Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 амьтан

Энэ дэлхийд олон төрлийн үзэсгэлэнтэй амьтад бий. Амьтанд хайртай хүмүүс тэжээвэр амьтдаа боломжийн үнээр худалдаж авахдаа татгалздаггүй боловч зарим нь маш өндөр үнэ ханштай байдаг. Ингээд бид танд дэлхийн хамгийн үнэтэй амьтдыг танилцуулж байна. Эдгээр амьтад яагаад тийм үнэтэй байдаг болохыг хамтдаа сонирхоцгооё.

Дэлхий дээрх хамгийн үнэтэй 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 16 сая ам долларын үнэтэй “Green Monkey” адуу

Энэ бол маш үнэтэй, ховор үүлдрийн адуу бөгөөд тун сайхан зүстэйгээс гадна маш хурдан юм. Олон уралдаанд удаа дараа түрүүлж байсан бөгөөд 16 сая ам долларын үнэтэй​ юм.

16 сая ам долларын үнэтэй “Green Monkey” адуу

2 7000-10000 ам долларын үнэтэй “De Brazza” сармагчин

Дунджаар 22 жил насалдаг энэ төрлийн сармагчныг өөрөөр намгийн сармагчин гэх бөгөөд төв Африкийн намгархаг газарт амьдардаг. Тэд Францын аялагч “Pierre Savorgnan de Brazza”-ийн нэрээр нэрлэгддэг ба өөрсдийгөө тун чадварлаг нууж чаддаг тул олж барихад маш хэцүү байдаг гэнэ.

7000-10000 ам долларын үнэтэй “De Brazza” сармагчин

3 25000 ам долларын үнэтэй Саваннагийн муур

Саваннагийн муур нь маш үзэсгэлэнтэй, өвөрмөц амьтан юм. Хэрэв та энэ амьтныг худалдаж авахыг хүсвэл 25 мянган ам доллар төлөх хэрэгтэй. Энэ нь маш их мөнгө гэдэг нь тодорхой боловч нохой, муурыг хамтад нь тэжээх хүсэлтэй хүмүүсийн хувьд хамгийн төгс сонголт байх болно. Саваннагийн муурыг муурын арьс нөмөрсөн нохой гэж хэлдэг бөгөөд үржүүлэхэд маш хүндрэлтэй байдаг аж.

25000 ам долларын үнэтэй Саваннагийн муур

4 1.6 сая ам долларын “Missy” үхэр

“Missy” бол маш ховор үүлдрийн үхэр юм. Тиймдээ ч 1.6 сая ам долларын үнэ хүрдэг бөгөөд маш хурдан өсдөг гэнэ. “Missy” үнээ нь АНУ-д зохион байгуулагдсан, дэлхийн хамгийн алдартай үзүүлбэр болох “Western Fall National Show”-д тэргүүн байр эзэлж байсан.

1.6 сая ам долларын “Missy” үхэр

5 155 мянган ам долларын үнэтэй “Sir Lancelot Encore”

Нино Отто болон Эдгар Отто нар нохойндоо үгээр илэрхийлэхийн аргагүй их хайртай байжээ. 2008 онд хайртай нохой “Sir Lancelot” нь хавдрын улмаас үхсэн ба тэд клоны аргаар нохойгоо хувилахыг хүсэж 155 мянган ам доллар төлж дахин “Sir Lancelot Encore” гэх лабрадор үүлдрийн нохойтой болсон юм.

155 мянган ам долларын үнэтэй “Sir Lancelot Encore”

6 582 мянган ам долларын Төвд Банхар

Энэ нохой бол дэлхий дээрх хамгийн үнэтэй зарагдсан нохойны нэг. Та энэхүү маш ховор үүлдрийн нохойг анх хараад л дуртай болох нь гарцаагүй. 80 см өндөр биетэй уг нохой 582 мянган ам долларын үнэд хүрч чадсан юм. Цэвэр цусны Төвд Банхар нь олдоц муутай байдаг.

582 мянган ам долларын Төвд Банхар

7 138 мянган ам долларын үнэтэй цагаан арслангийн гүег

Маш ховор үүлдрийн цагаан арслан нь зөвхөн Өмнөд Африкийн зэрлэг байгальд Тимбавати мужид л байдаг.“Global White Lion Protection Trust”-ийн мэдээгээр дэлхий дээр 300-хан цагаан арслан үлдсэн байгаа гэнэ. Иймээс л зулзага нь өндөр үнэ хүрсэн аж.

138 мянган ам долларын үнэтэй цагаан арслангийн гүег

8 89 мянган ам долларын үнэтэй эвэрт цох

Эвэрт цох бол жижигхэн биетэй хэдий ч дэлхийн хамгийн өндөр үнэтэй амьтан юм. Энэ нь 1200 төрлийн шавжийн "Lucanide" гэх төрөлд хамаарагддаг. Энэ цох нь маш ховор байдаг бөгөөд удаан хугацаанд 5-7.6 см урттай болдог. Энэ нь төрөл зүйл дотроо нэлээд том биетэйд тооцогддог гэнэ. Эвэр, дээд эрүү нь түүнийг маш өвөрмөц харагдуулдаг. Нэгэн үржүүлэгч 7.6 см-ийн урттай цохыг 89 мянган ам доллараар зарж чаджээ.

89 мянган ам долларын үнэтэй эвэрт цох

9 14 мянган ам долларын “Hyacinth Macaw” тоть

Энэхүү макау тоть нь Өмнөд Америкийн төв болон дорно хэсгээр амьдардаг бөгөөд дэлхий дээрх хамгийн том нисдэг тоть юм. Хүчирхэг хошуугаараа наргил модны самар болон Бразил самрыг хүртэл хагалж чаддаг аж.

14 мянган ам долларын “Hyacinth Macaw” тоть

10 16 мянган ам долларын “Palm Cockatoo” тоть

55-60 см өндөр, 910-2100 гр жинтэй энэхүү тоть нь улаан толбо, хар зүс, том биеэрээ хялбархан танигддаг бөгөөд “Probosciger” төрөл болон харгалзах овог дотроо цор ганц нь юм. 

16 мянган ам долларын “Palm Cockatoo” тоть

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()