1
Өлмий дээрээ зогсож юманд хүрэх
Намхан бүсгүй ямар нэг өндөр газар байгаа зүйлд хүрч чадахгүй өлмий дээрээ зогсох нь эрчүүдэд их таалагддаг. Учир нь эрчүүд тэдний хүрч чадахгүй байгаа газраас юмыг нь авч өгч илүү өндөр, хүчирхэг харагдах дуртай байдаг аж.
2
Ууртай бүсгүйчүүд
Эмэгтэй хүн хашхирч загнахад бус харин бага зэрэг бухимдангуй байхад эрчүүд дуртай.
3
Үсээ боох
Эрчүүд нүүрээ огт будаагүй эмэгтэй хүн үсээ нямбайлан түргэн гэгч нь бооход дуртай байдаг.
4
Эрэгтэй хүний хувцас өмсөх
Эрчүүдэд өөрсдийнх нь хувцаснаас өмсөөд өрөөгөөр ахлах эмэгтэй хөөрхөн харагддаг.
5
Саравчтай малгай өмсөх
Эрчүүдэд саравчтай малгай өмссөн бүсгүйчүүд үнэхээр хөөрхөн харагддаг. Ялангуяа урт үстэй бүсгүйчүүд илүү хөөрхөн харагддаг гэнэ шүү.
6
Реп дууны үг мэддэг байх
Эрчүүд реп дууг дагаж дуулж байгаа эмэгтэйчүүдэд дуртай байдаг. Учир нь тэд реп үглэж байхдаа илүү өөртэй итгэлтэй харагддаг аж.
7
Цуг тоглоом тоглох
Эрчүүд өөртэй нь цуг тоглоом тоглож чаддаг бүсгүй хүнтэй дотно болохыг хичээдэг.
8
Сатааруулах
Энэ нь бүр ядаргаа болтол нь эрчүүдийг оролд гэсэн үг биш. Харин ямар нэг зүйл хийж байхад нь үл ялиг тоглоом хийх маягаар тэднийг сатааруулахад эрчүүд үнэхээр дуртай байдаг.
9
Нэрийг нь хэл
Эрчүүдийг дуудахдаа болон түүний тухай бусдад ярьж байхдаа шууд нэрийг нь хэлж байгаарай. Учир нь эрэгтэй хүний нэрийг шууд хэлэх нь тэдэнд татагдаж байгаа гэдгээ илэрхийлж буй үйлдэл гэнэ.
10
Богино банзлын хормойг хөдөлгөх
Богино банзал өмссөн бүсгүй та хормойгоо хөдөлгөх юм бол эрчүүд таны араас хуйлрах болно.
11
Шивээсийг нь оролдох
Хэрвээ тухайн эрэгтэй шивээстэй бол түүнийх нь дээгүүр хуруугаа зөөлнөөр гүйлгээд үзээрэй.
12
Салан байх
Бүсгүй та барьж байсан зүйлээ унагах, бүдрэх гэх мэт салан үйлдлүүд гаргах юм бол эрчүүд таныг илүү сонирхох болно. Учир нь тэд үргэлж төгс байхыг хичээдэг бүсгүйг хараад "бусадтай адилхан" гэж тодорхойлдог гэнэ.
13
Амьтантай тоглох
Эмэгтэй хүн амьтантай тоглох үедээ өөрийн эрхгүй нялх хүүхэдтэй тоглож байгаа юм шиг аашилдаг бөгөөд тэр нь эрчүүдэд үнэхээр хөөрхөн санагддаг.
14
Эмх цэгцтэй байх
Эрчүүд төрөлхийн хайнга хүмүүс болохоор эмэгтэй хүний цэгцтэй байдал тэдэнд үнэхээр их таалагддаг.
15
Нүд рүү нь харах
Эрчүүд өөртэй нь ярьж байхдаа нүд рүү нь хардаг бүсгүйчүүдэд их дуртай байдаг.