Чимээгүйгээр хамгийн их цус урсгасан 5 дайн

Түүхийн хуудсанд мөнхөрч, кинонд дүрслэгдэж, ном зохиолд дурдагдсан үй олон дайн байлдаанууд бий. Мөн олон түмний сайн мэддэггүй түүхэнд үлдээгүй тулаанууд ч их байдаг. Гэвч түүхэнд бичигдэх эсэх нь үхсэн хүмүүсийн тооноос бус харин золиоснуудын «чанар»-аас хамаардаг гэдгийг та мэдэх үү? Үнэндээ ямар ч дайн тулаан гарз хохирол учруулдаг тул бүгдийг нь л авч хэлэлцэх ёстой шүү дээ. Ингээд бид хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй, саяхан болж өнгөрсөн хамгийн их цус урсгасан 10 дайны талаарх мэдээллийг хүргэж байна. Зарим нь одоо ч дуусаагүй байгаа нь харамсалтай.

Чимээгүйгээр хамгийн их цус урсгасан 5 дайн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суданы иргэний дайн

Уг дайнд төсөөлж болох бүх л ашиг, сонирхлын зөрчлүүд нөлөөлсөн. Умард болон Өмнөд зүгийнхний газар зүйн байрлал, шашны бүлэглэл, угсаатны омгууд нь өөр өөр байсан учраас зөрчилдөөн ихээхэн гарч улмаар дайн эхэлжээ. Умард нь цөлөрхөг газар нутагтай бол Өмнөд нь үржил шимт хөрстэй, газрын тосны асар их нөөцтэй юм. Энэ дайнд хүүхэд-цэргийг идэвхтэй ашиглаж байсан бөгөөд хоёр тал хоёулаа 10-12 насны хүүхдүүдийг цэрэгт татаж байжээ. Тэдний тархинд «Тэд бол дайсан, муу хүмүүс» гэсэн ойлголтыг суулгаж байсан ба энэ үг л тэднийг хүн алахад хүргэж байжээ. Мөн ямар нэгэн эргэлзээ, айдсыг нь зайлуулахын тулд мансууруулах бодис өгдөг байсан гэдэг. Дайны үед 50,000 гаруй хүүхэд цэрэгт татагдсан бөгөөд үр дүнд нь хоёр сая хүн үхэж, дөрвөн сая гаруй хүн цагаачлан зугтжээ. Умард нь газрын тос дамжуулалтыг бүрэн хяналтандаа байлгаж байсан учраас Өмнөд нь тусгаар тогтнол болон газрын тосныхоо төлөө дайтсан ба хүн амын 50% нь өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр л байна.

Суданы иргэний дайн

2 Колумбын иргэний дайн

Либерал үзэлтнүүд нь консервативуудтайгаа маргалдсаны улмаас 1948 онд Колумбад дайн эхэлсэн юм. Тухайн үед коммунистууд боломжийг ашигласан ба улс орных нь хамгийн хүчирхэг хэсэг мансууруулах бодис үйлдвэрлэгчид болж хувирчээ. Энэ дайны гол хүчин нь 20 мянга гаруй жадтантай ФАРК буюу коммунист- партизанууд мөн боловч энэ нь цор ганцхан бүлэглэл биш байсан юм. Жишээ нь, шүүхийн ордныг 1985 онд булаан эзэлж, Колумбын Дээд шүүхийн бүх гишүүдийг оролцуулан 300 хүнийг барьцаалж байсан «М-19» гэгч цөхөрсөн залуусын бүлэглэл ч байсан. Эцэстээ Ордон бараг тэр чигтээ устаж, 13 шүүгч амь үрэгдэж, «М-19»-ийн гишүүдээс 2 нь л амьд үлдсэн гэдэг. Хожим нь энэ бүлэглэл томоохон пүүс компаниудтай хамтран ажиллаж, улс төрийн тогтолцоонд хууль ёсны байр суурьтай болжээ. Учир утгагүй мэт санагдавч байдал ийм л байж. Энэ дайныг дууссан гэж үзэхэд эрт бөгөөд засгийн газар нь хамгийн гол дайсан ФАРК-тай түр эвлэрсэн ба 2019 оны 1-р сарын 21-нд өөр нэгэн коммунист бүлэглэл болох «АНО» нийслэлдээ халдлага үйлдэж, түүнийгээ өөрсдийнх нь “Рождество” бааз руу довтолсны хариу гэж мэдэгджээ. Мөн жилийн өмнө тэд газрын тос дамжуулах хоолойг сүйтгэж байсан юм. Дайны жилүүдэд бараг 300,000 хүн амь үрэгдэж, 5 сая гаруй хүн цагаачилжээ.    

Колумбын иргэний дайн

3 Африкийн аугаа их дайн

Энэ бол 20 гаруй улсын маш олон шилдэг дайчдын оролцсон XXI зууны хамгийн их цус урсгасан дайн юм. Африкийн ээлжит нэг генералын зэвсэгт үймээнээр эхэлсэн уг дайн эцэстээ бүхэл бүтэн тивийн томоохон хэсгийг хамарч, олон улсын зөрчилдөөн болж хувирчээ. Хэдийгээр энэ дайн одоо ч бүр мөсөн дуусаагүй байгаа боловч 1998-аас 2002 оны хооронд хамгийн идэвхтэй өрнөж байсан гэдэг. Уг дайны улмаас дөрөвхөн жилийн дотор 5 сая гаруй хүн үхэж, олон сая хүн дүрвэж зугтсан бөгөөд хагас сая гаруй хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлүүлж, зэрэмдэглүүлжээ. Гарз хохирол болон оролцсон улс орных нь тоогоор харьцуулбал энэ дайныг Дэлхийн нэгдүгээр дайнтай адилтгаж болох юм. Зөвхөн Конго улсад л гэхэд 10 хүн тутмын 1 нь үхэж байсан гэдэг.            

Африкийн аугаа их дайн

4 Гурвалсан холбоотны дайн

Энэ бол хамгийн их гарз, хохирол учруулсан дайны нэг. 1864-өөс 1870 онд Парагвай улс Аргентины эсрэг, Уругвай Бразилын эсрэг дайтжээ. Ард түмний хайртай удирдагч Франсиско Лопесын удирдлагаар тэд тусгаар тогтнолыг хүсэж, дайны замын сонгосон юм. Үнэндээ Өмнөд Америкийн ердийн л нэг дарангуйлагчийн дэглэм байсан хэрэг шүү дээ. Улмаар Парагвай улс Бразилын алт ачсан усан онгоцыг барьцаалсны дараа тэдний хоорондын харилцаа улам хурцадсан юм. Парагвай улс хөрш 3 орныхоо эсрэг ганцаараа тэмцэж бүрэн бүслэгдсэн ба газар нутгийнхаа хагасыг алдаж, эрчүүдийнх нь 70 хувь тулалдаанд амь үрэгдсэн гэдэг.

Гурвалсан холбоотны дайн

5 Руанда дахь хоморголон устгалт

Руандагийн хоморголон устгалт буюу «геноцид» нь бүхэл бүтэн ард түмнийг устгах гэсэн аймшигтай оролдлого юм. Руандад хамгийн олон хүн амтай Хуту болон Тутсигийн иргэд амьдарч байжээ. Тутси нь арай олон хүн амтай байсан ч колонийн үед Хутучууд улс төрийн болон цэргийн өндөр албан тушаалыг хашиж байсан ба тусгаар тогтнолоо олсны дараа ч тэр байдал нь үргэлжилсээр байсан юм. Тутсичуудыг явсны дараа Хутучууд өөрсдийн эрх мэдлийнхээ төлөө тэмцэж эхэлсэн бөгөөд нэр хүндтэй албан тушаал хашихыг хүсэж байсан нь мэдээж билээ. Маш олон бүлэглэлийнхэнд тэр нь таалагдаагүй. Учир нь машинаар хаашаа ч юм явж байтал "Чамайг болон танай үндэстнийг устгах болно" гэж хэлэхийг радиогоор сонсоно гээд төсөөл дөө. Түүгээр ч зогсохгүй ийм явдал өдөр бүр давтагдаж, нэвтрүүлэгч нь зэвсэг хаанаас олж авах, яагаад чи хүн алах хэрэгтэй болох, яаж бусдаас илүү байх вэ гэдгийг ярьж зааварладаг байснаас болж бие биенээ шалтгаангүй хороох болжээ. Руандагийн «Мянган толгодын Радио» ОНМХ-ээр хүчирхийллийг сурталчилсны үр дүнд 3 сар хагасын дотор 1 сая хүний амь үрэгдсэн юм. Энэ нь сард 300,000, өдөрт 10,000, цагт бараг 400 хүн гэсэн үг үхэж байсан гэсэн үг.

Руанда дахь хоморголон устгалт

Амбазони бүс нутаг

Яг одоо өрнөж буй энэ зөрчилдөөн уг жагсаалтад тохирохгүй мэт боловч ирээдүйд дээрх дайнууд шиг маш их цус урсгах төлөвтэй байгаа юм. Амбазони бол Камеруны үймээн самуунтай бүс нутагт оршдог тусгаар тогтносон улс. Тэдэнд засгийн газар, туг далбаа, тэр байтугай иргэний үнэмлэх, паспорт ч (хаана ч, хэн ч хүлээн зөвшөөрдөггүй) байдаг. Тэд Камеруны цэргийнхэнтэй ойр ойрхон мөргөлдөөн хийж байгаа бөгөөд тэр хэмжээгээрээ үхсэн хүмүүсийн тоо ч өссөөр байна. Мөн зарим хөрш орнууд нь энэ зөрчилдөөнийг ихэд сонирхож байгаа нь ноцтой байдал үүсгэж болзошгүй юм. Францаар ярьдаг Камерунчуудаас ялгаатай нь Амбазонид өөр омгийнхон амьдардаг ба тэд Англи хэлээр ярьдаг юм.

Амбазони бүс нутаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()