Мартын 8-аар хайртай бүсгүй, ээждээ өгөх хамгийн сайхан бэлгүүд!

Өдөр цаг минутаар уртсан, гадаа нар ээгээд модод гөлөглөн, цэцэг дэлбээлж урин цаг айсуй. Байгаль дэлхийн энэ хувирлыг дагаад хүний сэтгэл ч гэгэлзэн, шинэ сайхан мэдрэмж төрж, романтик тэмүүлэлд автан найз бүсгүйгээ баярлуулахсан гэдэг сэтгэл төрнө. Бид удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ний өдөр ээж, эгч хайртай бүсгүйдээ өгөхөд тохиромжтой бэлгүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Мартын 8-аар хайртай бүсгүй, ээждээ өгөх хамгийн сайхан бэлгүүд!

1 Цэцэг

Зүгээр ч нэг цэцгийн баглаа биш, чихэр, жимс, ногоотой баглаа бэлэг болгон өгөх нь сүүлийн үед моодонд орох болжээ. Цэцгийг дэлгүүрээс худалдаад авч болно, интернетээр, шуудан хүргэлтээр захиалж болдгоороо давуу талтай. Жимстэй баглаанд гүзээлзгэнэ, нэрс гээд жимс бүхий ижил өнгийн цэцэг дээрээс нь нэмж боовол сайхан харагдана.

Цэцэг

Гэхдээ зөвхөн цэцэг, жимсээр баглаагаа зааглах хэрэггүй. Хүсвэл та хүнсний ногоо, амттанаар хүртэл сайхан "цэцгийн баглаа" хийж болно шүү дээ. Цэцгийг нь усанд хийчхээд эдгээр жимс, ногоогоор нь дуртай амттанаа хийгээд идэж байхад ээж, эхнэр тань баярлахгүй байхын аргагүй. Гэхдээ хамгийн гол нь цэцгийн баглаатайгаа хамт ил захидал өгөхөө битгий мартаарай.

2 Усанд ороход зориулсан давс

Хайртай бүсгүй тань арьсаа чийрэгжүүлж, гоёмсог болгохын тулд усанд орохдоо төрөл бүрийн хэрэгсэл ашигладаг бол хамгийн сайн бэлгийн нэг бол усанд ороход зориулсан давс юм. Эдгээр ваанны давс нь хүний эрүүл мэндэд сайн гэдэг нь аль хэдийнээ батлагдчихсан юм шүү. Тэр дундаа англи давсанд сульфат магни шиг байгалийн эрдэс бодис ихээр агуулагддаг гэнэ. Энэ нь биеийн ядаргааг тайлж, бодисын солилцоог нэмэгдүүлэн, төрөл бүрийн өвдөлтийн багасгадаг ид шидтэй юм. Англи давстай усанд орсноор яс бэхжих, булчингийн эсүүд хөгжих, шүд эрүүлжих гээд сайн тал олон. Ерөнхийдөө энэ сайхан зүйлийг хэрэглэснээр эрүүл мэндэд тун их ашигтайг мэдрэх болно. Тиймээс энэ бэлгийг өгөхдөө ач холбогдлыг нь сайн ойлгуулж хэлэхэд илүүдэхгүй юм.

Усанд ороход зориулсан давс

3 Гоёл чимэглэл

Хамгийн энгийн атлаа нэлээд төвөгтэй бэлэг бол зүүлт, гоёл чимэглэл ажээ. Ямар ч эмэгтэйд төрөл бүрийн зүүлт, чимэглэл таалагддаг учир ийм бэлэг авсан бүсгүйн урам хэзээ ч хугарахгүй. Гэхдээ бөгж нь өөр өөрийн хэмжээтэй байдаг учир, тухайн хүнийхээ хуруунд багадуулж авах эрсдэлтэй. Оронд нь бугуйвч эсвэл хүзүүний зүүлт илүү тохиромжтой юм.

Хэрвээ та ямар нэгэн сонголт хийж чадахгүй байвал нэн түрүүнд ямар нэгэн шигтгээгүй, энгийн хэрнээ дэгжинг сонгохыг зөвлөж байна. Учир нь зарим бүсгүйчүүд шигтгээ, чулуу гэх мэт зүйлд дургүй байдаг. Гоёл чимэглэл нь энгийн байх тусмаа хээнцэр гэдгийг санаарай.

Гоёл чимэглэл

Хэрвээ та үнэхээр бөгж авч өгөхийг хүсвэл хамгийн гол нь бүсгүйнхээ хурууны тойргийн размерийг мэдэж байхаас гадна бүсгүй тань алт, мөнгө, эрдэнийн чулууны алиныг нь илүү сонирхдогийг мэдэхээс гадна, авч байгаа зүйл чинь түүний хэв донжид тохирох эсэхийг бас бодолцоорой.

4 Амтлагчны цуглуулга

Хоол хийх дуртай бүсгүйчүүдэд мөн ээждээ өгөх хамгийн аятайхан бэлгийн нэг бол хоол амтлагчны цуглуулга юм. Энэ бэлгийн санаа нь шинэлэг болоод содон байгаа биз? Зоогийн  газрынх шиг тансаг хоол бэлтгэхэд хэрэгтэй амтлагчийг хаанаас яаж олж авах вэ, хэрхэн сонгох вэ гэж та бодож магадгүй. Дэлгүүрүүдэд үйлдвэрийн хоол амтлагч олон байдаг болохоор та бүтээлч санаагаа ашиглан олон жижигхэн хайрцаг эсвэл саванд хийж баглаа болгон өгч болно. Ер нь хоол амтлагч бэлэглэхээр шийдсэн бол та найз бүсгүйгээ эсвэл ээж, эгчийгээ хоол хийж байгааг нь сайн ажиглаж яг ямар амттан илүүтэй хэрэглэдгийг нь анзаарахад гэмгүй.

Амтлагчны цуглуулга

5 Эрхийн бичиг

Ямар нэг үйлчилгээ, арга хэмжээний эрхийн бичиг бүсгүйчүүдэд үнэтэй бэлэг болдог. Эрүүл мэндийн, гоо сайхны үйлчилгээ авах эрхийн бичиг байж болно. Чийрэгжүүлэх төв, иллэг, бясалгал, гоо сайхны төрөл бүрийн үйлчилгээний эрхийн бичиг гоё бэлэг болно. Эдгээрт очсоноор найз бүсгүй, ээж тань сэтгэлийн таашаал авахаас гадна, эрүүл мэндэд нь тустай.

Өөр нэг чухал бэлэг бол төрөл бүрийн арга хэмжээний урилга. Дуртай дуучин, хамтлагийн тоглолт, сонгодог жүжиг, хошин шогийн тоглолтын билэт ч байж болно. Өөр бас нэг хувилбар бол худалдаанд тэр бүрий гараад байдаггүй шинэ загварын гар утас ч юм уу, бараа авах эрхийн бичиг байж болно. Хамгийн гол нь бэлэг өгөх хүн тань юунд дуртайг сайн тооцоорой. Сайхан жүжгийн урилга олоод очлоо гэтэл нойрмоглоод байх бол ямар тус байх вэ?

Эрхийн бичиг

6 Үнэртэн

Үнэртэн авахдаа “Энэ их зүгээр юм, түүнд лавтай таалагдана” гэдэг зарчмаар л бэлэг битгий сонгож аваарай. Эмэгтэй хүн бүр “Chanel”-ийн тансаг үнэртэнд дуртай биш байж болно шүү дээ. Үнэртэй ус нь өөрөө шинэхэн, ногооны, жимсний, цэцгийн үнэртэй гээд олон янз байдаг. За тэгээд бүсгүйчүүд үнэртнийг улирлаар, хувцасны загвартаа тохируулахын тулд олон янзын үнэртэй ус сонгодог. Үнэртний дэлгүүрийн худалдагчид энэ талаар сайн мэдэж маш сайн зөвлөгөө өгдгийг мартаж болохгүй.

Үнэртэнд хоёр төрөл их түгээмэл байдаг. Тосны гаралтай, нөгөө нь спиртлэг үнэртэн. Спиртлэг үнэртэн хурц үнэртэй байдаг бол тосны гаралтай нь зөөлөн байдаг. Бэлгэнд зориулж үнэртэн авч байгаа бол жижиг савтайг сонгоорой. 

Үнэртэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()