Гарынхаа хурууны уртаар сексдээ сайн эсэхээ мэдээрэй!

Секс бол хүний амьдралын хамгийн чухал зүйл билээ. Үүнгүйгээр амьдарч чадах нэгэн байхад, амьдарч чадахгүй нэгэн ч бас байх ажээ. Тэр тусмаа эрчүүдийн хувьд секс илүү ач холбогдолтой зүйл гэдэгтэй маргах хүн төдийлөн байхгүй болов уу. Тэгвэл саяхан нэгэн судалгаагаар эрэгтэй хүний ядам болон долоовор хурууны уртаар секс хийхдээ хэр сайн болох, мөн ор дэрний ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг болохыг нь тодорхойлох боломжтой гэдгийг баталжээ. 

Гарынхаа хурууны уртаар сексдээ сайн эсэхээ мэдээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэсэг судлаачид эрчүүд сексийн амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байдаг болохыг олж мэдэхээр нийт 1000 гаруй эрэгтэйн дунд нэгэн судалгаа явуулжээ. Тэднээс сексийн амьдралдаа хэр сэтгэл ханамжтай байдаг болохыг нь асуусан бөгөөд нийт судалгаанд оролцсон эрчүүдээс 65 нь сексийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг хэмээн хариулжээ. Тэдний ингэж хариулсан шалтгаан нь сексийн үеэр нэг бол дур тавьж чаддаггүй, эсвэл амархан дур тавьдаг байв. 

2

Харин судлаачид нэгэн сонирхолтой зүйл олж мэдсэн нь сексийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг гэж хариулсан 65 эрэгтэйн гарынх нь ядам хуруу, долоовор хуруунаасаа илүү урт байжээ. Харин үлдсэн эрчүүдийн долоовор хуруу нь ядам хуруунаасаа урт байсан байна. Энэ нь "тестостерон" буюу эрэгтэй хүний аз жаргалын даавартай холбоотой ажээ. Уг дааврын тэнцвэржилт алдагдсанаар тархинд нөлөөлж, улмаар сексийн үеэр хурдан дур тавих юм уу, эсвэл удаан дур тавьдаг байна. Эдгээр эрчүүд нь түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх магадлал илүү өндөр байдаг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()