1
Блэйк Лайвли (Blake Lively)
Жүжигчин Блэйк Лайвли ихэнх зураг дээр амаа хагас нээсэн гардаг. Ингэснээр тэрээр давхар эрүүгээ нууж чаддаг юм.
2
Николь Кидман (Nicole Kidman)
Жүжигчин Николь Кидман мөрөө доошлуулж хүзүүгээ сунгадаг. Ингэснээр тэрээр өндөр, гуалиг харагддаг.
3
Моника Белучи (Monica Bellucci)
Моника Белучи зураг авахуулахдаа ямагт эрүүгээ өргөдөг. Ингэснээр тэрбээр нүүрнийхээ арьсыг илүү нягт болгож, өөрийн уруул болон эрүүн дээр бусдын анхаарлыг татаж чаддаг байна.
4
Тэйлор Свифт (Taylor Swift)
Дуучин Тэйлор Свифт дээд уруулаа цорвойлгож, үүдэн шүдээ гаргадаг. Ингэснээр тэрбээр тоомжиргүй инээмсэглэж буй төрхийг бий болгоод зогсохгүй эрүүгээ илүү урт болгож харагдуулдаг юм.
5
Меган Фокс (Meghan Fox)
Жүжигчин Меган Фокс хэлээ бага зэрэг гаргаснаар өөрийгөө илүү тачаангуй болгож харагдуулдаг.
6
Жулиа Робертс (Julia Roberts)
Жүжигчин Жулиа Робертс үргэлж нүдээ бүлтийлгэдэг. Ингэснээр тэрбээр дух болон хацрынхаа үрчлээсээ багасгаж бусдын анхаарлыг өөрийн нүдэн дээр татаж чаддаг юм.
7
Женнифер Лауренс (Jennifer Lawrence)
Женнифер Лауренс хөмсгөө өргөснөөр нүдээ илүү том болгож харагдуулаад зогсохгүй хурц, шийдэмгий дүр төрхийг бий болгодог.
8
Мила Кунис (Mila Kunis)
Жүжигчин Мила Кунис дээд уруулаа доошлуулснаар илүү тайван хэрнээ тачаангуй харагддаг.
9
Шарлиз Терон (Charlize Theron)
Шарлиз Терон үл мэдэг уруулаа жимийдэг. Ингэснээр тэрбээр бага зэргийн мишээлттэй хэрнээ ялдам төрхийг гаргадаг байна.
10
Меган Маркл (Megan Markle)
Меган Маркл үргэлж бага зэрэг тонгойж, гараараа далладаг. Ингэснээр тэрбээр илүү энгийн хэрнээ дур булаам болж чаддаг.
11
Сандра Буллок (Sandra Bullock)
Сандра Буллок цэх зогсоод мөрөө бага зэрэг арагш болгодог. Ингэснээр тэрбээр илүү өөртөө итгэлтэй дүр төрхийг гаргадаг байна.
12
Кристен Данст (Kristen Dunst)
Тэрбээр үргэлж хагас инээмсэглэдэг. Ингэснээр тэрбээр өөрийгөө хүчилж инээмсэглэж буй мэт харагддаггүй байна.