Цагаан хоолтнуудын 84% нь эргээд маханд орж байна

Мах хэрэглэхгүй байна гэдэг нэг талаасаа дэглэм боловч нөгөө талаасаа амьдралын хэв маяг юм. Хүмүүс улс орны ёс жаяг, байгаль орчны нөлөө, шашин шүтлэг зэргээс хамаарч цагаан хоолтон болох эсэхээ шийддэг. Гэхдээ 18 жилийн турш махан хоол идэж байсан хүн гэнэт цагаан хоолтон болж чадах уу? Британийн судлаачдын хийсэн судалгаанаас харахад цагаан хоолтон болсон хүмүүсийн 84% нь эргэн махан хоолонд ордог гэнэ. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Бид танд тэдгээр шалтгаануудыг танилцуулж байна. Та цагаан хоолтон болохоор шийдсэн бол өөрийн бие организмд хэр нийцэх талаар бодож үзэх хэрэгтэй шүү.

Цагаан хоолтнуудын 84% нь эргээд маханд орж байна

Хоолныхоо цэсийг эртнээс төлөвлө

Хэрвээ та өдрийн хоол, оройн хоол идэхгүй хэрнээ завсраар нь өөр бусад олон зүйл иддэг бол цагаан хоол танд тохирохгүй. Таны өдрийн хоолны дэглэм нэг сникерс, бага хэмжээний брокколигоор дуусах ёсгүй бөгөөд илүү нарийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна зоогийн газар орохдоо хоолныхоо орц найрлага, цэсийг сайн судлах хэрэгтэй.

Хоолныхоо цэсийг эртнээс төлөвлө

Амин дэмийн дутагдал

Цагаан хоолтнуудад уураг болон төмрөөс гадна олон төрлийн бичил элементүүд, В12, Д амин дэм, кальци зэс дутагдаж байдаг. Таны биед амин дэм дутагдахад дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

В12: Хөл гарын үзүүр хөших, толгой өвдөх, сэтгэл санааны дарамтанд орох. В12 амин дэмийн эх үүсвэр нь загас болон үхэр, гахайн мах, үхрийн элэг байдаг.

Д амин дэм: Д амин дэм дутагдах үед бие сульдаж, ясаар өвдөж, ихэнхдээ үрэвсэлт өвчин тусдаг. Сүү, сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд Д амин дэмээр баялаг байдаг.

Тиймээс хэрвээ та цагаан хоолтон болохоор шийдсэн бол өөрт хэрэгтэй амин дэмүүдээ хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авах шаардлагатай.

Амин дэмийн дутагдал

Цайрын дутагдал

Цайрын дутагдал нь хүний бие организмд хамгийн аюултай бөгөөд ихэнхдээ цагаан хоолтнуудад тулгардаг. Хэрвээ таны үс их хэмжээгээр унаж, сэтгэл санаа тайван бус, шарх удаан эдгэж байвал эмчид хандах хэрэгтэй.

Хэдийгээр зарим ургамлуудад цайртай урвалд ордог бичил элементүүд байдаг ч цайрын шингэх үйл явцыг удаашруулдаг. Харин амьтны гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үед цайрын шингэц илүү хурдан явагддаг.

Цайрын дутагдал

Ходоод гэдэсний асуудалтай болох

Хэрвээ та цагаан хоолтон болохоор шийдсэн бол нэн түрүүнд дотрын эмчтэй зөвлөх хэрэгтэй. Зөвхөн ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, сүү орлуулагчийг хэрэглэх нь ходоод гэдсийг үрэвсүүлэх магадлалтай байдаг. Үүнийг 2017 онд хийсэн нэгэн шинжлэх ухааны судалгаагаар баталсан юм. Тиймээс та цагаан хоолтон болохоор шийдсэн бол жимсний шүүсний хэрэглээгээ багасгаж, нүүрс ус багатай бүтээгдэхүүн сонгож хэрэглээрэй.

Ходоод гэдэсний асуудалтай болох

Буурцагны харшил

Цагаан хоолтнуудын уургаа нөхөж авдаг хамгийн гол ургамал нь буурцаг юм. Гэвч дэлхийн хүн амын 12% нь буурцагны харшилтай байдаг гэнэ. Буурцаг нь дупү, самрын тос, амттан болон амтлагчинд ихээр агуулагддаг. "Verywell Health"-ын  судалгаанаас харахад буурцаг нь найруулдаг шөл, уургийн жигнэмэг, зарим төрлийн хөлдөөсөн бүтээгдэхүүнд агуулагддаг болохыг тогтоожээ. Буурцагны харшил нь хоолны сонголтыг багасгаж байдаг тул та харшлын сорил тавиулсныхаа дараа цагаан хоолтон болох хэрэгтэй шүү.

Буурцагны харшил

Самрын харшил

Кешьюгээр хийсэн крем, самарны тос, бүйлсний сүү гэх мэт нь цагаан хоолтнуудын хоолны цэсийг нэмэгдүүлэх гэсэн нэг арга боловч хэрвээ та самрын харшилтай бол эдгээрийг хэрэглэж чадах нь юу л бол. Харшлын үед арьс хуурайших, улайх, дотор муухайрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд зарим тохиолдолд шоконд ч орох магадлалтай байдаг.

Цагаан хоолтнууд самрыг уургийн эх үүсвэр болгон ашигладаг. Жишээлбэл, цагаан хоолтны шоколаданд бүйлсний сүү агуулагддаг тул та хоолоо захиалахдаа орцыг нь сайн асууж, самрын харшилтай гэдгээ хэлэх нь зүйтэй.

Самрын харшил

Таны огт төсөөлөөгүй бүтээгдэхүүнд амьтны гаралтай найрлага агуулагдсан байх магадлалтай

Цагаан хоолны дэглэм барьж буй хүмүүс шаардлагатай бүх амин дэмээ амьтны гаралтай бус бүтээгдэхүүнээс авч байна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Гэтэл үнэн хэрэгтээ зарим төрлийн цагаан хоолтны бүтээгдэхүүнд амьтны гаралтай зүйлс орсон байх магадлалтай байдаг гэнэ.

Жишээлбэл, дэлгүүрийн жүржний шүүсэнд загасны тосноос гаргаж авсан Омега-3 байдаг. Мөн бохь, илжгэн чихэнд хүртэл амьтны гаралтай бүтээгдэхүүн байдаг гэнэ шүү. Илжгэн чихэнд үхсэн зөгийний фицин хэмээх бодис ч байдаг аж. Тэд өндгөө илжгэн чихэнд гаргаж, зарим нь үүрээ орхиж чадалгүй үхдэг байна.

Таны огт төсөөлөөгүй бүтээгдэхүүнд амьтны гаралтай найрлага агуулагдсан байх магадлалтай

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд төмрийн дутагдалд орно

Цагаан хоолтнуудад тулгардаг бас нэг асуудал нь төмрийн дутагдал байдаг. Таны идэж буй бүтээгдэхүүн амин дэм ихтэй байсан ч төмрийг огт мартаж болохгүй. Ялангуяа жирэмсэн эмэгтэй төмрийн дутагдалд орох нь маш эрсдэлтэй. Мөн хөхүүл, жирэмслэхээр төлөвлөж буй, сарын тэмдэг нь их хэмжээгээр ирдэг хүмүүс төмрийн дутагдалд орох нь аюултай байдаг. Жирэмсэн эмэгтэй төрийн дутагдалд орсноор дутуу төрөх, зулбах магадлалтай юм.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд төмрийн дутагдалд орно

Гэрийн тэжээвэр амьтад өөрсдийн гэсэн дэглэмтэй

Хэрвээ та цагаан хоолтон болохоор шийдсэн бол гэрийн тэжээвэр амьтнаа битгий цагаан хоолтон болгоорой. Тэд бүх төрлийн зүйл иддэг гэдгийг мартаж болохгүй. Хэдийгээр та гэрийн тэжээвэр амьтнаа махнаас гаргаж чадсан байж болох ч ургамлын гаралтай бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн хоёрын махан бүтээгдэхүүнийг л амьтад сонгоно.

Гэрийн тэжээвэр амьтад өөрсдийн гэсэн дэглэмтэй

Зарим төрлийн эм болон сонгино, сармиснаас татгалзах хэрэгтэй болно

Ихэнх эмэнд амьтны гаралтай бодис агуулагдсан байдаг учир цагаан хоолтнууд тэдгээр эмнээс татгалзах хэрэгтэй. Цагаан хоол руу шилжих үед ходоодноос сапрофит хэмээх бодис ялгардаг бөгөөд энэ нь амьтны гаралтай бүтээгдэхүүнээс авч буй амин дэмтэй ижил амин хүчлүүд юм. Харин эмээр тэдгээр амин хүчлийг устгах магадлалтай юм.

Харин байгалийн гаралтай антибиотик болох сонгино, сармис нь ходоод гэдэсний үйл ажиллагаа болон бичил орчинд муугаар нөлөөлөх учир мөн л хориотой.

Зарим төрлийн эм болон сонгино, сармиснаас татгалзах хэрэгтэй болно

Тамирчид онцгой дэглэмтэй байх ёстой

Бидний мэдэх Майк Тайсон бол цагаан хоолтон. Гэхдээ тэрбээр боксын тамирчин байхдаа цагаан хоолтон болоогүй бөгөөд бокс тоглохоо болиод 5 жилийн дараа цагаан хоолтон болсон юм. Амьтны гаралтай уураг нь  биеийг эрүүл саруул, галбирлаг байхад тустай. Тиймээс цагаан хоолтон болсон тохиолдолд уураг, өөх тос, нүүрс усыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Тамирчид онцгой дэглэмтэй байх ёстой

Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд амьтны гаралтай бүтээгдэхүүн тустай

Энэ жил нэгэн цагаан хоолтон гэр бүл 5 сартай хүүхдээ өлсгөлөнд нэрвүүлэх шахсан бөгөөд тэд сүүнээс татгалзаж, төмс өгч эхэлсэн байна. Бяцхан хүүхдийн хацар нь хонхойж, хавирга нь товойж гарч иржээ.

Тиймээс хүүхдийн хоолны цэсийг гаргахдаа заавал амьтны гаралтай бүтээгдэхүүн оруулах хэрэгтэй. Жишээлбэл, маханд уураг ихээр агуулагддаг бөгөөд энэ нь эд эс нөхөн төлжихөд сайнаар нөлөөлдөг байна. Үүнээс гадна холестирин нь тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд тустайг санах хэрэгтэй шүү.

Хүүхдийн эрүүл өсөлт хөгжилд амьтны гаралтай бүтээгдэхүүн тустай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()