Турааж, залуужуулах үйлчилгээтэй энгийн, өдөр тутмын дасгалууд

Ажлын өдрүүдэд иж бүрэн дасгал хийх цаг олно гэдэг бэрх. Харин өдөр тутмынхаа ажлын дундуур энгийн атлаа үр дүнтэй дараах дасгалуудыг хийж болно. Хамгийн гол нь эдгээр энгийн дасгалыг өдөр бүр хийснээр үр дүнг нь үзэх болно.

Турааж, залуужуулах үйлчилгээтэй энгийн, өдөр тутмын дасгалууд

1 Ажлын ширээний ард духандаа үрчлээ арилгах иллэг хийх

Тохойгоо ширээн дээр тавиад алгаа дотогш харуулан духан дээрээ наагаад хүзүүгээ сулла. Бага зэргийн даралттайгаар алгаа тойрог хэлбэрээр хөдөлгөж хөмсөгний хоорондох зайнаас үс хүртэл зайнд иллэг хийнэ. Энэ маягаар духны бүх хэсэгт давтан хийх бөгөөд заавал хөмсөгнөөс эхлээд үсэн дээр дуусгаж байх хэрэгтэйг санаарай.

Ажлын ширээний ард духандаа үрчлээ арилгах иллэг хийх

2 Залуу сайхан гартай болохын тулд гараа зангид

Судасны уян байдлыг дээшлүүлэхийн тулд энэ дасгалыг өдөрт хэд хэдэн удаа хийгээрэй. Гарын судсууд нүдэнд харагдахгүй болтол хийгээрэй. Гараа хүчтэй зангидаад, дахин дэлгэж сарвайлган сулла. Өдөрт 3-4 удаа, нэг удаад 20 давтан хийнэ.

Залуу сайхан гартай болохын тулд гараа зангид

3 Өлмий дээрээ босох

Тунгалагийн тархалтыг сайжруулж, цусны эргэлтийг түргэсгэж, өглөөдөө  сэргэлэн байхын тулд  тунгалагийг тархаах энэ дасгалыг хийх хэрэгтэй.

Зогсож байгаад өлмий дээрээ өндийж өсгийгөө шалнаас 1.5-2 см өргөөд эргэн бууна. Энэ байдлаар түргэн хэмнэлтэй хийх бөгөөд хэцүү байвал цээжээ гараараа дэмнэж болно. 100 хүртэлх удаа ч юм уу , ер нь хүссэнээрээ хийж болно. Гуталтай бол тэгш хавтгай дээр хийхэд тохиромжтой. Өглөө усанд орж байхдаа юм уу, ууланд авирсны дараа хийхэд тохиромжтой.

Өлмий дээрээ босох

4 Хаалганаас зүүгдэх дасгал

Бүх насныханд тохиромжтой энэ дасгалыг хийснээр мөр зөв байрлалтай, цээж тэнэгэр болж, нурууны булчин бэхжинэ.

Хаалганы хацавчнаас барьж бүх биеэрээ урагш бөхийгөөд 10-20 секунд барина.. Үүний дараа хуучин байрлалдаа орно. Энэ дасгалыг өдөрт хэдэн удаа хийж болно. Гараа аль болох дээр байрлуулж,  ачааллыг аль болох нурууны булчиндаа өгөх хэрэгтэй. 

Хаалганаас зүүгдэх дасгал

5 Өгзгөө өргөх дасгал

Та хэрэв спорт зааланд тийм ч олон очдоггүй бол өгзөгний булчингаа чангаруулах дараах дасгалыг хийх хэрэгтэй.

  1. Өгзөгнийхөө булчинг  чанагаруулан сулах дасгалыг 20 секунд хийгээд 10 секунд завсарласны дараа давтан хийнэ. Таван удаа хийгээрэй.
  2. Явж байх үедээ өгзгөө чангал. Баруун хөлөө алхахдаа баруун өгзгөө, зүүн хөлөө урагш тавихдаа зүүн өгзгөө чангал. 30 алхахдаа энэ дасгалыг үргэлжлүүлэн хийгээд 30 алхамд амар. Таван удаа давт.

Өгзгөө өргөх дасгал

6 Хүзүү чилэхээс сэргийлэх дасгал

Энэ энгийн дасгал нь хүзүүний чилээ арилгахаас гадна цусны болон тунгалагийн эргэлтийг идэвхжүүлэх замаар нүүрний өнгийг сайжруулдаг. Байнгын хөдөлгөөнгүй сууснаар хүзүүний булчин чилээрхдэг учраас  түүнийг суллах дасгал хийх хэрэгтэй.

Нурууны дээд хэсгээс эхлэн шилний хонхорхой хүртэл иллэг хийнэ. Дараа нь суугаа юм уу зогсоо байрлалд нуруугаа цэх хэвээр байлган толгойгоо баруун, зүүн тал руугаа эргүүлэн булчингаа ажиллуул. Энэ дасгалыг ажлынхаа үеэр 20 удаа давтаарай.

Хүзүү чилэхээс сэргийлэх дасгал

7 “Бичил-вакуум”

“Вакуум” хэмээх бүрэн  дасгалыг өглөөдөө өлөн элгэн дээрээ хийх хэрэгтэй байдаг бол “Бичил-вакуум” гэдэг энэ дасгалыг бол өдрийн аль ч үед хийж болно. Ганцхан хоол идсэний дараа шууд хийх хэрэггүй.

Суугаа юм уу, зогсоо байрлалд нуруугаа цэх болгоод амьсгал аваад, гаргана. Амьсгалаа түгжээд, гэдсээ татаж аарцагны булчингаа чангална. Ийм байдалд 10-15 секунд болоод амьсгалаа гарга. Таван удаа давтаарай. Өдөртөө хоол идсэнээс хойш нэг цагийн дараа хийхэд тохиромжтой.

“Бичил-вакуум”

8 Судас бүдүүрэхээс сэргийлэх дасгал

Судас бүдүүрэхээс сэргийлэх, тус хам шинжийг хөнгөвчлөх ихэнх дасгалыг хөлөө дээш өргөх байрлалд хийдэг. Энэ нь ядаргааг хөнгөвчилж, хөлийг таагүй мэдрэмжээс ангижруулан хавдраас сэргийлэхэд тус болдог. Шалан дээр юм уу, буйдан дээр хэвтээд хөлөө эгц дээш өргөн, хананд наана. Ийм байрлалд нэг минут болоод өсгийгөө биедээ татаад, дахиад дээш өргөнө. Дараа нь хөлөө хоёр минут хэртэй чичирхийлүүлээд дахиад хананд наалдуулна. Энэ дасгалыг орой унтахын өмнө хийх нь зохимжтой.

Судас бүдүүрэхээс сэргийлэх дасгал

9 Целлютит үүсэхээс сэргийлэх дасгал

Цусны эргэлт, булчингийн ажиллагаа, арьсан дахь бодисын солилцоог сайжруулахын зэрэгцээ энэ дасгал нарийн гэдэсний ажиллагааг идэвхжүүлж, хорт бодисыг ялгаруулах сайн талтай.

Шалан дээр гулсахааргүй гадаргуутай дэвсгэр дэвсэн суугаад баруун хөлөө жийж өгзгөө шалнаас өргөж хөндийрүүлнэ. Дараа нь зүүн хөлөө өргөнө. Хөлөө ингэж сэлгээд урагш нэг метр ахиад, дараа нь гэдэргээ буцна. Нэг удаад 30 орчим алхам хийгээд үз.

Целлютит үүсэхээс сэргийлэх дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()