1
Лили Састри Аткинсон (Lily Sastry Atkinson)
"Mr. Bean"-ий дүрээрээ алдаршсан инээдмийн жүжигчин Роуан Аткинсоны (Rowan Atkinson) охин Лили багадаа кинонд тоглож байсан ч жүжигчин болсонгүй, оронд нь дуучны мэргэжлийг сонгожээ.
2
Вайолет Аффлек (Violet Affleck)
Жүжигчин Бен Аффлек (Ben Affleck), Женнифер Гарнер (Jennifer Graner) нарын охин, 13 настай охин Вайолет олны өмнө төдийлөн харагдаад байдаггүй бөгөөд эцэг эхийнхээ замналыг үргэлжлүүлэх бодолгүй байгаагаа хэлж байжээ.
3
Мидоу Уолкер (Meadow Walker)
Автомашины ослоор харамсалтайгаар амиа алдсан жүжигчин Пол Уолкер (Paul Walker)-ын охин Мидоу ихэнх цаг заваа буяны үйлсэд зориулан өнгөрөөдөг бөгөөд саяхан далай судлалын эрдэмтэд болон оюутнуудад санхүүгийн тусламж үзүүлэх зорилго бүхий "Paul Walker Foundation" санг байгуулсан аж.
4
Грета болон Ида Ландгрен (Greta, Ida Lundgren)
80, 90-ээд оны үеийн тулаант киноны од Дольф Ландгрен хоёр охинтой. Том охин Ида нь загвар өмсөгч бол 17 настай бага охин Гретагийн хувьд эцгийнхээ замналыг дагах, эсвэл өөр салбарт хүч үзэх эсэх нь тодорхой бус байгаа аж.
5
Рене Стюарт (Renee Stewart)
Британий алдарт дуучин Род Стюартын (Rod Stewart) охин Рене Лондонгийн орчин үеийн бүжгийн сургуулийг төгссөнийхөө дараа мэргэжлийн бүжигчний карьераа эхлүүлжээ.
6
Зелда Уилльямс (Zelda Williams)
Олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин Робин Уилльямсын (Robin Williams) охин Зелда бага наснаасаа эхлэн кинонд тоглож, жүжигчний гараагаа эхлүүлсэн.
7
Анаис Галлахер (Anais Gallagher)
Английн алдарт "Oasis" хамтлагийн дуучин Ноэл Галлахерийн охин Анаис 19 настайдаа аавыгаа залгамжлан дуучин болох бодлоо орхиж, загварын ертөнцөд хөл тавьжээ.
8
Грэйс болон Люси де Вито (Grace, Lucy De Vito)
Данни ДеВито (Denni DeVito), Реа Перлман нар 40 жил ханилахдаа 3 хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Том охин Люси нь (Зурган дээр ДеВитогийн хажууд) театрын жүжигчин болсон бол бага охин Грэйс нь кино продюсер болжээ.
9
Зоэ Жэксон (Zoe Jackson)
Америкийн нэрт жүжигчин Сэмюэль Жэксон (Samuel Jackson)-ий охин Зоэ эцгийнхээ нэгэн адил дэлгэцийн урлагт хүчин зүтгэдэг. Гэхдээ жүжигчин биш, телевизийн шоуны продюсер аж.
10
Блэйк Перлман (Blake Perlman)
"Hellboy"-ийн дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Рон Перлманы ганц охин Блэйк нь эцгийнхээ адил кинонд тоглохыг зэрэгцээ кино, телевизийн шоуны хөгжим бичдэг аж.
11
Матилда Лежер (Mathilda Ledger)
Хит Лежерийн (Heat Ledger) охин Матилда өдөр ирэх тусам аавтайгаа улам адил болж байгааг хүмүүс гайхдаг. Тэрээр жүжигчний карьераа хэдийнээ эхлүүлсэн бөгөөд хамгийн сүүлд "VH1" телевизийн нэгэн цувралд тогложээ.
12
Брүүк Хоган (Brooke Hogan)
"WWE"-ийн мэргэжлийн бөх, жүжигчин Халк Хоганы охин Брүүк шоу ертөнцөд эцгээсээ дутахгүй амжилттай яваа. Тэрээр жүжигчин, дуучин, реалити шоуны од юм.
13
Александриа Жонс (Alexandria Jones)
Домогт дуучин, уран бүтээлч Дэвид Боуи (David Bowie), супермодель Иман нарын охин Александриа эцэг эхийнхээ гоо сайхныг тэр чигт нь "хуулбарлан" төржээ гэж хүмүүс гайхдаг.
14
Изабелла Дэймон
Мэтт Дэмон (Matt Damon) болон түүний эхнэр Люсиана Барросо нар дөрвөн охинтой. Хамгийн том охин Изабелла нь одоо 12 настай аж.
15
Наташа болон Малиа Обама (Natasha, Malia Obama)
АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчийн охидын амьдрал олонд тийм ч нээлттэй биш. Том нь 20, бага нь 17-той хоёр охины хувьд албан ёсны арга хэмжээн дээр л эцэг эхийнхээ хамт олны өмнө гардаг байна.