Та бодож байгаагаасаа илүү ухаантай эсэхийг батлах 10 шинж

Та ухаалаг хүн гэдгээ мэдэхгүй өөрийгөө дутуу үнэлээд яваа юм биш биз дээ? Мэдээж хүн бүрд ямар нэгэн бусдаас илүү чадварууд байдаг. Гэхдээ тэр нь ухаалаг байхтай нэг их хамаагүй аж. Учир нь ухаантай гэх ойлголтод таны сурч мэдсэн мэдлэг чадвараас гадна аливаад хандах хандлага, үзэл бодол, зан аашийн төлөвшлүүд багтдаг юм. Хэрвээ доорх зан чанарууд танд байдаг бол өөрийгөө ухаантай гэдэгт бүү эргэлзээрэй.

Та бодож байгаагаасаа илүү ухаантай эсэхийг батлах 10 шинж

1 Та мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг

Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг царайлснаараа та бусдад сайхан харагдахгүй. Харин өөрийн чадвартаа бодит үнэлгээ өгч чаддаг хүмүүс маш ухаалаг байдаг. Ухаантай хүмүүс дутагдлаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ хэрхэн засах арга замаа эрэлхийлж, үргэлж суралцсаар байдаг. “Хүн нийгмийн сэтгэл судлал”  сэтгүүл сурагчдын өөрсдийгөө үнэлсэн үнэлгээн дээр тулгуурлаж нэгэн судалгааг явуулжээ. Оюутнууд SAT-тай төстэй шалгалт өгч, хэдэн оноо авснаа өөрсдөө таамагласан бөгөөд шалгалтад доогуур оноо авсан оюутнууд өндөр оноо авсан гэдэгтээ маш их итгэлтэй байсан бол өндөр оноо авсан оюутнууд өөрсдийнхөө чадварыг авсан онооноосоо ч багаар дүгнэсэн байжээ. Тиймээс мэдэхгүй чадахгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөхөөс бүү ай. Харин цаашдаа суралцсаар л байх хэрэгтэйг мартаж болохгүй шүү.

Та мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрдөг

2 Таны сонирхлыг олон зүйл татдаг

Суралцах зүйл ихтэйгээс гадна үргэлж шинийг эрэлхийлдэг байх нь ухаантайгийн шинж юм. "Individual Difference" сэтгүүлд IQ-ийн өндөр оноотой хүүхдүүд томчууд шиг сэтгэж, шинэ санаа олж, юм бүхнийг сонирхож байдгийг нотолжээ.

Сониуч зан, ухаантай байдал нь нэг зоосны 2 тал юм. Учир нь ухаалаг хүмүүс өдөр тутмын жижиг зүйлсийг ч маш ихээр сонирхдог. Мөн амьдралын утга учир юу вэ? Орчлон хорвоо хаанаас эхтэй вэ? гэх мэт гүн ухааны асуултуудыг ч өөрөөсөө асууж байдаг юм.

Таны сонирхлыг олон зүйл татдаг

3 Та хүний хэлсэн өгүүлбэрийг гүйцээдэг

Хүмүүсийн өгүүлбэрийг гүйцээнэ гэдэг сонсогдож байгаа шигээ эвгүй зүйл биш л дээ. Хэрвээ та бусдын ямар байгааг нь, юу мэдэрч байгааг нь тайлбаргүйгээр ойлгодог бол сэтгэл зүйн хувьд ухаалаг нэгэн юм. 

Бусдын нөхцөл байдлыг ойлгож чаддаг байх нь та асуудлыг тэдний өнцгөөс харах чадвартай байгааг илтгэдэг. Ийм хүмүүс шинэ танилтай болох, аливаа зүйлийг шинээр туршиж үзэхэд нээлттэй ханддаг.

Та хүний хэлсэн өгүүлбэрийг гүйцээдэг

4 Та өөрийгөө хянах чадвартай

Ухаалаг хүмүүс өөрийгөө хянах чадвартай байдаг ба гэнэтийн эрсдэлтэй шийдвэр гаргадаггүй. Йелийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн судлаачид 2009 онд “Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгүүл”-д дараах судалгааг нийтэлжээ. Өөрийгөө хянах чадвар нь хүний ухаалаг байдалтай ямар холбоотой болохыг батлахын тулд туршилтад оролцогчдод шагналын мөнгө өгчээ. Улмаар оролцогчдод мөнгөө шууд авах эсвэл хэсэг хугацааны дараа арай илүү өсгөж авах гэсэн сонголт өгсөн байна. Хэсэг хугацааны дараа мөнгөө авахыг сонгосон хүмүүс өмнөх цаасан судалгаанд өндөр оноо авсан хүмүүс байжээ. Хэрэв та сонголт хийхдээ аль нь илүү ашигтай вэ гэдгийг бодож шийдвэрээ гаргадаг бол өөрийгөө ухаалаг гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Та өөрийгөө хянах чадвартай

5 Та аливаад нээлттэй ханддаг

Пенсилваниагийн их сургуулийн судалгаанд ухаалаг хүмүүс өөрийн үзэл бодолдоо баттай зогсдог ба бусдын байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, аливааг олон талаас нь бодож үздэг гэжээ. Учир нь тэд шинэ санаа олж, аливаад нээлттэй хандаж чаддаг юм. Гэхдээ энэ нь холбиромтгой, бодол санаа нь амархан хувьсдаг гэсэн үг биш. Харин ч асуудал тулгарахад нээлттэй хандаж олон талыг харгалзан үзэж өөрийн үзэл бодолдоо баттай зогсдогийн шинж юм.

Та аливаад нээлттэй ханддаг

6 Та шоколаданд дуртай

Тархины үйл ажиллагаа болон шоколадны хооронд хачирхалтай холбоос байдаг гэнэ. Какаоны найрлаганд байх "Флаванол" гэх нэгдлүүд нь тархины цусан хангамжийг сайжруулдаг. Италийн "Rome and L’Aquila"-ийн их сургуулийн судалгааны баг шоколад ой тогтоолт, анхаарал төвлөрөл болон шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Судалгааны үр дүнд дээрх бүх зүйлд эерэг нөлөөтэй болох нь батлагдсан юм. Өдөр бүр бага багаар шоколад идэх нь урт хугацааны ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг аж.

Та шоколаданд дуртай

7 Та ажлаа цагийг нь тулгаж хийдэг

Та ямар нэг зүйлийг сүүлийн хугацаанд нь тулгаж хийдэг болохоор өөрийгөө ажил зохицуулж чаддаггүй, бүтэлгүй гэж боддог уу? Гэвч үнэн хэрэгтээ энэ нь давуу талтай юм. Учир нь таны ажлаа хойшлуулж байгаа чинь хийж буй зүйлээ нэг нэгээр нь боддогтой холбоотой. Ухаалаг хүмүүс хамгийн үнэ цэнэтэй зүйлээсээ ажлаа эхлүүлдэг учраас чухал бишийг нь хойшлуулдаг.  Хойшлуулж л байгаагаас хийхгүй байгаа зүйл биш шүү дээ. Эндээс харахад сараачиж, гиюүрч суух нь ухаантай хүмүүсийн өөр нэгэн шинж гэхэд гайхах зүйлгүй биз ээ.

Та ажлаа цагийг нь тулгаж хийдэг

8 Та элдэв чимээг тэсвэрлэдэггүй

Хэрвээ та чив чимээгүй орчинд ажиллаж, хичээллэх дуртай бол Франц Кафка, Чарлиз Дарвин, Антон Чехов нартай ижил юм байна. Тэдэнд анир чимээгүй орчинд л гайхалтай санаа урган гарч ирдэг байсан ба элдэв чимээг огт тэсвэрлэдэггүй байжээ. Ухаалаг хүмүүс дэлхийн үйл явдал бүрийг цаг алдалгүй мэдэхийг хүсдэг гэж та бодож байна уу? Үнэндээ судалгаанаас харахад тэд чимээгүй орчныг л илүүд үздэг.

"Норт вестер" их сургууль 2015 онд 100 хүний дунд асуудал шийдвэрлэх чадварыг нь шалгасан туршилт явуулжээ. Орчны чимээнд амархан сатаарч байсан хүмүүс шийдвэр гаргахдаа шинийг эрэлхийлж, зөв шийдвэр гаргаж байсан нь батлагдсан юм.

Та элдэв чимээг тэсвэрлэдэггүй

9 Та ямар нэгэн зүйлээс зүй тогтлыг нь олж хардаг

Ихэнх хүмүүс аливаа зүйлийн уялдаа холбоог ойлгохын тулд хэсэг хугацааг зарцуулдаг бол ухаалаг хүмүүс дорхноо л олж чаддаг. Энэ нь тэд өргөн цар хүрээтэй, цэгцтэй сэтгэж, тогтсон дүрэм журмын дагуу ажиглалт хийдэгт оршино.

Та ямар нэгэн зүйлээс зүй тогтлыг нь олж хардаг

10 Та ганцаараа байхдаа уйддаггүй

Ганцаараа байхдаа хийх зүйлгүй уйтгарлаж, би энд ингээд сууж байхад хүмүүс ихийг бүтээж байгаадаа гэж бодож сэтгэлээр унадаггүй бол та маш азтай нэгэн юм. Английн “Сэтгэл судлалын сэтгүүл”-д ухаалаг хүмүүс ганцаараа байх дуртай байдаг гэжээ. Өөрөө өөртэйгөө ярилцаж байх нь ухаантайгийн нэг илрэл гэнэ шүү. Мөн амандаа унших нь ой тогтоолтыг сайжруулж, анхаарал төвлөрлийг дээшлүүлдэг байна.

Та ганцаараа байхдаа уйддаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()