Женнифер Лопез сүй тавьсан уу?

Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез (Jennifer Lopez) 49 насандаа хоёр дахь удаагаа нөхөрт гарахаар шийджээ. Тэрбээр сүүлийн хоёр жилийн турш хамтдаа амьдарч буй цагтаа бейсбол тоглогч байсан 43 настай Алекс Родригез (Alex Rodriguez)-той Багам-ын арлуудад багтдаг Бэйкерс Бэй-гийн буланд амарч байгаа юм байна. 

Женнифер Лопез сүй тавьсан уу?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ тухай Алекс Родригез өөрийн инстаграм хуудас дээрээ "Тэр зөвшөөрсөн" гэж бичээд Женнифер Лопез-ийн очир алмазан шигтгээтэй бөгж зүүсэн зургийг нийтэлжээ. Тэрбээр гэрлэх саналаа далайн эрэг дээр тавьсан аж.

2005 онд Алекс Родригез-ын тоглодог байсан 'Yankees' баг 'New York Mets'-тэй тоглох үеэр тэд анх танилцаж байжээ. Харин 2016 онд Женнифер Беверли-Хиллс-ийн ойролцоо Алекс-тай дахин таарсан бөгөөд тэр орой нь Алекс түүнийг оройн зоогонд урьснаар тэд дотносож эхэлсэн гэнэ. 

Өнгөрсөн жилийн 2-р сарын 3-нд хосууд болзож эхэлснийхээ нэг жилийн ойг тэмдэглэсэн бөгөөд Женнифер Лопез "Супер Боул" тэмцээний өмнөх үдэшлэг дээр "Us" дуугаа Алекс Родригес-т зориулан дуулж, найз залуугийнхаа бэйсболын өмсгөлтэй адил 13 дугаартай цамц өмсөж байжээ. Харин энэ жил тэд хоёр жилийнхээ ойг тэмдэглэснээс хойш хэдхэн хоногийн дараа ийнхүү сүй тавьсан байна. 

Одоогоор тэд сүй тавьсан ч хуримын талаар ам нээгээгүй байна. Гэхдээ хосуудыг АНУ-ын Калифорни мужийн Малибу-д 6,61 сая ам.долларын үнэтэй тансаг байшинг худалдан авсан талаар шар хэвлэлд бичжээ.

Дашрамд дурдахад, Женнифер Лопез 11 настай ихэр охин, хүүтэй бол Алекс 10 болон 14 настай хоёр охинтой билээ. Бэйсболын тамирчин байсан  Алекс "Extra" сайтад ярилцлага өгөхдөө "Хүүхдүүд маань бие биетэйгээ их сайн ойлголцдог. Мөн Женнифер бид хоёр хоёулаа Нью-Йоркт амьдарч байсан, латин гаралтайгаас гадна хоёулаа 40 гарч яваа бөгөөд хамтдаа амьдралыг амталж явна. Гэхдээ тэр миний амьдралдаа уулзаж байсан хүмүүсээс хамгийн гайхалтай, ухаалаг нь" гэж ярьжээ. 

Тэд гэрлэвэл хоёр талаасаа 4 хүүхэдтэй болох юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()