"Сайхан бүсгүй" гэх ойлголт он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өнөө цагийн секс бэлгэ тэмдэг Ким Кардашиан хэрэв 20 жилийн өмнө байсан бол хэтэрхий тарганд тооцогдох байсан байх. Учир нь тэр үед нарийхан, гоолиг биетэй охидыг хамгийн тачаангуй гэж үздэг байсан юм. Ингээд зуу зуун жилийн турш "сайхан бүсгүй, "халуухан бүсгүй" хэмээх ойлголт хэрхэн өөрчлөгдөж ирсэн болохыг хамтдаа харцгаая.

"Сайхан бүсгүй" гэх ойлголт он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1 Эрт үе: Биеэ хөгжүүлсэн эмэгтэй

Өнгөрсөн үед биеийн хөгжил сайтай хүмүүс бусдын анхаарлыг их татдаг байжээ. Эртний Грект хүний гар, хөл, бэлхүүс гээд бүх хэсгийн зохистой хэмжээг зааж өгдөг байсан гэдэг.

Тэр үед тоорын хэлбэртэй биетэй бөгөөд жижиг хөх, том уруултай , урт үстэй эмэгтэйчүүд хамгийн тачаангуйд тооцогддог байсан юм.

Эрт үе: Биеэ хөгжүүлсэн эмэгтэй

2 Дундад зууны үе: Туранхай бие, цонхигор царай

Дундад зууны үед хурьцлыг нүгэл гэж үздэг байсан учраас бусдын дур хүслийг төрүүлэх үйлдэл гаргах хориотой байв. Тиймээс эмэгтэйчүүд нь биеэ нэвсгэр том даашинзаар халхалж, тачаангуй бус царайлдаг байжээ. Хамгийн гол нь бүсгүйчүүд тэр үеийн зураачдын зурдаг байсан шиг туранхай, цонхигор төрхийг бүрдүүлэх гэж хичээдэг байсан юм.

Дундад зууны үе: Туранхай бие, цонхигор царай

3 Сэргэн мандалт: Цагаан арьс, мяраалаг бие

Сэргэн мандалтын уран бүтээлчид анх удаа эмэгтэйчүүдийг нүцгэн байгаагаар нь дүрсэлдэг болов. Тухайн үед бэлгийн амьдралд нөхөн үржихүйн талаас нь маш чухал ач холбогдол өгдөг байсан учраас эмэгтэй хүнийг хүүхэд төрүүлэх чадвартай болохыг харуулах нь нэн тэргүүний зорилго байжээ. Тийм ч учраас эмэгтэй хүний цээжийг жижиг харин бэлхүүсийг нь томоор дүрсэлж эхэлсэн гэдэг. Харин арьсны өнгө нь цонхигор хэвээр үлдсэн юм. 

Сэргэн мандалт: Цагаан арьс, мяраалаг бие

4 19-р зуун: Цонхигор царай, турьхан бие

Сэргэн мандалтын үеийн төгсгөлд нарийн бэлхүүстэй байх нь сайхан бүсгүйн хамгийн том шалгуур болжээ. Улмаар эмэгтэйчүүд бэлхүүсэвч (корсет) их хэрэглэж, цээжээ ил гаргах болсноор сонгодог романтизмын эрин үе эхэлсэн юм.

Тухайн үед нарийн бэлхүүстэй, цонхигор царайтай, том нүдтэй, хэзээд бусдад тэврүүлэхэд бэлэн эмэгтэй хамгийн сэтгэл татамд тооцогддог байжээ.

19-р зуун: Цонхигор царай, турьхан бие

5 20-р зуун: Эртний үзэмж дахин моодонд оров

20-р зуунд тачаангуй гэх ойлголт бусад үеүдээс хамаагүй хурдан өөрчлөгдсөн юм.

Улмаар эртний Грекчүүд шиг биеийн хөгжил сайтай хүмүүс ахин "моод"-онд орж эхэлсэн ба 20 жилийн дараа Холливудын эрин эхэлж гоолиг бие, том нүд, дээрээ мэнгэтэй зузаан уруултай бүсгүйчүүд тачаангуйд тооцогдох болжээ.

20-р зуун: Эртний үзэмж дахин моодонд оров

20-р зууны төгсгөлд урт хөлтэй эмэгтэйчүүд хамгийн халууханд тооцогдож эхэлсэн бөгөөд "Геройн эмэгтэй" буюу мини банзалтай, туранхай биетэй, цонхигор царайтай бүсгүйчүүд энэ үеийг эзэлж байсан гэхэд хилсдэхгүй.

6 21-р зуун: Кардашианы эрин үе

Мяраалаг байдал эргээд тачаангуй харагдах болжээ. Гэхдээ Мерилин Монро шиг жигд мяраалаг бүсгүйчүүдийг үүнд хамруулж болохгүй. Харин том уруул, зузаан гуя, өргөн тааз, том цээжтэй хэрнээ нарийхан бэлхүүстэй бүсгүйчүүд төгс галбиртайд тооцогдох болсон юм.

21-р зуун: Кардашианы эрин үе

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()