Түүнийг Жан Фан Фан гэдэг бөгөөд өдгөө 28 настай, нөхөр болон 2 охиныхоо хамт амьдардаг. Тэрбээр нөхөртэйгөө хамт цемент зөөж амьдралаа залгуулдаг байсан ч нөхөр нь уушгины хатгаа туссан учраас одоо ганцаараа ажиллаж байгаа гэнэ.
50 кг-аар савласан цементийг хүссэн хүн бүр зөөж чадахгүй. Маш хүнд жинтэйгээс гадна, цементийн тоосжилт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Эрүүл мэндээ үл хайхран ууттай цемент зөөж буй энэ бүсгүй "Амьдрал хэцүү ч, амьдрах сайхан шүү дээ. Ямартай ч биеэ үнэлж хялбар аргаар мөнгө олсноос ингээд цемент зөөгөөд ч болтугай амьдралаа залгуулж байсан нь дээр. Хожим үр хүүхдийнхээ өмнө нүүр бардам байж чадна." хэмээн хэлж байжээ.
Саяхнаас Жан Фан Фан гэр бүлийнхээ хамтаар хүнсний бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд тэр нь ч амжилттай байгаа учраас цемент үүрэхээ нэг мөсөн болихоор болжээ. Энэ талаар сонсоод олон хүмүүс бүсгүйд баяр хүргэж байсан ч зарим нь түүнийг бусдын анхаарлыг татахын тулд ийм бичлэг тараажээ гэж хардсан гэдэг.
ВИДЕО