улны хэлбэрийг алдагдуулахаас гадна нуруу нугасанд сөргөөр нөлөөлдөг. Нуруу нугас нь бүх биеийн мэдрэлийн эсүүдэд нөлөөлдөг учир таны ходоод гэдэс, толгой, зүрх өвдөх магадлалтай юм.
7
Хурууны завсар
Хэрвээ таны улавчийн хурууны завсар хэсгүүдэд хэт их элэгдэл явагдаж байвал энэ нь таны хөл хэлбэрээ алдаж байгааг илэрхийлнэ. Ихэнхдээ уг хэлбэр алдалтанд хөлийн 2-р хуруу өртөж, алх шиг хэлбэртэй болдог. Мөн нарийн хэлбэртэй гутал өмсөх нь энэ төрлийн хэлбэр алдалтанд нөлөөлдөг аж.
8
Хэрхэн элэгдэх ёстой вэ?
Гутлын ул үргэлж элэгддэг хэдий ч хамгийн гол нь зөв элэгдэх хэрэгтэй гэдгийг санаарай. Эрүүл хүний гутлын ул нь урд хэсэгтээ болон хойд хэсэгтээ элэгддэг. Харин зөвхөн нэг хэсэгтээ элэгдсэн байвал энэ нь "тэгш тавхайт" хэмээх өвчний илрэл байж болох ба энэ тал дээр эмч нар төдийлөн анхаарал хандуулдаггүй.
Энэ өвчнийг удаан хугацааны турш эмчлэхгүй байснаар толгой өвдөх, бөгтөр болох магадлалтай байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид хандсанаар уг асуудлыг шийдвэрлэх бүхэн боломжтой юм.