Багийн спорт, тэр дундаа хөлбөмбөгийн спорт өөрөө ивээн тэтгэгчтэй байхыг шаарддаг спорт. Тиймээс клубууд биеэ дааж, санхүүгийн хувьд найдвартай, итгэлтэй болоод ирэхэд амжилт дагаад ирдэг ба энэ нь ивээн тэтгэгч нартай шууд холбоотой байдаг.
Капитрон банкны хувьд тус клубыг сүүлийн 2 жил ивээн тэтгэж хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Аthletic220 Football Academy” байгуулагдаж, тус хөлбөмбөгийн сургалтаар дамжуулан хүүхэд залуусыг эрүүл чийрэг, багаар ажиллах чадвартай хүн болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ гадны легионер тамирчид шинээр нэмэгдэх, Монгол тамирчдын ур чадвар илүү сайжрах, олон улсын чанартай тэмцээн уралдаануудад идэвхтэй оролцох зэргээр Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд бодитой хувь нэмэр болж байна.
Тиймээс ч дээрх үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Капитрон банк “Атлетик 220” клубын “Ерөнхий ивээн тэтгэгч”-ээр дахин нэг жилээр хамтран ажиллах гэрээгээ үзэглэлээ. Мазала үндэсний дээд лиг эхлээд удаагүй энэ үед “Атлетик 220” клуб улам бүр хичээж, өмнөх амжилтуудаа ахиулан медалийн өнгөө хувиргах бизээ. /МХБХ-ны зөвшөөрлөөр зарим фото зургийг ашиглав./
“Атлетик 220” клубын удирдлагууд, багийн нийт тамирчид, хөгжөөн дэмжигчиддээ спортын өндөр амжилт хүсье!
Капитрон банк-Ухаалаг ирээдүйн зүгт
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.