Өмнө нь Фэйсбүүк компанийг үндэслэгч Марк Зукерберг 23 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсныг бид сайн мэднэ. Харин Кайли ийнхүү шинэ амжилт тогтоогоод байна.
"Forbes" сэтгүүлийн 2018 оны тэрбумтнуудын жагсаалтад багтсан 2153 тэрбумтны 252 нь эмэгтэй юм. Үүнээс Хятадын үл хөдлөх хөрөнгийн Longfor Properties компаний захирал Ву Яжун 9.4 тэрбум долларын орлоготойгоор хамгийн чинээлэг эмэгтэй тэрбумтан болжээ.
Мөн Америкаас хамгийн олон буюу 607, Хятадаас 324 тэрбумтан жагсаалтад багтсан бөгөөд 102 хүн хасагдаж шинээр 44 тэрбумтан нэмэгдсэн байна.
Кайли Женнер компанийнхаа хувьцааг 100 хувь өөрөө эзэмшдэг бөгөөд гэр бүлийн шоунаасаа тусдаа орлоготой.
Кайли Женнер амжилтад хүрэхэд нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэр дундаа бүтээгдэхүүнээ гаргахаас өмнө олон сая дагагчтай байсан нь хэрэглэгчдийн суурийг бататгахад тусалсан хэмээн мэдэгджээ. Түүний амжилтад гэр бүлийн гишүүд нь твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн байна.
Кайли анх нэг уруулын будгийг 29 ам.доллараар зарж байсан бол одоо зөвхөн уруулын будгаас гадна нүдний будаг, багс зэргийг үйлдвэрлэх болсон. Өөрийн “Kylie Cosmetics” гоо сайхны брэндээсээ тэрээр гурван жилийн дотор 800 сая ам.долларын ашигтай ажиллажээ.