1
"Аллага"
1961 онд Японы хэт барууны үзэлтэй оюутан залуу Отояа Яамагүчи (Otoya Yamaguchi) коммунист намын дарга Инэжиро Асанума (Inejiro Asanuma)-г хутгалж амийг хороожээ. Тус агшныг гэрэл зурагт буулгасан зурагчин 1962 онд Пулитцерийн шагнал хүртэж байсан.
2
"Аврал"
1962 онд үргэлжилж байсан Венесуэлийн иргэний дайны үеэр шархадсан цэрэг номлогчоос аврал эрж байна.
3
"Шатаж буй лам"
1963 онд Вьетнамын Сайгон мужид Буддын шашны үзлийг хавчих гэсэн улс төрийн бодлогыг эсэргүүцэж Вьетнамын их хөдөлгөөний Буддист лам өөрийгөө шатааж байгаа зургийг дэлхий нийтээрээ цочирдон хүлээж авсан юм. Энэхүү гэрэл зургийг хальсанд буулгаж дэлхий нийтэд харуулсан гэрэл зурагчин Малколмыг Пулитцерийн шагналаар шагнажээ.
4
"Орголт"
1965 онд АНУ-ын армийн бөмбөгдөлтөөс зугтсан эмэгтэй хүүхдүүдтэйгээ гол гаталж байна.
5
"Харц"
1985 оны 11-р сарын 13-нд Невадо-дель-Руис галт уул дэлбэрч 25 мянган хүн нас барсны нэг нь 13 настай Омайра Санчес байсан юм. Байшингийн нурангид дарагдсан тэрбээр нас барахынхаа өмнө 3 хоногийн турш хүзүүгээр нь татсан их уснаас амьд гарахын төлөө тэмцэж байжээ. Энэхүү зургийг фото сэтгүүлч Франк Фурнье авснаар охины дүр гэрэл зургийн хальснаа мөнхрөн үлджээ.
6
"Tankman"
Энэ бол "Tankman" буюу танкийг зогсоосон эр хэмээх домогт фото зураг юм. Тус эрэгтэй 1989 онд Тяньаньмэний талбай дээр болсон нийгмийг ардчиллын төлөөх залуусын жагсаалыг тараах гэсэн танкийг зогсоож байв.
7
"Үхэл ойрхон байна"
Энэхүү зургийг гэрэл зурагчин Кевин Картер (Kevin Carter) 1993 онд Суданы Айод хотод даржээ. Охины эцэг эх тусламжаар ирсэн хоол хүнсийг авахаар гүйж байсан бол өлсөж, цангаснаасаа болж сульдсан бяцхан охин тэдний араас явж ч чадахгүй амарч байлаа. Гэрэл зурагчин Кевин Картер энэ зургаараа Пулитцерийн шагнал хүртсэн боловч гурван сарын дараа амиа хорлосон гэдэг.
8
"Үл мэдэх газар луу"
2003 онд Төв Америкаас АНУ хүрэх гал тэрэгний дээр суусан хүү. Тэрбээр амьдралаа залгуулахын тулд АНУ руу хууль бусаар нэвтрэх гэж байсан аж.
9
"Тэмцэгч"
2007 онд Израилийн засгийн газар хууль бусаар нутагт нь суурьшсан Палестин гаралтай иргэдийн сууринг хүчээр нурааж байжээ. Уг зураг дээр байгаа эмэгтэй гэрийг нь нураахаар ирсэн цэргүүдийн эсрэг ганцаараа тэмцсэн аж.
10
"Үхлээс хэдхэн секундийн дараа"
2017 онд Анкара хотод ирсэн ОХУ-ын элчин сайдыг Туркийн хэт даврагч үзэлтэй хуучин цагдаагийн ажилтан байсан залуу буудаж хороосноос хэдхэн секундийн дараа энэхүү зургийг авчээ.
11
"Азгүйтэл"
2018 онд засгийн газраа эсэргүүцэх жагсаалын үеэр 28 настай Хосе (Jose) хэмээх залуу цагдаа нар руу молотов коктейл шидэх гэж байгаад өөрөө дээрээ унагаажээ.