Шөнийн цагаар ч санаа зоволтгүй идэж болох 9 хүнсний бүтээгдэхүүн

2019-04-14, 12:54
15,943

Шөнийн цагаар хооллох нь биед маш хортой, шингэц муутай нь үнэн боловч унтахынхаа өмнө юм уу эсвэл шөнө дунд сэрээд юм идмээр санагдах үе хүн бүхэнд л тохиолддог шүү дээ. Аз болоход ямар ч цагт идэхэд тохиромжтой, биед өгөх шим тэжээл нь өөрчлөгддөггүй хүнсний бүтээгдэхүүнүүд олон бий.

Шөнийн цагаар ч санаа зоволтгүй идэж болох 9 хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бяслаг

Хэдэн хуудас сыр идэх нь өл дарахад хангалттай бөгөөд тун амархан шингэдэг аж.

Бяслаг

2 Иогурт

Иогуртанд агуулагдах уураг нь зөвхөн өл дараад зогсохгүй өдрийн цагаар биенд илчлэг ихээр шатаахад тусладаг байна.

Иогурт

3 Жигнэмэг

Бүхэл үрийн гурилаар хийсэн жигнэмэг нь таныг тухтай нойрсоход ямар ч муу нөлөө үзүүлэхгүй.

Жигнэмэг

4 Попкорн

Шөнийн цагаар давсгүй попкорныг санаа зоволгүйгээр идэж болно.

Попкорн

5 Өндөг

Чанасан өндөг нь ердөө 75 ккал илчлэг агуулдаг тул шөнөөр идэхэд асуудалгүй. 

Өндөг

6 Ногоон өнгөтэй ногоо

Шөнө дунд босож идэх юм хайх зуршилтай бол өөртөө эрүүл ногооны салат хийж тавиарай.

Ногоон өнгөтэй ногоо

7 Алимны нухаш

Шөнөөр амттай юм идэх дуртай хүмүүст алимны нухаш төгс сонголт байх болно. Нухаш дээрээ үзэм, синнамон нэмээд идэж ч болно.

Алимны нухаш

8 Интоорын шүүс

Интоорын шүүс нь нойрны асуудлыг анагааж, тайван, бөх унтахад тусалдаг нь батлагджээ.

Интоорын шүүс

9 Гадил

Гадил жимс нь кали, магнийн агууламжаар баялаг тул тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн нойронд сайн нөлөөтэй мелатонин гэх бодисыг агуулдаг ажээ.

Гадил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()