Байгаль экологид ээлтэй ухаалаг бүтээлүүд

Өдөр бүр дэлхийд даяар нэг минутад 1 сая хуванцар шил сав худалдагдаг, гэвч энэ сав нь задарч, шингэхийн тулд 200 жил шаарддаг юм. Нийт хэрэглэгдсэн хуванцрын ердөө 9 хувийг нь л дахин боловсруулж болдог бол 12 хувийг нь шатааж, үлдсэнийг нь хог болгон далайд хаядаг байна. Гэтэл тэдгээр нь ундны ус, хоол хүнс, хүн, амьтны бие организмд шингэдэг ажээ. Хүн бүхэн гараг дэлхийгээ аврахад хэрхэн оролцох талаараа бодох цаг болсон байна. Бид танд бохирдлын асуудалд элгэмсүү сэтгэлээр ханддаг хүмүүсийн бодож олсон экологийн үр өгөөжтэй төслийг нэрлэж байна.

Байгаль экологид ээлтэй ухаалаг бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хуванцар савыг дахин боловсруулж хийсэн унадаг дугуй - ПЭТ

Бразилын "Muzzicycles" компани хуванцар савыг дахин боловсруулж хийсэн унадаг дугуйг үйлдвэрлэж байна. Ердөө нэг унадаг дугуйны их биеийг хийхэд 200 ширхэг сав ордог аж. Энэ дугуй ердийн дугуйнаас хөнгөн бөгөөд үйлдвэрлэхэд үнийн хувьд хямд төсөр байдаг. Харин энэ бүтээгдэхүүний баталгаат хугацаа нь 100 жил ажээ.

Хуванцар савыг дахин боловсруулж хийсэн  унадаг дугуй - ПЭТ

2 Эвдэрч хэмхэрсэн хуванцар тоглоомоор хийсэн хүүхдийн өрөөний тавилга

Голландын "EcoBirdy" төслийн компани хүүхдийн эвдэрч хэмхэрсэн тоглоомоор тавилга хийдэг ажээ. Энэ компани тавилга үйлдвэрлэлийнхээ зэрэгцээ хуванцрын хор хөнөөлийн тухай сургалтын төсөл дэвшүүлэн гаргаж, хүүхдийн цэцэрлэгт хүүхдүүд эвдэрч хэмхэрсэн тоглоомоо хийж байх тусгай чингэлэг сав байрлуулжээ. Энэ компани ердөө нэг жилийн дотор 25 тонн тоглоомыг дахин боловсруулсан байна.

Эвдэрч хэмхэрсэн хуванцар тоглоомоор хийсэн  хүүхдийн өрөөний тавилга

3 Ашигласан хуванцар савны хогоо хийхэд амьтны тэжээл гаргадаг автомат машин

Туркийн "Pugedon" компани хуванцар болон шилэн сав цуглуулах автомат машин бүтээжээ. Энэ автомат машин нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд хүн хуванцар хог хаях бүрд нохой юм уу, муурны хоол тэжээл өгдөг байна.

Ашигласан хуванцар савны хогоо хийхэд амьтны тэжээл гаргадаг автомат машин

4 Усыг 70 хувь хэмнэдэг шүршүүр

Америкийн "Nebia" компани усыг 70 хувь хэмнэдэг шүршүүрийн систем бодож олжээ. Үүнийг "NASA", "Tesla" болон  "Apple"–ийн инженерүүд боловсруулсан бөгөөд тэд усыг ердийн байдлаар цацруулахын оронд өчүүхэн бага дуслуудаар сарниулан цацаргах зарчмыг ашиглан энэхүү шүршүүрийг бүтээсэн байна. Үүнийг зохион бүтээхэд нь "Apple" компанийн удирдагч Тим Кук зэрэг хүмүүс оролцжээ.   

Усыг 70 хувь хэмнэдэг шүршүүр

5 Олсны ургамлаар хийсэн байшин

Хембетон (Hempcrete) гэх энэ барилгын материалыг олсны үйрмэг үрдэс болон шохойн холимгоор хийжээ. Энэ материал нь хөнгхөнөөс гадна дулааныг сайн хадгалж, чийглэгийг зохицуулдаг бөгөөд засаж янзлахад амархан, ямар ч цаг агаарын нөхцөлд тохиромжтой ажээ. Ийм байшингийн хана агаараас нүүрсхүчлийн хийг шингээх чадвартай болохоос гадна барилгын шохой нь байнга кальци ялгаруулж, байшинг он жил өнгөрөх тусам улам л бат бөх болгодог байна.   

Олсны ургамлаар хийсэн байшин

6 Хуванцар зам

Голландын "PlasticRoad" хэмээх компани нь хуванцрыг дахин боловсруулж барилгын угсармал хийц үйлдвэрлэдэг. Энэ компаний үйлдвэрлэсэн угсармал хийц нь асфальтыг бодвол зам барихад амар хялбар, хямд төсөр бөгөөд угсармал хийц нь хөнгөхөн, хооронд нь бэхэлж угсрахад амархан ажээ. Үүний зэрэгцээ дотроо хөндий учраас хоолой болон кабель утас байрлуулж болдог байна. Ийм зам хэдэн арван жилийн настайгаас гадна дараа нь хуулж аваад дахин боловсруулж болдгоороо ашигтай. Хуванцар хийцээр хийсэн анхны дугуйн замыг Голландын Зволле хотод аль хэдийнээ барьсан байна.   

Хуванцар зам

7 Сониноор хийсэн "модлог"

Голландын дизайнер Мики Мейерийн зэвүүцлийг борлогдоогүй сонины хувь ширхгүүд ихээхэн хүргэдэг байсан бөгөөд "Эднийг л хэвлэхийн тулд ой модыг огтолж тайрдаг хэрэг гэж үү!" гэж өөртөө байнга хэлдэг байв.Тэгээд л Мики хэвлэгдсэн хуучин сонин болон байгалийн гаралтай цавууг материал болгож, гадна тал хийгээд бат бөхөөрөө модыг санагдуулам “Сонингоор хийсэн модлог” (Newspaper Wood) –ийг бодож олжээ. Модлогийг огтолж хөрөөдөж, өнгөлж зүлгэж, өрөмдөж нүхэлж болно. Одоо түүгээр мебель тавилга болон дотоод засал чимэглэлийн зүйл хийдэг болоод байгаа ажээ.  

Сониноор хийсэн "модлог"

8 Хэрэггүй зүйлсийг дахин ашиглах болон гадагш нь гаргах

Оросын "Свалка" үйлчилгээний газар хэрэггүй зүйлсийг гадагш гаргах үйл ажиллагаа эрхэлдэг, үүнд: хуучин мебель тавилга, техник хэрэгсэл, хувцас, ном, сав суулга болон тоглоом ордог байна. Хэрэггүй бүх зүйлээ зүгээр л хамж аван өрөөндөө юм уу, гараашдаа нэг том боодол болгочхоод энэ үйлчилгээнийхэн рүү утаствал тэд хүрч ирээд бүгдийг нь шууд л аваад явчих юм байна. "Свалка" үйлчилгээнийхэн юмсыг дахин боловсруулах юм уу, хуучин юм зардаг газарт худалдаалан, ашиг орлогын зарим хэсэг нь буяны үйлсэд зориулагддаг ажээ.

Хэрэггүй зүйлсийг дахин ашиглах болон гадагш нь гаргах

9 Хуванцар савыг дахин боловсруулж хийсэн гутал

"Rothy’s" хэмээх Америк гутлын брэнд хуванцар савыг дахин боловсруулж байгальд ээлтэй гутал хийдэг юм. Олон янзын өнгөтэй, угааж цэвэрлэж болдог бүжгийн, жүжгийн шаахай нь ихэд алдартай. Жишээлбэл, тус брэндийн гутлыг Их Британий гүнгийн авхай Меган Маркл Австралид айлчлан очихдоо өмсөж байв. Энэ компани аль хэдийнээ 25 сая хуванцар савыг дахин боловсруулжээ.

Хуванцар савыг дахин боловсруулж хийсэн гутал

10 Далай тэнгис дэх хуванцар цуглуулах тор

Далайд хөвж яваа хуванцар нь жингээрээ 1000 Эйфелийн цамхагтай тэнцэнэ гэсэн судалгаа байдаг юм. Харин тэдгээр байгальд халтай хогийг цуглуулж авахад 79 мянган жил шаардлагатай гэнэ. Гэтэл харин 29 настай Голланд эр Боян Слат далайн гадарга дээр хөвж яваа зүйлсийг барьж авч болохуйц "U" үсгийн хэлбэр дүрстэй, хөвүүр холбоос бүхий хог цуглуулах систем бодож олсон байна. Боян ийм ширхэг 60 урхиныхаа тусламжтайгаар далайн бүх хог хаягдлыг 20 жилийн дотор цуглуулж чадна гэж найдаж байгаа ажээ. Энэ төсөлд нэрт хөрөнгө оруулагчдаас "PayPal" төлбөрийн системийг үндэслэгч Питер Тим оролцож байгаа юм. 2018 оны есдүгээр сард анхны урхи зангыг усанд тавьсан байна. Ингэснээр тэд хэдэн сар тутамд хог ачигч хөлөг онгоц илгээж цуглуулсан хуванцар хогийг ачиж аваад дахин боловсруулахаар эх газарт аваачиж өгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.  

Далай тэнгис дэх хуванцар цуглуулах тор

Бонус: хуванцар хог хаягдлаар хийсэн хөвдөг офшор-хот

Австралийн "Freischärler" компани далайн бохирдолтой тэмцэх өөр арга замыг санал болгож байгаа бөгөөд тэд далай дахь хуванцраар 3D хэвлэгч болон дрон ашиглан хөвдөг хот бүтээн босгох төсөл санаачилсан байна. «Хуванцарын нэгдсэн үндэстэн» хэмээх нэр дор орших тус арал нь, усан дээрх болон доорх хэсгээрээ мөсөн уулыг санагдуулам бөгөөд ургамал ногоог аквапоник /усанд суулгах/ аргаар ургуулж, хамаг хаягдлыг нь бүрэн төгс дахин боловсруулдаг офшор бүсийн бусад орноос үл хамааралтай хот болох юм байна.       

Бонус: хуванцар хог хаягдлаар хийсэн хөвдөг офшор-хот

Харин таны сонголт аль нь вэ? Зүүн үү, баруун талд нь уу?

Хэрвээ танай хашаанд хогоо ангилан ялгаж хаядаг тусгай чингэлэг сав байхгүй бол энэ зураг дээрээс ахуйн хог хаягдлыг хүлээн авдаг өөрт тань ойрхон цэгийг олоорой. 

Харин таны сонголт аль нь вэ? Зүүн үү, баруун талд нь уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()