1
Үсний хавчаар
Уруулаа будахдаа үсний хавчаар ашиглаж мөр гаргаарай. Ингэснээр уруулаа илүү гаргалгүй будаж чадна.
2
Нойтон хөвөн
Энэ аргыг үнэтэй салонд орохоос залхсан эмэгтэйчүүд сэджээ. Нүүрний хөвөнгөө бүлээн усанд чийглэж, цэвэрлэсэн арьсан дээрээ тавина. Ингэснээр та нүүрнийхээ арьсыг амархан чийгшүүлж, амраах болно.
3
Сахлын хөөс
Солонгос охид нүүрэн дээрх тууралт, батгатайгаа тэмцэхэд сахлын хөөс ашигладаг. Яагаад гэвэл энэ нь халдварын эсрэг бодисуудтай адилхан аж. Сахлын хөөсөө сонгохдоо зөвхөн эмзэг арьсны хөөс сонгох хэрэгтэй шүү. Цэвэрлэсэн нүүрэндээ сахлын хөөс түрхэж хуруугаараа зөөлхөн үрж 5-10 минут байлгаад угаана. Долоо хоногт 1-2 удаа хийгээрэй.
4
"Жамсу"
"Жамсу" нь нүүрний будгийг тогтоцтой байлгаж, арьсыг тослог биш, эрүүл харагдуулдаг онцгой арга юм. Эхлээд суурь кремээ түрхээд дараа нь хүүхдийн цацлага (тальк) давхарлаж түрхэнэ. Түүнийхээ дараа савтай хүйтэн усанд нүүрээ 15-30 секунд дүрнэ.
5
Хөвөнтэй мод
Нүүрний будалтын багс нян үржих төгс газар болдог учраас Солонгос бүсгүйчүүд чих ухагч хөвөнгөөр энгэсгээ түрхэх болжээ. Үүгээр та зовхи, сормуус гээд хүссэн газраа будаж болно.
6
"BB" болон "СС"
Солонгос эмэгтэйчүүд "BB" болон "СС" крем хэрэглэдэг нь тэдний төгс арьстай байдгийн нууц юм.
"BB" гэдэг нь "Blemish Balm" буюу “Өө дарах бальзам” гэсэн утгатай нэршил юм. Энэхүү крем нь Герман Улсаас гаралтай боловч Ази бүсгүйчүүдийн арьсны онцлогт илүүтэй тохирдог. "BB" кремийн онцлог нь "Foundation"-аас илүү шингэн, хөнгөн бүтэцтэй, үрэвслийн эсрэг болон зөөлрүүлэх үйлчилгээтэйд оршино.
"СС" крем гэдэг нь “Complete correction cream” гэсэн үгний товчлол бөгөөд "BB" кремний бүх давуу талыг агуулсны байдаг. Мөн арьсны өө сэвийг маш сайн далдалж чаддаг ба тэжээл өгөх нэмэлт найрлагатай. Уг крем эь арьсны өнгийг жигд болгож, сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж, харагдуулдаг.
7
Туузан цавуу
Солонгос бүсгүйчүүд нүүрний төгс хэлбэртэй болохын тулд нүүрээ туузан цавуугаар хэлбэрт оруулдаг. Энэхүү аргыг тэд өдөр бүр хэрэглэж нүүрээ хүссэн хэлбэртээ оруулж чаддаг байна.