1
Балетаар хичээллэж эхлэх
- Ихэнх хүүхдүүд 4-8 наснаасаа эхлэн балетаар хичээллэж эхэлдэг. Үнэндээ балетын бэлтгэл ангид 3 настай хүүхэд ч хамрагдаж болдог. Хэр багаасаа хичээллэж эхэлнэ тэр хэмжээгээрээ балетын урлагийг илүү ойлгож, хөгжмийн хэмнэлд өөрийн биеийг захирч чаддаг болдог.
- Пуанттай 11-ээс дээш насны хүүхдүүд бэлтгэл хийдэг. Эхний жилүүдэд долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийдэг бөгөөд маш их тэсвэр, тэвчээрийг шаарддаг. Мөн бүжигчид өөрийн дүрийг бүрэн илэрхийлэх чадвартай байх ёстой учир жүжиглэх авьяастай байх хэрэгтэй байдаг.
2
Биеийн галбир
- Балетчин хүмүүсийн хөлийн тавхай маш уян хатан байх ёстой. Хэдийгээр энэ чадварыг хөгжүүлэх боломжтой ч төрөлхийн өгөгдөл байх хэрэгтэйг санаарай.
- Ихэнх балетчид 162-177см-ийн өндөр, 38,5-59кг жинтэй байдаг. Хөнгөн байх нь тэвчээртэй байдалд сайнаар нөлөөлдөг юм.
- Балетчин болоход хөлийн урт нөлөөлдөг. Сууж байгаа өндрийг биеийн бүтэн өндөрт харьцуулж 100%-иар үржүүлэхэд хөлийн урт нь 49-52% эзэлж байх хэрэгтэй гэнэ.
3
Хоолны дэглэм
- Балетчид бие галбираа төгс байлгахын тулд энгийн хүмүүсийн иддэг ихэнх зүйлээс татгалзах хэрэгтэй болдог.
-
Балетчин Майя Плисецкая нь кофе, гурилан бүтээгдэхүүн, мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг, элсэн чихэр зэргийг огт хэрэглэдэггүй ба жимс, хүнсний ногоо, загас, төрөл бүрийн будаа иддэг гэнэ. Зарим балетчид гадил болон улаан лоолиноос ч татгалздаг.
-
Заримдаа зөвхөн хоол хүнсээ хасаад зогсохгүй хатуу бэлтгэлийн дэглэм барьдаг гэнэ. “Хунт нуур” жүжгийн бүжигчид 7 хоногийн турш дэглэм барьсныхаа дараа тайзан дээр үзүүлбэрээ үзүүлдэг аж.
-
Балетчидын хувьд дэглэм алдагдах үе байдаг гэнэ. Хөшигний ард хэн нэгний төрсөн өдрийг тэмдэглэхдээ чипс, давсалсан самар, утсан хиам, гахайн мах, бяслаг, чихэр, жигнэмэг, бялуу гээд бүхий л зүйлийг иддэг хэмээн Оросын театрын балетчин бүсгүй Анна Русских хэлж байжээ.
“Өөрийн жингээ хянахын тулд та ямар нэгэн нууц арга хэрэглэдэг үү гэж надаас асуухад надад тодорхой хэлэх зүйл байдаггүй. Би хэзээ ч хоолны дэглэм барьж байгаагүй. Жин хасах шаардлагатай бол хоолныхоо хэмжээг л багасгадаг” Юлия Голицина
4
Хөшигний арын амьдрал
- Бүжигчдийн хөл хэт их бэлтгэл хийснээс болж ядарч, хэлбэрээ алддаг. Тэд ажлын өдөр цайны цаггүйгээр 7 цаг бэлтгэл хийдэг ба бүтээж буй дүрээсээ хамаарч заримдаа 9 болон түүнээс илүү цаг ажиллах нь ч бий. Гэхдээ эмэгтэйчүүдийн үүрэг балетад их байдаг учир маш их ачаалалтай ажилладаг.
- Балетчин Маргарита Симонова: Педикюрт орж байх үедээ бид хөлийнхөө эврийг арилгуулдаггүй. Энэ нь хөлийг пуант дээр хичээллэж байх үед хамгаалдаг юм” гэжээ.
- Хэт их эрчимтэй бэлтгэл хийх нь гэмтэлд хүргэдэг. Балетчин бүсгүйчүүдэд хоол боловсруулах эрхтний асуудал, ясны сийрэгжилт болон эхний хавирга хугарах гэх мэт эрүүл мэндийн асуудлууд ихээхэн тулгардаг.
- Бие организмаа эрүүл байлгахын тулд бүжигчид өдөр бүр хөлөндөө массаж хийдэг. Тайзан дээр гарахын өмнө чийгшүүлэх массаж хийдэг бол тоглолт дууссаны дараа тайвшруулах үйлчилгээтэй массаж хийдэг. Массаж нь булчинг суллаж, хаван буулгахад тустай.
- Сэтгэл санаагаа сэргээх, тайвшрах хамгийн шилдэг хамгийн хурдан арга бол цэвэр агаарт гарах, далайн давс, эфирийн тостой усанд орох, сайн унтаж амрах байдаг. Тиймээс долоо хоногт нэг удаа ч болов хангалттай сайн унтаж амрах нь зүйтэй.
- Бэлтгэл хийх үед тод будалт, хувцаслалтгүйгээр бүжиг тэс өөр харагддаг. Тиймээс дүрдээ орохын тулд бүжигчид тодорхой хэмжээний гоёл чимэглэлийн зүйлс ашигладаг.
- Балетчид үсээ ихэнхдээ шуудаг бөгөөд чанга боох, хавчаараар тогтоох зэргээс хамаарч үс нь маш хугарамтгай болдог.
- Тайзны нүүр будалтаас болж нүүрний арьс маш ихээр бохирдож, гэмтдэг учир өдөр тутамдаа тэд будаггүй явахыг эрмэлздэг. Тоглолт үзүүлэхийн өмнө бүжигчид ихэнхдээ өөрсдөө нүүр будалтаа хийдэг. Тэд өөрийн дүрд тохируулан будалтаа хийх ёстой байдаг гэнэ.
- Ажлын өдөр гэдэг балетчин хүмүүсийн хувьд хүнд хөдөлмөр, байдаг ба ихэнхдээ дутуу нойртой ядарсан байдалтай байдаг.
- Хөшигний ард ч гэсэн их ажил ундарч байдаг билээ. Хувцсаа бэлдэх, үс засалт, нүүр будалт гэх мэт.
- Зарим төрлийн хувцсыг өмсөөд бүжиглэхэд тун хүндрэлтэй байдаг.
- Балетын сургалтад тайзны будалтын хичээл ордог. Тэд 3 см-ийн урттай сормуус нааж, шанаагаа тодруулж, зөвхөн матт уруулын будгаар уруулаа буддаг.
- Классик тайзны будалт хийхэд 30 минут хангалттай байдаг ч зарим тохиолдолд 1 цаг болох нь бий. Балетчин хүн өөрийнхөө нүүрний хэлбэрийг тодруулж будах хэрэгтэй байдаг.
5
Ээж болох
- “Балет болон ээжийн үүргийг хослуулахад хэцүү. Хэдийгээр хүүхдээ хүнд үлдээгээд бэлтгэл хийж болох ч төрсний дараа өөрийн өмнөх галбиртаа орох нь хэцүү байдаг. Гэхдээ би Адрианыг 2 сартай байхад нь бэлтгэлдээ орж, 4 сар хүрэхэд нь дахин тайзан дээр гарсан. Хэдийгээр ээж болоод дахин тайзан дээр гарахгүй байх магадлалтай ч энэ бол тухайн хүний өөрийнх нь сонголт юм.” Светлана Захарова
- Яна Саленко, Берлиний театрын балетчин бүсгүй бөгөөд тэрбээр хүүхэд карьерт нөлөөлөх ёсгүй гэж үздэг гэнэ. Яна одоо 2 дахь хүүхдээ хүлээж байна.
- “Жирэмсэн эмэгтэйн бие үнэхээр төгс байдаг” гэж Аня өөрийн Инстаграм хуудаснаа бичжээ.
6
Балетын нууц ертөнц
Энэ бүх золиосыг тэд тайзан дээр гарч, дэлхий даяар үзэгчдийн гайхшралыг төрүүлэхийн тулд гаргадаг. Балет бол хамгийн шилдэг урлагийн төрөл юм. Үзэгчдийн бахархсан, гайхширсан харц, алга ташилт нь балетын утга учир байдаг.