Чихэрлэг соустай тахиаг хятад маягаар хийж сурцгаая!

2019-05-03, 14:16
3,771

Амралтын өдрөөр ямар хоол хийхээ мэдэхгүй, шинэлэг хоол хайж байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр та бүхэнд Хятад аргаар шарсан чихэрлэг бөгөөд исгэлэн соустай тахианы мах хийх жорыг хүргэж байна. Хайртай гэр бүлийнхэнд тань энэхүү хоол таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Чихэрлэг соустай тахиаг хятад маягаар хийж сурцгаая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

ОРЦ:

  • Тахианы цул мах - 500 гр
  • Шар буурцагны соус - 10 хоолны халбага
  • Алимны цуу - 40 мл
  • Элсэн чихэр - 5 цайны халбага
  • Ус - 1/2 стакан
  • Томато-ны соус - 2 хоолны халбага
  • Амтат чинжүү - 1 ширхэг
  • Лаазалсан хан боргоцой - 1 ширхэг
  • Улаан лооль - 2 ширхэг

ХИЙХ АРГА:

1. Тахианы махыг гонзгой хэрчээд аяганд хийж дээрээс нь 6 хоолны халбага шар буурцагны соус болон амтат чинжүү хэрчиж (1 ширхэг) хийгээд холино.

2. Хайруулын том тавганд цуу, шар буурцагны соус (4 хоолны халбага), томато-ны соус хольж хийгээд халаана. Дээрээс нь элсэн чихрээ нэмнэ. Дараа нь хэрчсэн чинжүү, улаан лоолио хийгээд усаа нэмнэ. Соусыг амталж үзэхэд хэтэрхий исгэлэн байвал элсэн чихрээсээ нэмж хийгээрэй. 10 минут орчим зөөлөн буцалгахад соус ялимгүй өтгөн болох ёстой.

3. Тахианы махыг тусад нь шараад соус дээрээ нэмж дахин 10 минут буцалгана. Будаатай хамт таваглаарай.

Та сайхан хооллоорой!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()