1
Хөргөгч
Хэрвээ та хөргөгчийнхөө эвгүй үнэрийг дарахыг хүсэж байвал дотор нь байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээ сайтар баглаад аяганд хүнсний сода, нунтагласан нүүрс, кофе хийгээд хөргөгчиндөө байлгаарай.
2
Шарах шүүгээ
Саванд 1 литр ус, 10 гр нимбэгийн хүчил эсвэл 1 ширхэг зүссэн нимбэг хийгээд шарах шүүгээндээ хийж халаана. Үүний дараа аягатай уусмалаараа шарах шүүгээнийхээ дотор талыг сайтар арчаад хатаагаарай.
3
Аяга угаагч
Аяга таваг угаагчийн эвгүй үнэрийг дарахын тулд эхлээд аяганд 9 хувийн агууламжтай уксус хийгээд аяга угаагчдаа хийж бүтэн горимоор угаана. Дараа нь хүнсний содыг халуун усанд найруулж аяга угаагчийнхаа доод талд нь хийгээд хагас горимоор угаана. Сануулахад сав суулганаасаа хоолныхоо үлдэгдлийг бүтэн арилгалгүй аяга угаагчдаа хийвэл хэзээ ч муухай үнэрээс салахгүй шүү.
4
Гамбанз
Гамбанз төрөл бүрийн зүйлсийн үнэрийг өөртөө шингээж авдаг. Үүнээс салахын тулд уксус юм уу, ус төрөгчийн ислээр гамбанзаа угаагаад үзээрэй. Мөн загас, сармис, сонгины үнэрийг арилгахыг хүсвэл нимбэгэнд хүнсний сода болон давс түрхээд гамбанзаа үрэх хэрэгтэй.
5
Хогийн сав
Хогийн савны үнэрийг дарахын тулд эхлээд уксус юм уу, нимбэгийн хүчлээр гадаргууг нь арчина. Дараа нь ёроолд нь хүнсний сода эсвэл цайны модны тос хийгээрэй.
6
Жорлонгийн суултуур
Хэрвээ таны суултуур цэвэрлэгч бодис жорлонгийн тань үнэрийг дарж чадахгүй байвал кофены шаар суултуур руугаа хийгээд үзээрэй.
7
Хивс
Оройдоо хүнсний сода хивс рүүгээ цацаад өглөө нь тоос соруулагчаар сороход л хивсний муухай үнэр арилна.
8
Хувцасны шүүгээ
Хэрвээ танд шүүгээгээ цэвэрлэх зав олдохгүй байгаа бол эхлээд даавуун уутанд хүнсний сода хийгээд шүүгээндээ тавиарай. Сода шүүгээний чийгийг өөртөө шингээж авдаг юм. Дараа нь саван эсвэл алчууранд үнэртэй ус болон анхилуун үнэртэй тос шингээгээд шүүгээндээ хийж эвгүй үнэрийг нь арилгаж болно.
9
Матрас
Хивстэй адил матрасан дээрээ хүнсний сода цацаж хонуулаад маргааш нь тоос сорогчоор соруулна.