Хятадын нэгэн багш сурагч охидоо хатуухан шийтгэжээ

Хятад сурагчид нүүрээ будахгүй, цэвэрхэн хувцаслах дүрэмтэй байдаг аж. Харин ахлах сургуулийн охид энэ дүрмийг тэр бүр мөрдөх сонирхолгүй байдаг нь гарцаагүй биз ээ. Тиймдээ ч зарим охид нүүрээ будаж, нүдээ тендэх зэргээр дүрэм зөрчих болжээ. 

Хятадын нэгэн багш сурагч охидоо хатуухан шийтгэжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сургуулийн сурагчдад зохимжгүй хэмээн үзэж нүүрээ будахыг хориглоход эцэг эхчүүд уурлаж бухимддаг бол  Хятад эцэг эхчүүд үүнийг харин ч сайшаалтай хүлээн авсан байна. 

Хятадад олон нийтийн сүлжээгээр тархсан тус бичлэгт гарч буй багшийн үйлдлээс энэ улсад багш хүнийг хаан мэт хүндэлдэг нь харагдсан юм. Дүрэм зөрчсөн тохиолдолд багш өөрийнхөө бодсоноор шийтгэх нь тэднийхээр зөв ажээ. 

Өмнөх сануулгыг нь үл тоосонд аргаа барьсан багш ийнхүү эмэгтэй сурагчдынхаа нүүрийг өөрөө угааж, будгийг нь арилгажээ. 

Багш нь нэг охины нүүрийг угааж байх хооронд дараагийн сурагчид тэвчээртэйгээр шийтгэлээ хүлээх гээд зогсож буй Хятадын энэхүү боловсролын соёл та бүхэнд таалагдах биз ээ.

Уг үйл явдал БНХАУ-ын Гуанжоу хотын Циандуннань дүүргийн 3-р дунд сургууль дээр болжээ. Сургуулийн дүрэмд охид нүүрээ будахыг хориглосон заалт байдаг боловч тэд бусдын анхаарлыг татахыг тулд нүүрээ будсан нь дүрэм зөрчсөн үйлдэл гэжээ. 

Дашрамд дурдахад, сурагчдын эцэг эхчүүд энэхүү үйлдлийг дэмжсэн байна. Уг бичлэг цахим орчинд цацагдах үеэр тэд "бид хүүхдүүдээ эрдэм сургах гэж сургуульд явуулдаг болохоос биш хөвгүүдтэй сээтгэнэ гэж явуулдаггүй" гэсэн сэтгэгдэл бичжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()