Буддагийн баримал дотроос 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

Голландын анагаах ухааны төвийнхөн эртний нэгэн баримлыг “Хамгийн хөгшин өвчтөн” гэж нэрлэх болжээ. Яагаа юм бол? Музейд байх ёстой бурхны баримлыг яахаараа эмнэлэгт авчран компьютер томографт харан “шинжилж” байдаг билээ гэсэн сонин асуулт гарч байгаа биз? Хятадын буддын шашинтнууд уг бурхны баримлыг сэргээн засварлах үеэрээ ёстой сонин зүйлтэй учирчээ. Хэргийн учир нь бурхны баримал дотор хүний занданшуулсан шарил байсан юм.

Буддагийн баримал дотроос 1000 жилийн настай занданшуулсан шарил олджээ

1 Баримал доторх лам

1996 онд Голландын нэгэн баян цуглуулагч алтаар бүрсэн Будда бурхных нь гадна талд жижиг зураас, гэмтэл гарсныг хараад сэргээн засварлуулахаар шийдэж. Сэргээн засварлах ажилд орохоор суурийг нь автал бүүр эртний ёрог даавуугаар ороосон сонин зүйл олж харсан байна. Суурийн дотроос хоёр жинтүү, тэдгээрийн дунд нуусан гар бичмэл олжээ. Гар бичмэлд нь түүний занданшуулсан шарил нь амьд сэрүүндээ Хятадын бясалгалын сургуулийг удирдаж байсан ламтан Лю Цьюанийн цогцос гээд түүнийг гэгээрлийн оргилд хүрч нирваан дүрд хувилсан хүн гэсэн байв. Мөн бурхны баримал дотор яг ийм байдлаар байж байгаа гэж бичжээ. Сэргээн засварлагч эхлээд энэ бичвэрийг уншаад огт итгээгүй гэнэ. 

Баримал доторх лам

Бурхны баримлын эзэн ч гайхаж хоцорч. Түүнд нэг бол бичвэрт итгэн бурхнаа эвдлэн үнэхээр занданшуулсан шарил байвал гаргаж судалгаа шинжилгээнд өгөх эсвэл баримлаа тэр чигт нь хадгалах хоёр сонголт байв. Гэхдээ тэрээр энэ бичвэрийн үнэн эсэхийг мэдэхийг ихэд хүсэж байсан болохоор тэр ийнхүү нутгийн эмнэлэгт хандахаар болжээ. Ингээд будда бурхны энэ баримал судлаачдын анхаарлыг татаж 2013 онд ч жинхэнэ судалгаа хийгдэж эхлэв. Уг буддаг эхлээд Германы Манхейм хотод дараагаар нь Голландын Амерсфорт хотод томографын шинжилгээнд оруулж судалсан байна. Европын эрдэмтэд бурхны дотор үнэхээр жинхэнэ хүн байгаа эсэхийг л нотлох гэж хичээж байв.

Ингээд томографын шинжилгээний үр дүнд бурхны дотор хүний араг яс, гавлын яс байгаа нь тодорхой болжээ. Занданшуулсан шарил бадамлянхуа суудлаар суусан нь ч харагдсан байна. Гэтэл бурхны баримлыг хоёр мянган жилийн өмнө бүтээсэн гэхээр бүр ч гайхмаар байв.

2 Занданшуулсан шарилын нууц

Судлаачид томографын зураг, нарийн хоолойт дуран зэргийг ашиглан баримал дотор үнэхээр бясалгалын хамгийн сонгодог суудал болох бадамлянхуа суудлаар суусан занданшуулсан шарил байгаа нь тодорхой болжээ. Эндоскоп хэмээх тусгай дурангаар шарилыг нарийвчлан судалж үзэхэд цогцос дотор юу ч байхгүй хөндий болох нь нотлогдсон юм. Энэ нээлтээр ламтан өөрөө өөрийгөө занданшуулсан гэдгийг няцаасан байна. Харин түүний дотор эрхтнүүдийг тусгайлан гаргаж аваад шарилыг бурхны баримал дотор хийн занданшуулсан хэрэг.

Судлаачид будда дотроос дахин нэг ханзаар бичсэн цаас олсон байна. Археологичид эхлээд үүний учрыг нь тайлж чадаагүй ч энэ бичвэрийг удтал судалсны эцэст Лю Цюань гэдэг энэ  ламтан 1100 онд нас барсныг тогтоосон юм. Ламтан бас хүндтэй нэгэн байсан нь ч тодорхой болов. Түүнийг шашны хамгийн хүндэтгэлтэй байдлаар яг хэвээр нь занданшуулсан юмсанж. Занданшуулсан шарилтай хамт байсан хивсэнцэр дэвсгэр нь түүнээс 200 жилээр “залуу” байгаагаас үзэхэд ламтны шарилыг зуун жилийн туршид ургац муудах, бусад гай гамшгаас хамгаалах зорилгоор ил тахин шүтэж байгаад дараа нь бурхны баримал дотор хийн хадгалсан гэж үзжээ.

Занданшуулсан шарилын нууц

3 Гэгээнтэн Лю Цюань

Энэ ховор олдворын тухай дөнгөж 2015 он гэхэд л дэлхий дахин мэдэж, Хятадын тариачид Голландын Засгийн газарт захидал бичин түүнийг эргүүлж өгөхийг шаардсан байна. Тэд гэгээнтнийг амь ахуйдаа  Янчунь гэдэг жижиг тосгоны хийдэд сууж байсан гэжээ. Одоо  Буддагийн баримал Голландын улсын Дренте музейн үзмэрийн санд хадгалагдаж байгаа ч хятадууд эргүүлэн өгөхийг шаардсаар байгаа юм.

Янчунь тосгоныхны хэлж байгаагаар бол энэ ламтан хамгийн хүндэтгэлтэй өвөг бөгөөд түүний тухай олон домог, уламжлал өнөө хүртэл яригдсаар байгаа гэнэ.

Бурхан хийдэд он удаан жил байсан ч 1995 онд хулгайд алдагдсан байна. Энэ ламтны тухай эртний хятадын архив судар номд олон зүйл бичээстэй байдаг гэнэ. Архивын баримтаар бол Лю Цюань 300 жил насалсан аж. Тосгоныхон ламтны шарилыг занданшуулан, тэр л жижиг хийддээ хадгалан шүтэж биширч байх болсон байна. Гэтэл бурхан гэнэт ор сураггүй алга болоод байтал тосгоныхон өөрсдийн шүтээнээ гэнэт телевизээр харжээ. Хятадын төв телевизийн мэдээг тосгоныхон янз янзаар хүлээн авч зарим нь баярласан бол зарим нь уурлаж бухимдацгаасан нь тодорхой.

Буддагийн баримал хятадын тосгоны шүтээн байсан гэдэг нь голландын эрдэмтдийг алмайруулж буцаан өгөхийг нэг их яарсангүй. Тэгээд ч голландын тэр цуглуулагч бурхныг хууль ёсоор худалдан авсан гэдгээ мэдэгдсэн юм. Засварлуулахаар өгөхөд хууль ёсны баримт бичиг нь бүгд ёсоороо байв. Ингээд удаан хугацааны туршид шинжилсний эцэст Буддаг музейд шилжүүлэн өгчээ.

Археологичдын үзэж байгаагаар бол энэ ховор үзмэрийг хадгалахад тун нарийн журам хэрэгтэй аж. Хадгалалтын горим муутай хуучин сүм рүү буцааж яавч болохгүй нь мэдээж. Гэтэл хятадын тариачид Голландын шүүхэд юм уу, Засгийн газарт нь дипломат шугамаар хандах маягаар асуудал гарсаар байна. Гэтэл ийм үнэ цэнтэй зүйлийг эргүүлэн өгнө гэдэг магадлал тун бага. Зааснаар бол үнэт зүйлсийг эргүүлэн өгөх тухайг ЮНЕСКО-гийн конвенцид 2009 онд л гарын үсэг зурсан болохоор 2009 оноос өмнө олдсон үнэт зүйлс энэ баримт бичиг хамаарахгүй гэсэн үг юм.

Гэгээнтэн Лю Цюань

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()