Гутлын улын элэгдлээр эрүүл мэндээ шинжих нь

Гутлаа буруу сонгох нь хөлийн өвчний эх үүсвэр болдгоос гадна бусад төрлийн өвчлөлийн эх үүсвэрийг тавьж байдаг. Тиймээс өөрийн эрүүл мэндийн зарим асуудлаа та гутлаа хараад л мэдэх боломжтой юм. Ингээд гутал эзнийхээ талаар юуг өгүүлж байдгийг хамтдаа сонирхоцгооё.

Гутлын улын элэгдлээр эрүүл мэндээ шинжих нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Гутлын төв

Хэрвээ таны гутлын төв хэсэг илүү их элэгдэж байвал энэ нь таныг шилбэний шөрмөсөндөө хэт их ачаалал өгч байгааг харуулж байна. Дасгалыг буруу хийж байгаагаас эсвэл гутлаа буруу сонгосноос болж шөрмөсөнд ачаалал очдог. 

Гутлын төв

2 Улавчийн дотор булан

Улавчийн дотор булан элэгдэх нь таныг буруу гишгэж байгааг илэрхийлэх бөгөөд та өөрөө ч анзаарахгүй байж болох юм. Тиймээс эртнээс мэргэжлийн эмчид хандаж, хүндрэхээс нь өмнө асуудлаа шийдвэрлүүлээрэй.

Улавчийн дотор булан

3 Гутлын улны дотор болон гадна ирмэг

Энэ нь мөн л таны буруу гишгэлттэй холбоотой бөгөөд та алхахдаа урд хэсгээ дотогш нь харуулж явдаг гэсэн үг юм. Удаан хугацааны турш энэ байдал тань үргэлжилбэл үе мөчний үрэвсэлтэй болох магадлалтай.

Гутлын улны дотор болон гадна ирмэг

4 Гутлын гадна ирмэг

Хэрвээ таны гутлын гадна ирмэг илүү их элэгдэж байвал өөрийн алхалтандаа анхаарал хандуулаарай. Энэ нь хөлийн улын хэлбэр алдагдаж байгааг илэрхийлнэ.

Гутлын гадна ирмэг

5 Улавчийн урд хэсэг

Улавчийн урд хэсэг, хурууны ойролцоо их элэгдэх нь та хэт өндөр өсгийтэй гутал өмсөж байгааг илэрхийлнэ. Өдөр бүр тийм эвгүй гутал өмсөх нь үе мөчний үрэвсэлд хүргэх магадлалтай. Эмч нарын үзэж байгаагаар 2,5-4 см өндөр гутал хамгийн тохиромжтой байдаг гэнэ. Үнэхээр шаардлагатай үед 7 см өндөртэй гутлыг сонгохыг зөвлөж байна.

Улавчийн урд хэсэг

6 Улавчийн эрхий хурууны хэсэг

Улавчийн эрхий хурууны хэсэг маш ихээр элэгдэж байвал та нарийн  хэлбэртэй гутал өмсөж байгаа бололтой. Ийнхүү нарийн гутал өмсөх нь хөлийн улны хэлбэрийг алдагдуулахаас гадна нуруу нугасанд сөргөөр нөлөөлдөг. Нуруу нугас нь бүх биеийн мэдрэлийн эсүүдэд нөлөөлдөг учир таны ходоод гэдэс, толгой, зүрх өвдөх магадлалтай юм.

Улавчийн эрхий хурууны хэсэг

7 Хурууны завсар

Хэрвээ таны улавчийн хурууны завсар хэсгүүдэд хэт их элэгдэл явагдаж байвал энэ нь таны хөл хэлбэрээ алдаж байгааг илэрхийлнэ. Ихэнхдээ уг хэлбэр алдалтанд хөлийн 2-р хуруу өртөж, алх шиг хэлбэртэй болдог. Мөн нарийн хэлбэртэй гутал өмсөх нь энэ төрлийн хэлбэр алдалтанд нөлөөлдөг аж.

Хурууны завсар

8 Хэрхэн элэгдэх ёстой вэ?

Гутлын ул үргэлж элэгддэг хэдий ч хамгийн гол нь зөв элэгдэх хэрэгтэй гэдгийг санаарай. Эрүүл хүний гутлын ул нь урд хэсэгтээ болон хойд хэсэгтээ элэгддэг. Харин зөвхөн нэг хэсэгтээ элэгдсэн байвал энэ нь "тэгш тавхайт" хэмээх өвчний илрэл байж болох ба энэ тал дээр эмч нар төдийлөн анхаарал хандуулдаггүй.

Энэ өвчнийг удаан хугацааны турш эмчлэхгүй байснаар толгой өвдөх, бөгтөр болох магадлалтай байдаг. Гэхдээ мэргэжлийн эмчид хандсанаар уг асуудлыг шийдвэрлэх бүхэн боломжтой юм.

Хэрхэн элэгдэх ёстой вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()