Улс орнуудад Мартын 8-наас гадна эмэгтэйчүүдэд зориулсан өөр ямар баяр тэмдэглэдэг вэ?

Бүр Клара Цеткин, Роза Люксембург нарыг 1910 онд олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал хийхээс өмнө, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө тэмцэж өнөөгийн гуравдугаар сарын 8-ны эхлэлийг тавьж, эмэгтэйчүүдийн өдөр бий болгож байсан түүхтэй. Эрт үеэс өнөөг хүртэл улс орнууд эмэгтэйчүүдэд зориулсан ямар баяр наадамтай байсан талаар бид өгүүлье.

Улс орнуудад Мартын 8-наас гадна эмэгтэйчүүдэд зориулсан өөр ямар баяр тэмдэглэдэг вэ?

1 Грек: “Эмэгтэйчүүдийн засаглал”

Грекийн Моноклисия болон Неа Петра хотод Гийнакратия наадам болдог байсан нь Мартын 8-тай төстэй баяр байжээ. Гэхдээ энэ баяр нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр биш бөгөөд тухайн үед энэ баярыг нэгдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг байв. Энэ өдөр эмэгтэйчүүдийн хийдэг бүхий л ажил болох гэрийн ажил, хоол бэлтгэх ажил үүргийг эрчүүд гүйцэтгэж эмэгтэйчүүдээ баярлуулдаг ажээ. Харин бүсгүйчүүд нэг өдрийг зүгээр л сэтгэл хангалуун, тааламжтай амарч өнгөрүүлэхэд энэ баярын гол санаа оршдог байсан юм.

Грек: “Эмэгтэйчүүдийн засаглал”

2 Энэтхэг: Тиж

Муссоны улирлын үед Энэтхэгт эмэгтэйчүүдэд зориулсан Тиж /тиян ч гэдэг дууддаг/ Парвати бурхан заларна гэдэг домгоос үүдэлтэй наадам болдог байжээ. Уг домогт Парвати нь Шива бурхны гэргий байсан гэж гардаг юм. Парвати түүний хайрыг татаж, өөртөө татсаны дараа шийдмэг байдлаараа Шивад их нөлөөлсөн гэж домогт өгүүлдэг байна.

Тиж наадмаар эмэгтэйчүүд хурц тод өнгийн хувцсаараа гоёж ардын дуу дуулан баярын гол бэлэг тэмдэг болох савлуураар наадаж наргидаг байна. Өнөөгийн Энэтхэгт Тижийн үеэр сайхан бүсгүйн тэмцээн болдог юм. Улс орны өнцөг булан бүрт энэ баярыг өргөн тэмдэглэж залуу үедээ ард түмнийхээ өв уламжлалыг таниулдаг ажээ.

Энэтхэг: Тиж

3 Кавказын орнууд. Ингушийн дайчин бүсгүй

Оросын (харья) Ингушетэд бүр эртнээс эмэгтэйчүүдэд зориулан Цей гэх баяр тэмдэглэдэг байжээ. Энэ баярыг есдүгээр сарын хоёрдугаар хагаст тэмдэглэдэг юм. Энэ баяр бий болсон тухайд хоёр янзын таамаг байдаг. Нэг хэсэг нь энэ явдлыг бүр эхийн эрхт ёсны үеэс эхлэлтэй гэдэг байхад нөгөөдүүл нь ард түмний түүхэнд мөнхөрч үлдсэн Ингушийн дайчин бүсгүйчүүдэд зориулсан өдөр гэдэг байна.

Кавказын орнууд. Ингушийн дайчин бүсгүй

Цей бол эмэгтэйчүүд эрчүүдтэй чөлөөтэй маргалдаж болох ганц өдөр. Социалист хувьсгалаас өмнө Ингуш эмэгтэйчүүд энэ өдөр хөдөө хээр цугларан, түүх уламжлалаа хамгийн сайн мэдэх нэгнээ баярын хатан хаанаараа томилон дарс, шар айраг уун хөгжилдөж амардаг байсан гэнэ. Хувьсгалын дараа энэ баярыг тэмдэглэхийг хориглосон ч 1990-ээд оны сүүлчээр Ингушийн Бүгд Найрамдах улс уг баяраа сэргээсэн ч ердөө хоёрхон удаа тэмдэглэдэг мартагджээ.

4 Орос: Энхийг авчрагч эхнэрийн өдөр

Үнэн алдартны шашинтай славянчууд энэ баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг бол оросын тариачид энэ баярыг “шуламсын  баяр” гэж нэрлэдэг юм. 

Энэ өдрийг олон гацаа сууринд янз янзаар тэмдэглэдэг. Эмэгтэйчүүдийн энэ өдөр өндөг чанаж, дуу дуулан, ууж наргидаг байна. Хэдийгээр энэ баярыг үнэн алдартны баяр гэдэг ч түүхчид энэ нь нүүдлийн шувууд ирэх үеэр эцэг өвгөдөө дурсан, арвин ургац авахын төлөө залбиран хөгжицгөөдөг эмэгтэйчүүдийн хаврын баяр байсан гэж үздэг юм.

Орос: Энхийг авчрагч эхнэрийн өдөр

5 Испани: Гэгээн Агедын өдөр

Испаний энэ баяр бол католик шашинтны баяр юм. Гэгээн Агедын энэ баяр нь эмгэнэлт харгис түүхтэй учир өөр ёс жаягаар тэмдэглэгдэж  ирсэн түүхтэй. Домогт өгүүлснээр бол Агеда нь сицил нутгийн баян, гоо бүсгүй байсан гэнэ. Түүнд Ромын захирагч Квициан дурласан ч Агеда охин биеэ хадгалахаар, шийдэн түүнээс татгалзсан байна. Тиймээс Квициан түүнийг хоол ундгүй хорин хэрцгийгээр эрүүдэн шүүхээр болжээ. Гэтэл нэг шөнө бүсгүйн хоригдож байсан харанхуй өрөөнд Гэгээн Петр заларч түүнийг адислан, улам гоо сайхан болгосон гэнэ. Харуулууд ч бүсгүйд дурлаж түүнийг оргуулахаар завдсан боловч бүсгүй шийтгэлээс зугтахыг хүссэнгүй, үлджээ. Квициан бүсгүйг дахиад л өөрийнхөө эрхшээлд оруулахыг завдахад тэрээр мөн ахид татгалзсан байна. Үүнд уурласан Квициан Адегаг цогшсон нүүрс рүү шидчихжээ.

Испани: Гэгээн Агедын өдөр

Түүний нас барсан энэхүү газарт нутгийн эмэгтэйчүүд цугларан хоёрдугаар сарын эхээр Гэгээн Агедагийн өдрийг тэмдэглэдэг болжээ. Хот тосгодод хамгийн хүндтэй хоёр эмэгтэйг сонгон бүтэн өдрийн турш хотын даргын үүрэгт ажилд томилдог байна. Харин энэ өдрийн орой Адегагийн үхлийн төлөө өшөө авч байна хэмээн түүдэг гал дээр эрэгтэй хүний мануухайг шатаадаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()