Англичуудаас суралцах ёстой 15 соёл

Их Британи улс нь зөвхөн манан будан, эх болсон хатан хаан болон Шерлок Холмс төдийхөн улс биш юм. Хэтэрхий ёсорхуу англичуудад гадаадынхныг бол гайхуулан алмайруулж чадах бөгөөд тэдгээрээс суралцах олон зүйл бий. Даруухан зантай англосаксууд бол манай гаригийн хамгийн соёлтой, хүмүүжилтэй улсуудын нэг гэдэг билээ. Тиймээс бид уншигчдадаа англичуудаас суралцах ёстой хамгийн чухал зан чанаруудыг онцлон хүргэж байна.

Англичуудаас суралцах ёстой 15 соёл

1 Хүйтэн сэрүүн цаг агаарт дасан зохицох

Англичууд өвлийн улиралд дулаан хувцас сонгож авах гэж төлөө толгойгоо гашилгадаггүй. Өвлийн ид хүйтэнд буюу нэгдүгээр сард тэд ноолууран цамц, богино өмд болон урт даашинз өмсдөг бөгөөд тэднийг зөвхөн жуулчдаас өөр хэн ч гайхаж харахгүй. Тэдний хүйтэнд тэсвэртэй нууц нь юу юм бол? Үнэн хэрэгтээ Их Британи улсыг ердөө л Гольфстримын дулаан урсгал угааж байдаг газар зүйн байрлалтай бөгөөд ингэснээр ерөнхийдөө агаарын дулаан урсгал орж ирдэг гэсэн үг юм. Тийм учраас өвөлдөө агаарын хэм +5–7 °C-аас доош буудаггүй байна.  Эцэг, эхчүүд нь ч мөн хүүхдээ боож баглаад байдаггүй, ноосон дотуур өмд өмсөх нь утгагүй явдал гэж үздэг аж. Арван хоёрдугаар сард богино өмд өмсчихсөн яваа хүүхдийг хараад хэн ч цочирдохгүй.  

Хүйтэн сэрүүн цаг агаарт дасан зохицох

Английн Ньюкасл хотын оршин суугчдыг жишээ болгон авч үзье. Цасан дундуур богино банзал, өндөр өсгийттэй алхаж яваа охид бүсгүйчүүд бол ерөөсөө дасал болсон үзэгдэл. Эрдэмтэд хойд нутгийн хүмүүсийн хүйтэнд тэсвэртэй гайхмаар онцлогийг судалж үзээд бүх учир начир нь тослогийн хувь хэмжээнд л байгааг ойлгосон байна. Хүйтэн газрын хүмүүс тослог ихтэй хоол хүнс хэрэглэдэг учраас даарах нь бага байдаг ажээ.

2 Төмстэй шарсан загас

Төмстэй шарсан загас бол английн хамгийн түгээмэл түргэн хоол юм. Тэр ч байтугай Английн зохиолч Чарльз Диккенс «Оливер Твист» романдаа энэ хоолны тухай бичсэн байдаг. Нутгийн иргэд XIX зууны үеэс л шарсан төмстэй загас иддэг байсан бөгөөд одоо ч идэхээ болихыг завдаагүй л байгаа аж. Нэгдүгээрт, энэ нь хямд төдийгүй үүнийг хийхэд нь сагамхай болон пикши зэрэг жирийн загас л ордог байна. Хоёрдугаарт, энэ хоол тэжээллэг чанартай: нэг таваг хоол барагцаалбал 1000  гр илчлэгтэй гэнэ.    

Төмстэй шарсан загас

3 Цай

Англичууд бол бүх нийтээрээ цайнд дуртай үндэстэн. Статистик мэдээгээр англичууд жилд 60 тэрбум аяга цай уудаг гэнэ. Үүний 98 хувь нь сүүтэй цай байдаг аж. Гэхдээ сонирхолтой нь Англичуудын дунд сүүндээ цай хийх үү, цайндаа сүү хийх үү, гэдэг тухайд 200 жилийн турш халуун маргаан өрнөсөөр байна.

Гэхдээ англичуудын цай уух өв тэгш заншил бол зөвхөн сүүтэй цай төдий биш. Англичууд цөцгийн хутгамцагтай (эсвэл девонширийн) цайнд ихэд дуртай байна. Түүн дээрээ жижиг талх, хайлуулсан цөцгий (clotted cream)  болон жимсний чанамал нэмдэг. Хэрвээ та хэзээ нэгэн цагт девоншир заншлаар цай ууя гэж хүсвэл жор нь энэ байна:

  • Цагирган боов
  • Хайлуулсан цөцгий
  • Сүүтэй цай

Цай

4 Амьтан болон байгалийг хайрладаг зан

Англичуудын хувьд амьтан бол хүүхэд л гэсэн үг. Тэднийг хайрлаж, санаа тавьж, хайртай тэр амьтныхаа төлөө мөнгөнийхөө багагүй хэсгийг үрдэг аж. Энэ оронд дэлхийд анх удаа амьтныг хамгаалах нийгэмлэг байгуулагджээ. Хамгийн их хайрладаг гэрийн тэжээвэр амьтан нь нохой юм.

Тухайлбал, Лондон, Суррей болон Кент хотын цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн урт сүүлт ногоон тоть байдаг юм. Энд тэдгээр тотийг хайрлан энэрч, жигүүртэнд тусгайлан зориулсан холимгоор хооллож тэжээдэг байна. Хэрэм бол бүүр ч тав тухтай гэгч нь амьдардаг аж. Нутгийн оршин суугчид тэдэнтэй мөр зэрэгцэн амьдардаг бүхий л амьтныг тэжээж тэтгэдэг. Нугас, галуу, хун, хэрэм тэр бүү хэл үнэг хүртэл сэвсийчихээд бөмбөлөг аятай амьдардаг ажээ.  

Амьтан болон байгалийг хайрладаг зан

Англичууд байгальд тэсвэр хүлцэмжтэй ханддаг. Тэр байтугай Лондон мэтийн үлэмжийн аварга том хотод ч өдий төдий ногоон цэцэрлэгт хүрээлэн, модот гудамж байдаг. Жинхэнэ англи маягийн цэцэрлэгт хүрээлэнгийн өв тэгш үлгэр жишээ бол Кью хэмээх Хатан хааны ботаникийн цэцэрлэг юм.

5 Дараалал бол ариун нандин зүйл

Энэ орны иргэд ямар нэгэн сандрал бухимдал, зодоон цохионгүйгээр дараалалд зогсож чаддаг гайхалтай авьяас чадвартай.

Юуг зөвшөөрдөг вэ? Метронд хүмүүс урсдаг шатны зөвхөн баруун талд нь зогсдог, учир нь гзүүн талаар нь яарч сандарч байгаа болон зогсоогоороо явах хүсэлгүй хүмүүст л зориулагддаг ажээ.

Дараалалд зогсож байгаа хүн 6 хүрэх нь нэн ховор. Англичууд кассчины удаан хөдөлгөөнд эгдүүцдэггүй, зэмлэдэггүй.

Юуг зөвшөөрдөггүй вэ? Дараалалд зогсож байгаа хүний урдуур чихэж орох гэвэл оруулдаггүй. Хүнийг дарааллын дундуураа оруулахыг ч бас тэвчдэггүй. Олон нийтийн газарт мөрддөг гол дүрэм нь зайгаа барих явдал юм. Шахаж наалдах болон хажуугийнхаа хүний чихэн дээр амьсгалах нь бараг хувь хүнийг доромжилж байгаатай адил хэрэг гэж үздэг. 

Дараалал бол ариун нандин зүйл

6 Эелдэг, амарлингуй зан

Эелдэг найрсаг зан бол англи хүний нэрийн хуудас гэж хэлэхэд болно. Тэдний хувьд найрсаг зан бол бүхэл бүтэн философи ажээ. Энэ улсын иргэд сэтгэл хөдлөлөө хянаж барихыг хичээдэг бөгөөд бусдаас ч ийм зүйл хүлээж байдаг. Хэрвээ танаас: «Ажил төрөл сайн уу?» гэж асуувал энэ нь хувийнхаа асуудлыг яриад эхэл гэсэн үг биш. Төгс хариулт бол «Сайн, сайн» гэх үг. 

Эелдэг, амарлингуй зан

7 Английн хошигнол

Даруу төлөв харагдах авч англичууд тун сайхан наргиж хошигнож чаддаг хүмүүс юм. Юм бүхэн дээр: өөрийнхөө хувьд ч, улс төр, тэр байтугай үхэл хагацал юм уу золгүй тохиолдол мэтийн зүйл дээр ч тэд инээж наргиж чаддаг. Үнэндээ ийм хошигнолыг ойлгоход бага зэрэг амаргүй гэж бусад улсын иргэд үздэг юм.

Английн хошигнол

8 Хувцаслах хэв маяг

Англичуудын хувцасны хэв маягийг дэлхий даяараа хуулбарладаг. Чухам энд л "Burberry"-гийн сонгодог цув, твид-даавуун пиджак, ноосон даавуун цамц гэх мэт хувцсыг бодож олжээ. 

Тиймээс ч англичууд их өвөрмөц хувцас өмсөх дуртай гэж хэлж болно. Мөн гүнгийн ахайтан Кэйт Миддлтон болон Меган Маркл нарын хувцаслалтыг дуурайх нь хэвийн үзэгдэл. Учир нь тэд англичуудын дунд загварын шинэ хэв маяг тогтоодгоороо алдартай юм.

Хувцаслах хэв маяг

9 Хөл бөмбөгөнд хайртай ард түмэн

Ер нь бол хүмүүс хөл бөмбөгийг 3000 жилийн турш тоглож байгаа билээ. Гэхдээ орчин үеийн хөл бөмбөгийн эх орон нь Англи улс гэж үздэг байна. Энд л анхны албан ёсны хөл бөмбөгийн холбоо байгуулагдаад тархан дэлгэрчээ. Өнөөдөр Их Британид 40,000 хөл бөмбөгийн клуб бүртгэгдсэн байдаг төдийгүй тэдний тоо улам өссөөр байгаа аж. Мянга мянган хүүхэд, томчууд бөмбөг хөөж, түүнээс бүүр олон хүн хайрладаг багаа хөгжөөн дэмжиж, тоглолт үзэхийн тулд ертөнцийн нөгөө хязгаарт хүрэхэд ч бэлэн байдаг юм.

Харин сэтгэл зүйчид, хөл бөмбөг нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж, дарамт шахалтыг бууруулахад тусалдаг гэж үздэг байна.

Хөл бөмбөгөнд хайртай ард түмэн

10 Музей болон театрууд хүнгүй байдаггүй

Англичууд хөл бөмбөгөөс ч илүүтэйгээр театрт дурладаг. Театрын үзүүлбэр болон жүжиг үзэх гэж очдог хүний тоо хөл бөмбөгийн Премьер-лигийн тэмцээн үзэхээр очдог хүмүүсийн тооноос хоёр дахин их байдаг ажээ. Туйлын алдартай нь Шекспир, Чеховын жүжгүүд, бас «Дайны морь» (дэлхийд хамгийн үзүүштэй нь) жүжгүүд ордог юм.

Орчин үеийн английн театруудад юм ууж, идэхийг зөвшөөрдөг. Тэр байтугай шинэ театруудын үзэгчдийн танхимын суудал дээр  үзвэрийн үеэр үйлчлэгчийг дуудаж хоол авчруулах тусгай товчлуур байдаг ажээ. 

Музей болон театрууд хүнгүй байдаггүй

Англичууд өөрийн орны түүхэнд хүлээцтэй ханддаг, бүх гэр бүлээрээ музей үзэх нь олонтаа. Музей болон уран зургийн үзэсгэлэнд дугаарлан зогсох хүмүүс нь жуулчид биш, нутгийн оршин суугчид байдаг нь ижил дасал болсон үзэгдэл. Зарим музейд ороход үнэ төлбөр байдаггүй. Ганц пенс ч төлөлгүйгээр орж болох газар гэвэл: Тейт уран зургийн үзэсгэлэн (тэр дундаа Тейт Модерн), Британийн музей, Байгалийн түүхийн Музей, Шинжлэх ухааны Музей, Үндэсний уран зургийн үзэсгэлэн, Уоллесийн цуглуулга, Виктори болон Альбертын Музей юм.

Музейд дэлгэн тавьсан үзмэрүүдийн дунд маш сонирхолтой үзмэр олон бий. Жишээлбэл, «Английн хамгийн тарган хүн» Дэниел Ламбертын хөрөг эсвэл нийтийн тооллын өмнөх 300 –гаас 500 оны хооронд хийгдсэн гэж үздэг муугүй хадгалагдсан эртний египетийн оймс гэх мэт. 

11 Англичууд хатан хаанаа эрхэмлэн хайрладаг

Ардчилсан засаглал хүчээ авсан XXI зуун дахь хаант засаглалтай хамгийн алдартай улсын нэг бол яах аргагүй Их Британи улс билээ. Хатан хааны гэр бүлийн цалин тэтгэмж иргэдийнхтэй нь харьцуулбал толгой эргэм хэдий ч (зарим мэдээгээр 320 сая ам.доллар) британичууд хатан хаанаасаа хагацан салахад бэлэн биш байгаа аж.

Елизавета II, хатан хааныхаа үүрэг хариуцлагад их буурьтай ханддаг бөгөөд өч төчнөөн уулзалт, үйл ажиллагаанд оролцдог.  Үүнд нь ч ард иргэд нь их сэтгэл хангалуун байдаг.

Тээрээр нэн ялдам зантай учир хатан хаан бол эелдэг найрсаг, даруу төлөв байхын үлгэр дуурайл гэж хүн бүр үздэг байна. 

Англичууд хатан хаанаа эрхэмлэн хайрладаг

12 Уушийн газрын соёл

Англичуудын хувьд уушийн газар бол шар айраг уудаг улиг домог болсон газар биш юм. Англосаксчууд Ромын эзэнт гүрний үеэс л шар айраг ууж эхэлсэн бөгөөд бүүр тэр эрт цагт ч аяны хүн амарч тухлан ирланд шар айраг ууж болох газрыг бий болгожээ.

Уушийн газрууд байнга л ямар нэг үйл ажиллагаа явуулж байдаг: биллиард тоглож, шинэ мэдээг шүүн хэлэлцэж ажлынхаа өдрийн дараа амардаг аж. Өнөөдөр Их Британий (Ирланд, Шотланд болон Уэльсийг оруулаад) 700 хүнд нэг уушийн газар оногддог байна. Энд мэдээжиин хэрэг сонин уншиж, өөр хоорондоо харилцаж, дарц болон ширээний хөл бөмбөг тоглож бас шар айраг ууж болно.  

Тэгээд бас, юу ч захиалахгүйгээр найзуудтайгаа хөгжилдөн цэнгэж болох бөгөөд ингэлээ гэж хэн ч таныг хялайж харахгүй. 

Уушийн газрын соёл

13 Өглөг буяны үйлс

Энд анхны буяны байгууллага бүүр XVII зуунд үүсэж, хүмүүс бусдадаа зориулан тусламж цуглуулдаг байжээ. Өнөөдөр бол англичууд хөгшид, цагаачид, хүүхдэд тусалж, амьтдыг хамгаалж байна. Телевизийн мэдээний цагаар ийм зар сурталчилгаа үзүүлж, янз янзын зорилгоор өргөл хандив цуглуулдаг. Ард иргэд нь буяны үйл ажиллагааг хянаж шалгадаг ч бүхий л санхүүгийн гүйлгээ нь туйлын ариун тунгалаг байдаг байна. Тусгай нэгэн цахим хуудас дээрээс таны мөнгө юунд зарцуулагдаж байгааг үзэх боломжтой байдаг.

Английн иргэд ойр дотныхондоо ганцхан мөнгө төдийгүй бусад зүйлээр туслахад бэлэн байдаг. Жишээлбэл, саяхан Вустерширт, цусны цагаан бөөмийн өвчтэй, Оскар хэмээх 5 настай хүүд судасны эсээрээ өргөл хандив өгөхөд бэлэн 4,885 хүний асар урт дараалал үүссэн байна. Хүмүүс эмнэлгийн өмнөх гудамжинд цуглаж, бороо орж байгааг ч үл тоон тохирлын сорилд орох өөрийнхөө ээлж дараалал болохыг тэвчээртэй нь аргагүй хүлээж байжээ.  

Өглөг буяны үйлс

14 Тэвчээртэй зан

Англичууд цагаач иргэдийн соёл болон зан заншилд хүндэтгэлтэй ханддаг. Энэ арлын уугуул иргэд янз янзын улс орноос ирсэн хүмүүст ая тухтай амьдрахад нь туслах гэж эрмэлздэг. Үүний жишээ гэвэл, эмнэлгийн хүлээн авах дээрх тасалбар шалгагч хэргэсэл хэд хэдэн хэлээр байдаг явдал. Хүмүүс энд бие биетэйгээ шашин шүтлэг болон арьсны өнгөнөөсөө хамааралгүйгээр чин сэтгэлээсээ харилцдаг.

Тэвчээртэй зан

15 Дэлхийн түүхийн мэдлэг

Англичууд гадаад улс орны соёл, техникийн ололт амжилтын талаар ихэд сонирхож, судалдаг юм. Жишээ нь, америкчуудын ихэнх нь ямар хүн анх сансарт ниссэнийг мэддэггүй. Гэтэл Англид Гринвичийн одон оргилд Юрий Гагарины хөшөөг босгосон байдаг. Харин номын дэлгүүрээс нь бол өөр өөр улс орны түүх, соёлын сэдэвтэй, тэр дотроо гадаад хэлээрх өч төчнөөн ном зохиол олж болно.

Дэлхийн түүхийн мэдлэг

Энэ жагсаалтыг цааш нь дуусашгүй үргэлжлүүлж болно гэдэгт бид итгэж байна. Харин та Англи хүний ямар сайн талыг мэдэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()