Батганы талаар бидний буруу боддог зүйлс

Батга нь гадаад төрх төдийгүй сэтгэл санаанд ч сөргөөр нөлөөлдөг гэдгийг бид бүгд мэднэ. Мөн батганы эмчилгээний талаар маш олон зөвлөгөө байдаг ч зарим нь сөргөөр нөлөөлж арьсыг гэмтээгээд зогсохгүй, хэмжээг нь улам их болгох тохиолдол гардаг. Тийм учраас таны арьсанд хор учруулах батганы эмчилгээний талаарх худал ойлголтуудыг хүргэж байна.

Батганы талаар бидний буруу боддог зүйлс

1 Бид бодохдоо : Хооллолт нь батга гарахад нөлөөлдөггүй

Гэвч: Сүүлийн үед хооллолт болон батга нь хоорондоо ямар ч холбоогүй гэх ойлголтыг судлаачид няцаах болжээ.

Учир нь элсэн чихэр нь инсулины ялгаралтыг нэмэгдүүлдэг бөгөөд инсулины түвшин ихсэхэд батга ихээр гардаг. Тиймээс хэт их элсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүн, цагаан талх, хийжүүлсэн ундаа, шоколад болон шар айргаас татгалзах хэрэгтэй юм.

Мөн сүүнд агуулагддаг даавраас болж батга гарах магадлалтай байдаг бөгөөд энэ нь арьсны тослогийг нэмэгдүүлдэг. Нүүрний тослог их байх нь батга үүсэх нөхцлийг бүрдүүлдэг юм.

Тиймээс та арьсыг чинь цэвэрлэх бүхэл үрийн талх, кешью, өнгөт байцаа, өргөст хэмхийг сонгож хэрэглээрэй. Мөн өндөг, мах, мөөг, далайн гаралтай бүтээгдэхүүнд агуулагддаг цайр нь арьсыг нөхөн төлжүүлдэг.

А амин дэм нь батга эдгэрэлтэд нөлөөлдөг учир хүнсэндээ лууван, байцаа, бууцай хэрэглэж хэвшээрэй.

Бид бодохдоо : Хооллолт нь батга гарахад нөлөөлдөггүй

2 Бид бодохдоо: Тамхи татах нь батга гарах нэг шалтгаан болдог

Гэвч: Ихэнх хүмүүс тамхи татах нь батга гарахад нөлөөлдөг гэж боддог. Хэдийгээр энэ нь муу зуршил хэдий ч батга гарахад огтхон ч нөлөөлдөггүй байна.

Тамхи нь арьсны нөхөн төлжилтийн үйл ажиллагааг удаашруулдаг учир батга удаан эдгэрэх хандлагатай байдаг. Мөн тамхинаас татгалзах үед арьсанд ирэх хүчил төрөгчийн урсгал нэмэгдэж, нөхөн төлжих үйл ажиллагаа хурдан явагддаг юм.

Бид бодохдоо: Тамхи татах нь батга гарах нэг шалтгаан болдог

3 Бид бодохдоо: Гоёлын будалт батга гарахад нөлөөлдөг

Гэвч: Та өөрийн хэрэглэж буй бүтээгдэхүүнээ зөв сонгох хэрэгтэй. Аль болох спирт, тос агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзаж байгаарай. Учир нь спирт арьсыг хатааж үрэвсүүлдэг бөгөөд батга гарахад нөлөөлдөг. Харин тос нь арьсыг тослогжуулж, нүхийг нь битүүрүүлдэг юм.

Тиймээс та дараах төрлийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож байгаарай.

- Зуун наст

- Ретинол

- Пептид 10 зэрэг бодисууд нь коллагены ялгарлыг нэмэгдүүлдэг учир арьсыг нөхөн төлжиж, батга эдгэхэд тусалдаг.

Бид бодохдоо: Гоёлын будалт батга гарахад нөлөөлдөг

4 Бид бодохдоо: Арьсаа борлуулах нь батганаас ангижрахад тустай

Гэвч: Нарны хэт ягаан туяа нь нүүрний тослогийг нэмэгдүүлдэг учир батга гарахад нөлөөлдөг. Тиймээс батга гарсан үед арьсаа борлуулах нь хориотой.

Хэрвээ та асуудалтай арьстай бол нарны хэт ягаан туяанаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм.

Бид бодохдоо: Арьсаа борлуулах нь батганаас ангижрахад тустай

5 Бид бодохдоо: Стресс батга гарахад нөлөөлдөг

Гэвч: Стресс батга гарахад огтхон ч нөлөөлдөггүй. Харин батга гарсан, арьсны асуудалтай байгаа тохиолдолд эдгэрэлтийн үйл явцын удаашруулдаг.

Бид бодохдоо: Стресс батга гарахад нөлөөлдөг

6 Бид бодохдоо: Нүүрээ ойр ойрхон угаавал батга арилна

Гэвч: Батга болон хар батга нь бохирдлоор бус харин арьсны нүх сүв тослогжиж битүүрснээр үүсдэг. Тиймээс гадна цэвэрлэгээ хийгээд төдийлөн нөлөөлөхгүй. Харин ч эсрэгээрээ арьсыг гэмтээдэг. Мөн  сульфат агуулсан нүүр цэвэрлэгч бодис нь (SLS, SLES) арьсыг хуурайшуулдаг учраас зөөлөн нүүр цэвэрлэх бодисыг сонгоорой.

Бид бодохдоо: Нүүрээ ойр ойрхон угаавал батга арилна

7 Бид бодохдоо: Шүдний оо батга арилгахад тустай

Гэвч: Шүдний оо-ны найрлагад сода, эфирийн тос, ус төрөгчийн хэт исэл, триклозан агуулагдсан байдаг. Эдгээр бодисууд нь батгыг хатаах боловч арьсыг үрэвсүүлдэг.

Тиймээс тусгай батганы эсрэг тос, цэвэрлэгч бодисыг ашигласан нь хамгийн зөв сонголт байх болно.

Бид бодохдоо: Шүдний оо батга арилгахад тустай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()