Орон орны хамгийн түгээмэл нэрс

Дэлхий дээр амьдарч буй хүн бүр өөрийн гэсэн нэртэй байдаг. Гэхдээ зарим хүмүүс ижилхэн сэтгэдэг учраас хүүхдэдээ адилхан нэр өгөх нь бий. Та ч өөртэйгөө адил нэртэй хүмүүстэй олон л таарч байсан байх. Ингээд бид танд дэлхийн улс орнуудын хамгийн түгээмэл овог, нэрс юу болохыг  сонирхуулж байна.

Орон орны хамгийн түгээмэл нэрс

1 АНУ

АНУ-д 2 сая гаруй иргэн Смит хэмээх овогтой бөгөөд энэ нь сүүлийн 100 гаруй жилд хамгийн түгээмэлд тооцогдож байна. Түүний араас Жонсон хэмээх овог оржээ.

АНУ

2 Орос

Одоогийн Орост Смирнов хэмээх овог хамгийн нийтлэг бөгөөд түүний араас Иванова ордог. Харин нэрний хувьд Александр, Анастасия гэх нэр хамгийн түгээмэл байдаг. 

Орос

3 Хятад

Дэлхий дээр нийт 100 сая гаруй хүн Ли хэмээх овогтой байдаг. Мөн Хятадад 93 сая хүн Вонг хэмээх овогтой. Гэхдээ Хятад хүмүүс ердөө 100 гаруй овогт хуваагддаг учраас энэ нь тийм ч гайхаад байх зүйл биш юм. 

Хятад

4 Герман

Хэрвээ та Герман хүнээс нэрийг нь асуувал танд өөрийн овгоо эсвэл Мюллер, Шмидт гэж хариулах магадлал тун өндөр юм. Харин нэрний хувьд Бен, Эмма хэмээх нэрс хамгийн түгээмэл байдаг.

Герман

5 Япон

Японд 1.9 иргэн Сузуки, 1.8 сая иргэн Сато хэмээх овогтой байдаг ажээ. Нэрний хувьд орчин үед Минато, Сакура хэмээх нэр өгөх нь түгээмэл болжээ.

Япон

6 Бразил

Бразилын хамгийн түгээмэл овгууд нь Сильва болон Сантос юм. Харин сүүлийн үед эцэг, эхчүүд нь хүүдээ Мигель, охиндоо Алисия хэмээх нэр өгөх болсон гэнэ.

Бразил

7 Өмнөд Африк

Өмнөд Африкт Дламини болон Нтули нь хамгийн түгээмэл овог юм. Тус улсын томоохон хотууд болох Кэйп Таун болон Йоханнесбургт төрсөн хүмүүс ихэвчлэн Жуниор болон Иманата хэмээх нэртэй байдаг аж. 

Өмнөд Африк

8 Энэтхэг

Хэдийгээр хүмүүс Кумарыг хамгийн түгээмэл овог гэж үздэг ч үнэндээ Деви болон Сингх овогтой хүмүүс түүнээс олон байдаг. Мөн ихэнх эрчүүд нь Арав, эмэгтэйчүүд нь Адия хэмээх нэртэй байдаг.

Энэтхэг

9 Швед

20-р зууны эхэн хүртэл Шведүүд овог хэрэглэдэггүй байжээ. Харин засгийн газраас нь шахалт үзүүлсний хүчинд нутгийн иргэд овогтой болсон бөгөөд ихэнх хүмүүс Андерссон болон Йоханссон хэмээх овогтой болсон. Шведүүд мөн зөвшөөрөгдсөн жагсаалтаас шинээр төрсөн хүүхдэдээ нэр өгдөг бөгөөд түүнээс хамгийн олон сонгогдсон нь Карл болон Мария гэнэ. 

Швед

10 Итали

Италичууд ихэвчлэн Росси болон Руссо хэмээх овогтой байдаг. Мөн католик шашны түүхээс гаралтай нэр хүүхдүүддээ өгдөг бөгөөд тэдгээрээс хамгийн алдартай нь Франческо болон София аж. 

Итали

11 Польш

Польшийн хамгийн түгээмэл овог нь Новак бөгөөд түүний араас Ковальский ордог. Харин хамгийн түгээмэл нэрс нь Матеуш болон Александра юм. 

Польш

12 Вьетнам

Вьетнамчуудын 40 хувь нь Нгуен хэмээх овогтой байдаг. Үүнээс болоод зарим сургуулийн ангиуд тэр чигээрээ Нгуен овогтой хүмүүсээр дүүрэх нь бий. Сонирхолтой нь Вьетнамчууд нэрээ овог нэр гэсэн дарааллаар бичдэг бөгөөд хамгийн түгээмэл нэрс нь Дук болон Хо юм.

Вьетнам

13 Монгол

Харин манай орны хувьд эрчүүдэд Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдэд Алтанцэцэг гэсэн нэр хамгийн түгээмэлд тооцогддог. Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан статистикаас үзвэл Бат-Эрдэнэ нэртэй 16 мянга, Алтанцэцэг нэртэй 12 мянга гаруй хүн байдаг ажээ.

Монгол

14 Барууны улсуудад хамгийн түгээмэл "Дархан" хэмээх овог нь бүс нутгаасаа хамаарч өөрчлөгдөж байгаа нь

Барууны улсуудад хамгийн түгээмэл "Дархан" хэмээх овог нь бүс нутгаасаа хамаарч өөрчлөгдөж байгаа нь

15 Бонус: Нгуен овогтой хүмүүс нэг анги төгсөж байгаа нь

Бонус: Нгуен овогтой хүмүүс нэг анги төгсөж байгаа нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()