Өсвөр насныханд өгөх зөвлөмж

Өсвөр насныханд өгөх зөвлөмж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

16  настай Мишээл: Манай ээж намайг ойлгохгүй юм. Хичээлээ хийгээд гэртээ л байж байвал ээжид таалагддаг. Гэтэл ангийнхан маань гадуур найзуудтай зугаалж, кино үзэж хамтдаа хөгжилтэй байдаг. Яавал ээж маань намайг найзуудтай минь санаа зовохгүй уулзуулдаг болох бол?

Зөвлөгөө: Охин минь, хамгийн түрүүнд ээж чинь чамд бүхнээс илүү хайртай гэдэгт итгээрэй. Чамайг элдэв муу зүйлээс хамгаалах гэсэндээ гадуур явахыг чинь хязгаарлаж байгаа байх. Тиймээс цаг гаргаад ээжтэйгээ ярилцаад үз. Найзуудтайгаа уулзаж юу хийхээ, хэдэн цагт ирэхээ, яагаад найзуудтайгаа байх гоё байдаг тухайгаа ээждээ нуулгүй хэл. Чамайг ойлгох болно. Та хоёрт ердөө ярилцах цаг л хэрэгтэй байна.

2

17 настай Анар: Би найз охинтойгоо үерхээд 7 сар болж байна. Эхэндээ бүх юм гоё байсан ч сүүлийн үед жижиг  юмнаас болоод маргалдаж, муудалцдаг болсон. Найз охины маань уурладаг шалтгаан нь хамт байхгүй үедээ таг боллоо, утсаар ярьсангүй, фейсбүүкдээ орсонгүй гэдэг. Надад энэ нь уурлаад байх шалтгаан биш юм шиг санагддаг. Үнэндээ би нэгжгүй, заримдаа нэгж авъя гэсэн ч мөнгөгүй үе байдаг.

Зөвлөгөө: Эхэлж байх үеийн харилцаа бүх хосуудад ижилхэн сайхан байдаг. Та 2 муудалцаж эхэлж байна гэдэг нь илүү дотно болж, бие биенээ илүү их таньж мэдэж байна гэсэн үг. Энэ үеийг давсныхаа дараа нэгнийхээ юу хүсэж байгааг ойлгодог, мэддэг болно гэдэгт итгээрэй. Харин чамд утсаар ярих хэрэгцээ их байдаг бол Юнителийн Smart Talk-ийн хэрэглэгч болохыг зөвлөе. Учир нь энэ багц хямд өртөгөөр их ярих боломжтой юм. Мөн шинэ хэрэглэгч болсон тохиолдолд фейсбүүкээ 6 сарын турш дата унагалгүй ашиглах боломжтой гэсэн шүү. Найз охинд чинь ч гэсэн таалагдах байх.

3

15 настай Халиун: Сүүлийн үед нүүрэн дээр минь байнга батга гараад байх боллоо. Үүнээсээ болоод сургуульдаа явахаасаа ч ичдэг болсон. Бас үс тослогтоод амархан муухай болдог болсон. Тослог багасгадаг гормоны эм байдаг гэж сонссон. Хэрэглэж үзвэл батгагүй болох болов уу? эсвэл батга хурдан хугацаанд арилгадаг арга юу байдаг бол?

Зөвлөгөө: Шилжилтийн насны охид хөвгүүдийн дунд байдаг нийтлэг асуудал чамд ч гэсэн тулгарсан бололтой. Энэ насанд гормоны өөрчлөлтүүд явагддаг тул нүүрэн дээр юм гарах нь түр зуурын л үзэгдэл юм. Гэхдээ нүүрээ тогтмол сайтар цэвэрлэж хэвшээрэй. Элдэв эм, батганы эсрэг бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө арьсны эмчид үзүүлж зөвлөгөө авсан нь дээр шүү. Нэмж хэлэхэд нүүрэн дээр чинь батга гарсан ч өөртөө итгэх итгэлээ битгий гээгээрэй. Чиний нас, өөртөө итгэлтэй байдал чинь чамайг чимдэг гэдэгт итгээрэй охин минь.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.