1
Ази түргэн хоолны сав
Бид ихэнхдээ л хурууныхаа чадварыг шалгаж савны булангаас будаа ухаж, савхаар гоймонг нь гаргаж идэх гэж нэлээд хичээдэг. Гэтэл үнэндээ савыг нь задлахад л идэхэд хялбар таваг болж хувирдаг шүү дээ.
2
Цахилгааны утсан дээрх цилиндр
Энэ нь цахилгаан хэлхээн дэх өндөр давтамжийн дуу чимээг дарах шүүлтүүр юм. Түүний ачаар тоон дохионы чанар сайжирдаг. Түүнчлэн энэхүү шүүлтүүрийг салгаж болдог аж.
3
Цамцны захын хойд хэсэгт байрлах товч
Энэ товч нь зангиаг хөдөлгөхгүй байхад тустай. Гэвч сүүлийн үед залуус төдийлэн зангиа зүүхээ больсон учир энэ төрлийн цамц үйлдвэрлэгдэхээ больсон юм. Харин орчин үед гоёл чимэглэл мэтээр ашиглах болжээ.
4
Дарсны шилний ёроол дахь хонхорхой
Аливаа шилийг таглах үед ёроолд нь гүн даралт өгдөг. Харин энэхүү хонхорхой нь даралтыг жигд хуваарилахад тустай бөгөөд үүний ачаар шил хагардаггүй юм.
5
Цамцны дээд товчинд зориулсан хөндлөн товчны нүх
Цамцны товчны бүх нүх босоо байдаг хэрнээ яагаад зөвхөн дээд тал нь хөндлөн байдаг юм бол? Учир нь дээд хэсгийн товч амархан тайлагддагт оршино. Хөндлөн товчны нүхнээс товч суларч гарах нь бага байдаг аж.
6
Кетний хажуу талын нүх
Мэдээж, 1-рт агаар нэвтрүүлэхэд тустай. Хоёрдугаарт, өмнө нь "Converse All Stars" кетийг сагсан бөмбөгчдөд зориулж үйлдвэрлэж байсан бөгөөд тэд хажуугийн нүхнүүдэд нь хүртэл үдээс хийдэг байжээ. Үүний ачаар гутал сугарахгүйгээр хөлийг нь сайн барьдаг байсан юм.
7
Гоймонгийн халбаган дээрх нүх
Хэр их хэмжээний гоймон чанах вэ гэж толгойгоо гашилгахгүйн тулд энэ халбагыг ашиглах хэрэгтэй. Нэг нүхэнд багтаж буй гоймон нь нэг хүний порц гэсэн үг юм.
8
Шанаганы бариул дээрх гогцоо
Энэ нь зөвхөн шанагыг өлгөхөд ашиглаад зогсохгүй хоолныхоо хутгуурыг тогтооход зориулагдсан байдаг.
9
Балны таглаан дахь жижиг нүх
Хүүхдүүд амандаа юм хийх их дуртай байдаг. Ялангуяа балны тагийг хүүхэд гэлтгүй том хүн ч хазаад сууж байх нь бий. Тиймдээ ч санаандгүй байдлаар таг залгисан тохиолдолд жижиг нүх нь амьсгалын дутагдалд орохгүй байхад тусалдаг гэнэ.
10
Машины хяналтын самбар дээрх сум
Түлшний заалтын хажууд нэг сум байдаг бөгөөд энэ нь түлшний сав аль талдаа байгаа болохыг заадаг юм.
11
Модтой чихрийн модны нүх
Үүнийг технологи талаас тайлбарлах хэрэгтэй бөгөөд хуванцар дээр чихрийг хөдөлгөөнгүй тогтооход ашигладаг. Энгийнээр модыг чихэрт дүрэх үед голд нь чихрийн сироп орж, хатсаныхаа дараа чихрийг сайн тогтоож өгдөг юм.
12
Дотуур хувцсан дээр байрлах жижиг халаас
Мэдээж энэ бол халаас биш. Учир нь үүнийг үндсэн материалаас нь өөр даавуун чанартай материалаар хийдэг. Хоёр талыг нь захад нь тогтоож болох ч үндсэн хэсэгт нь оёдол гаргах боломжгүй байдаг учир ийнхүү нэг тал нь онгорхой үлдээдэг байна. Тиймээс энд ямар нэг зүйл хийх, хадгалах боломжгүй гэдгийг санаарай.
13
Цүнхэн дээрх дөрвөлжин тэмдэг
Анх энэхүү тэмдгийг зөвхөн жуулчдад зориулан оёж байсан бөгөөд завсраар нь төрөл бүрийн уяа гаргадаг байжээ. Харин сүүлийн үед зүгээр л чимэглэл болгон үйлдвэрлэдэг болсон.
14
Брюкэн өмд дээрх зураас
Классик загварын өмдөнд энэ зураасыг ихээхэн гаргадаг бөгөөд албан ёсоор хэн ч зохиогоогүй юм. 19-р зууны үед оёдлын үйлдвэрүүд ихэнхдээ экспортын зориулалтаар хувцас оёж байсан бөгөөд илүү их ачаа багтаахын тулд маш олон хувцсыг дээр дээрээс нь давхарлаж хийдэг байжээ. Үүнээс болж хувцсан дээр төрөл бүрийн нугалаа үүсэж эхэлсэн ба тэдгээрийг бүрэн арилгах боломжгүй байсан учир эвлэрэхээс өөр аргагүй болсон гэдэг.
15
Малгайн дээрх бөмбөлөг
Малгайн дээрх хөгжилтэй бөмбөлөг нь анх XVIII зуунд Францын усан цэргийнхний малгай дээр үүссэн бөгөөд тэд хөлөг онгоцны жижиг таазанд толгойгоо цохисоор залхаж ийнхүү бөмбөлөг хийсэн гэдэг. Улмаар цэргийн төрөл бүрийн малгай дээр хийгдэх болсон бөгөөд үүний ачаар тухайн цэргүүдийг ямар алба хашдаг талаар мэдэх боломжтой байжээ.
16
Цаасны хутганы хамгаалалт
Цаасны хутганы ир дуусах үед бид түүнийг хугалах хэрэгтэй болдог. Өөрийгөө гэмтээлгүй хугалахын тулд үзүүр дээр нь байгаа хамгаалалтыг ашиглах нь зүйтэй.
17
Метр дээр байрлах нүх
Энэ нь урт зүйлийн хэмжээг ганцаараа гаргахад тусалдаг. Үзүүр дээрх ховил нь шрупп руу орж тогтсоноор мужаанууд өөрийн хэрэгтэй зайд очиж хэмжилт хийж чадна гэсэн үг юм.
18
"Heinz" кетчуп дээрх 57 гэсэн тоо
57 гэсэн тоо нь 57 төрөл гэсэн утгыг илэрхийлэхээс гадна хэрвээ кетчуп тань гоожихгүй байвал 57 гэсэн тоон дээр алгаараа цохиж өгөх хэрэгтэй гэнэ.
19
Шарах шүүгээний доор байрлах хайрцаг
Хүмүүс ихэнхдээ энэ хэсэгт хайруулын таваг гэх мэт хэрэггүй сав суулгаа хийдэг. Угтаа энэ хайрцаг нь халаах үйлчилгээтэй бөгөөд шарах шүүгээнд болгосон хоолоо хөргөхгүйн тулд тухайн хайрцагт хийх ёстой юм байна.
20
Гутлын үдээсэнд зориулсан нэмэлт нүх
Гутлын үдээсний нэмэлт нүхийг ашиглах хүн ховор байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нүхний ачаар та гутлаа хөлдөө илүү сайн тогтоож чадна. Мөн дасгал хийж байх үед хөлийг тань үрж, холгохгүй.