Таны заавал үзэх ёстой түүхэн зургууд

2015-12-18, 02:19
21,482
Өнгөрсөн цаг хугацаа гэдэг юуг ч өөртөө багтааж чаддаг агуу зүйл. Өнгөрсөнд итгэх, өнгөрснөөс суралцах ганцхан л шалтгаан байдаг нь ҮНЭН юм. Тэгвэл энэхүү агуу үнэнг нотлох гол зүйлсийн нэг нь гэрэл зураг юм. Ингээд та бүхэнд түүхэн үнэний гэрч болсон ховор гэрэл зургуудыг хүргэж байна.
Таны заавал үзэх ёстой түүхэн зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Тухайн үед нүүрс олборлоход морьдийг ихээр ашигладаг байсан бөгөөд үүнээс болж маш олон морьд үхэж үрэгддэг байв. Франц улс, 1970 он



2. Унгарын бүжигчид, 1938 он



3. МЭ (Mанай эриний) 79 онд эртний түүхт Помпей хотыг галт уул, халуун үнс нурам сүйрүүлсэн гэдэг. Харин энэ бол Помпей хотын эмсийн хүрээлэнг заасан чулуун дээрх чиг юм.



4. Зураг дээр харагдах энэхүү хөшөө нь энгийн нэг хөшөө биш, амьд хүнийг шавж хийсэн Перс улсын нутаг дэвсгэр дээр байрлах хөшөө юм. 20-р зууны эхээр энэ золгүй эрийг ердөө л 2 ширхэг өргөст хэмх хулгайлсан хэргээр амьдаар нь хөшөө болгохоор шийтгэж, шавраар бүрсэн байна. Харамсалтай нь залуу 6 цагийн дараа ч амьд байсан бөгөөд түүнийг буудаж хороохоос өөр аргагүй болсон гэдэг.



5. Хүний үсээр хийсэн бикини, 1968 он.



6. Английн гэмт хэргийн алдарт зохиолч Агата Кристи (Agatha Christie), 1898 он



7. Пикассо болон Жин Кокто нар, 1956 он.



8. Америкийн “мотоциклтэй” гангстерууд болох “Тамын сахиусан тэнгэрүүд”, 1973 он.



9. Оросын алдарт яруу найрагч Марина Цветаева, 1928



10. Шархадсан цэргийн хиймэл нүүр



11. АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузьвелт хандгайгаар гол туулж байна, 1900 он.



12. Сэр Нильс Олаф хэмээх нэртэй энэ энэ оцон шувуу нь оцон шувуудын хаан төдийгүй, Норвегийн хааны харуулуудын сахиус юм. Түүнд 2008 онд хурандаа цол олгожээ.



13. “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоор нь та бидний сайн мэдэх Австрийн зохиолч Стефан Цвейг эхнэртэйгээ 1942 онд Бразил дахь гэртээ гараа атгалцан хамтдаа амиа хорлосон юм. Тэдний үхлийн шалтгааныг сэтгэл гутрал хэмээн дүгнэсэн байдаг.



14. Арнольд Шварцнейггер , Нью-Йорк хот, 1976 он.



15.  Арнольд Шварцнейггер охины хамт, 1996 он.



16. Том Круз, Шон Пенн нар, 1981 он



17. Бидний сайн мэдэх "Ну Погоди" буюу “Чамайг даа!” хүүхэлдэйн киноны зохиолч Вячеслав Котёночкин



18. Жүжигчин Жим Керри, Камерон Диаз нар орлон тоглогчдын хамт, “Маск” кино, 1994 он.



19. Лениний бунхан үзэж сонирхсон жуулчдаас хураан авсан зэвсгүүд



20. XX зууны үеийн Кубын хувьсгалын удирдагч, Аргентин гаралтай Че Геварагийн сахалгүй төрх.



21. Хамгийн өндөрт болсон хурим, Франц улс, 1954 он.



22. Гэрлэлтийн бүртгэлийн хэлтэс дээрх очер. ЗХУ, Талинн, 1973 он



23. “Serenade” жүжиг дээр бүсгүйчүүдтэй хамт бүжиглэж буй муур, 1970 он



24. Асбест чулуугаар хийсэн галын хувцас, Исланд, 1941 он.



25. Эмэгтэй хүний гагнуурын маск, Англи улс, 1941 он



26. "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобэйн 27 насандаа амиа хорлосон ч бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдсэн билээ. Энэ зурган дээр тэр охинтойгоо хамт байна. 1992 он



27. Украйны уран бүтээлч Дарьяа Марченкогийн 5000 ширхэг сумны хонгиогоор урласан “Дайны хүн” нэртэй Владимор Путины хөрөг.



28. Элвис Пресли, 1954 он.



29. Том Харди болон Бенидикт Камбербатч нар, 2007 он



30. Мадонна “Vogue” сэтгүүлийн нүүрэнд, 1992 он



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()